Өмнөд Солонгост жил бүр олон мянган иргэн гэр бүл, найз нөхдөөсөө тусгаарлагдан, ганцаараа чимээгүйхэн нас бардаг. Тэдний цогцсыг олох хүртэл заримдаа хэчнээн өдөр зарцуулах нь ч бий. Үүнийг солонгосчууд “ганцаардсан үхэл” гэж нэрлэдэг.
Ганцаардал, тусгаарлагдмал байдал улс орон даяар томоохон асуудал болж буй. Засгийн газар ч үүнтэй тэмцэх бүх арга хэмжээг авч байна.
Хэн ч ганцаарддаггүй хотыг бий болгох хүчин чармайлтын хүрээнд хөл хөдөлгөөн ихтэй Сөүл хотод эрх баригчид ирэх таван жилд 451.3 тэрбум вон буюу 327 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Энэхүү санаачлагад 24/7 шууд утсанд хариулах ганцаардыг зөвлөхүүд, зөвлөгөөний цахим платформ, биечлэн очиж зөвлөгөө авах төв зэрэг зүйл багтсан. Үүнээс гадна ногоон байгууламж, дунд эргэм болон өндөр настай иргэдэд зориулсан хоол тэжээлийн төлөвлөгөө, тусламж хэрэгтэй байгаа иргэдийг олж тогтоох тусгай хайлтын систем, спорт, номын клуб гэх мэт хүмүүсийг цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авна. Эдгээрийн тусламжтайгаар ганцаардсан иргэд бусадтай холбоо тогтоон, нийгэмших юм.
Сөүл хотын дарга О Се Хун хэлэхдээ “Ганцаардал, тусгаарлагдмал байдал нь зөвхөн хувь хүний асуудал биш, харин нийгэм даяараа хамтдаа шийдэх асуудал. Ганцаардсан хүмүүсийг эдгээж, нийгэмд эргэн ирэхэд нь туслахын тулд хотын захиргааны бүх чадавхийг дайчлах болно” гэжээ.
Ганцаардал хувь хүнээс халиад бүхэл нийгмийн чухал асуудал болсныг мэргэжлийн хүмүүс хэлж буй. Үүний зэрэгцээ уг арга хэмжээг сайшаан магтаж байгаа ч өөрчлөлт хийхэд амаргүй байна. Яагаад гэвэл солонгосчуудын ганцаардал нь зарим талаараа тус улсын соёлын өвөрмөц онцлогтой холбогддог. Тиймээс өөрчлөлтийг хүсвэл илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай.
ГАНЦААРДСАН ҮХЭЛ
Сүүлийн 10 жилийн хугацаанд ганцаардал нь Өмнөд Солонгосын улс орны хэмжээний асуудал болжээ. Нийгмээс тусгаарлагдан, гэртээ ганцаараа хэдэн сараар өдөр хоногийг өнгөрөөдөг залуусын тоо улам л нэмэгдсээр байна. Өмнөд Солонгост 244 мянга орчим ийм хүн байгааг 2022 онд тооцоолж байв. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны өнгөрсөн долоо хоногт гаргасан хамгийн сүүлийн тоо баримтаас үзвэл, ганцаардаж нас барсан хүмүүсийн тоо ч мөн нэмэгдсээр байгаа аж.
Тодруулбал, 2021 онд 3378, 2022 онд 3559, 2023 онд 3661 гэх маягаар жилээс жилд ганцаардаж нас барагсдын тоо нэмэгдсээр байна.
Ганцаардсан үхэл гэдэг дүгнэлтийг зөвхөн хэсэг хугацааны дараа цогцос нь олдсон хүмүүст хамаатуулдаг байжээ. Харин сүүлийн үед нийгэм, гэр бүлээсээ тусгаарлагдсан, амиа хорлосон, өвчин туссан хэн бүхэнд энэ нэр томъёо хамаарах болсон.
Ганцаардсан үхлийн тоо нэмэгдэж буй нь тус улсын хүн ам зүйн хямралтай холбоотой ч байж мэднэ. Сүүлийн жилүүдэд төрөлтөөс илүү тооны нас баралт бүртгэгдэх болсон. Зөвхөн ганцаардсан үхлээр тогтохгүй нийт нас баралтын түвшин Өмнөд Солонгост нэмэгдсээр байна.
Хамгийн анхаарал татахуйц зүйл нь дунд эргэм болон өндөр настай эрчүүд хамгийн ихээр ганцаардсан үхлээр нас эцэслэж байна. Өнгөрсөн онд бүртгэгдсэн ганцаардсан үхлийн 84 хувийг эрчүүд эзэлжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн нас баралтаас даруй тав дахин их үзүүлэлт юм. Мөн 50-60 насны эрчүүд нийт бүлгийн талаас илүү хувийг эзэлж байна.
СОЛОНГОСЧУУД ЯАГААД ГАНЦААРДДАГ ВЭ?
Ганцаардал нь зөвхөн Өмнөд Солонгост тохиолддог зүйл биш. Гэсэн хэдий ч тэд яагаад ганцаарддагийг хөвөрдөн хөөгөөд үзвэл бусад улс орноос ялгарах зарим нэг зүйл бий. Сэтгэл судлалын профессор Ан энэ талаар хэлэхдээ “Зарим соёлд ганцаардлыг бусадтай хангалттай харилцахгүй байх үед үүсдэг мэдрэмж гэж үздэг. Харин Солонгост хүмүүс өөрийгөө үнэ цэнгүй, зорилгогүй нэгэн гэж бодвол ганцаарддаг. Энэ нь бусад орноос ялгарах гол онцлог” гэжээ.
Ялангуяа сүүлийн үеийн залуус шүүмжлэлд хэт мэдрэмтгий болсон гэдгийг шинжээчид хэлж байна. Залуусын бусдын шүүмжлэлийг хүлээж авахдаа муу байхын зэрэгцээ өөрөө өөрийгөө хэт шүүмжилдэг, бүтэлгүйтэхээс айдаг болжээ. Бусадтай ойр дотно харилцдаг атлаа өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулдаг, нийгэмд хангалттай хувь нэмэр оруулж байгаа эсэхдээ эргэлздэг хүмүүс ганцаардах мэдрэмжид автдаг.
Хүн бүр ижил үнэт зүйлд тэмүүлээд байх юм бол эцэст нь өөрийгөө алддаг гэдгийг сэтгэл зүйчид сануулж байна.
ЗАСГИЙН ГАЗРУУДЫН ХҮЧИН ЧАРМАЙЛТ
Өмнөд Солонгосын эрх баригчид энэ асуудалтай тэмцэхийн тулд олон жилийн турш янз бүрийн санаачлага гаргасан. Энэ хүрээнд Ганцаардсан үхлээс урьдчилан сэргийлэх тухай хууль гаргасан бөгөөд үүнээс улбаалаад засгийн газар урьдчилан сэргийлэх иж бүрэн төлөвлөгөө, таван жилийн нөхцөл байдлын тайлан гаргах болжээ.
Мөн 2023 онд зарим тусгаарлагдсан иргэнийг нийгмийн амьдралд дахин оролцоход нь туслах зорилгоор сар бүр 650 мянган вон буюу 475 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Ганцаардлын чиг хандлагыг анх хүлээн зөвшөөрч, гүнзгийрүүлэн судалсан улс бол Япон. Тус улс 2021 онд ганцаардал хариуцсан сайдтай болжээ. Дараа жил нь 24/7 зөвлөгөө өгөх үйлчилгээ, нийгмийн үйлчилгээг өргөжүүлэх зэрэг эрчимтэй арга хэмжээнүүд авсан.
Их Британи мөн ганцаардлын сайдтай.
ДЭМБ ч бас 2023 онд ганцаардалтай тэмцэх комисс байгуулж, үүнийг эрүүл мэндийн тулгамдсан аюул гэж нэрлэсэн байна.
Зочид 2024-10-25 139.5.219.59
мөнгөний шуналтай тэнэгүүдээс л ийм үзэгдэл гардаг
мөнгө л байвал эх эцэг эгч дүү ах нар хэн ч биш болдог капиталист нийгммйн харгис ёс суртаху
энэ тэнэг үзэгдэл монголд ч ажиглагдах болсон шүү
Зочид 2024-10-25 139.5.219.59
энэ улсуудын хийх ажилгүй ганцаардаад байгаахүмүүст монголчуудынхаа гэр бүлийн ойр дотно халуун дулаан харилцааг сурталчлах харэгтэй юм байна даа
Ээж 2024-10-25 139.5.217.114
Ганцаардлыг сайн ажиглаад бодвол цаана нь нийгмийн хөгжил хувь хүмүүсийг хэт хөрөнгө мөнгө хөөсөн амиа боддог болох тусам ихсээд байгаа нь анзаарагдана. Амьдралын үнэ цэнэ энгийн тайван байхаас аз жаргалаа хайх утга учрын тухай ойлголтыг гэр бүл боловсролын түвшин бүрт давтан давтан өгч байхгүй бол улам л нэмэгдсээр байна.
Зочин 2024-10-25 103.71.101.249
2023 онд Засгийн газрын ахмад настныг төрд ажиллуулахыг хориглосон шийдвэр нь зарим хүмүүсийн хувьд ганцаардал үүсэх эхлэлийг тавьсан шүү. иймд Засгийн газар энэ шийдвэрээ нэн яаралтай хүчингүй болгох хэрэгтэй. гэтэл Англи, япон, солонгос зэрэг улс бүүр ганцаардлын асуудлыг шийдэх сайдтай мөн ганцаардагч нарыг олны дунд оруулахын тулд сар бүр 650 мянган вон олгодог гэх мэт. гэтэл манай засгийн газар ганцаардал руу тууштай түлхэж байна.
Бадарч тахар 2024-10-25 66.181.181.163
Ганцаараа г**********а хийгээд ганцаараа амьдраад байгаа олон мянган залуус Удаанбаатар хотод байна шүү анхаараарай Нямбаатраа !!
Нэргүй 2024-10-25 103.168.34.67
Mongol yavuulchih yu gantsaarsdah haha
зочин 2024-10-25 192.82.66.30
чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх гэдэг соц нийгмийн үеийн бүдүүлэг нэр томъёоноос сэтгүүлчид салаачээ хүний эрхийн зөрчил гэдгийг мэдэх үү??? чөлөөт цагаа өөрийн хүссэнээрээ бас сонирхол ойролцоо хүмүүстэй ах дүүс хамаатан садан найз нөхөдтэйгээ өнгөрөөх тухай асуудал шүү элэнцгийн чинь зөв боловсон энэ бичснээ өөрсдөө тайлбарлаж чадах уу???