"АСА" цирк 11 сард нээлтээ хийнэ

"АСА" цирк 11 сард нээлтээ хийнэ

"АСА" цирк 11 сард нээлтээ хийнэ

Улсын циркийн барилгыг 2008 онд Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж хувьчлан авч “АСА” цирк нэртэй болсон. 2008-2020 он хүртэл циркийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан ч 2020 оны долдугаар сараас засварын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа юм. Өмнө нь циркийн барилгыг 2024 оны долдугаар сарын 7-нд ашиглалтад оруулна гэж мэдээлж байсан ч чадаагүй. Хамгийн сүүлд “АСА” циркийн захирал Д.Дагвадорж өөрийн сошиал хаягаараа дамжуулан циркийн барилгыг аравдугаар сард ашиглалтад оруулах тухай хуваалцаж олны талархлыг хүлээгээд байсан юм. Гэвч түүний амлалт талаар болж, циркийн засварын ажил дуусаагүй тул 2024 оны арваннэгдүгээр сарын 01-нд нээлтээ хийхээр болжээ.

Одоо ашиглалтад орох циркийн барилга 3400 суудалтай, босоогоор 6000-7000 мянган хүн үйлчлүүлэх боломжтой байх юм.

Д.Дагвадорж "АСА" циркийг хувьчилж авсан даруйдаа дотроос нь нурааж эхэлсэн байдаг. Тэртээ 1971 онд одоогийн “АСА” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг. Тухайн үед уг асуудалд иргэд болоод циркчид шүүмжлэлтэй хандаж байсан.

Тиймээс 2020 онд циркийн үндсэн хийц загварыг өөрчлөхгүйгээр иж бүрэн шинэчлэл засвар хийхээр болсон тухай мэдээлж байсан юм. “АСА” циркийг 1.5 тэрбум төгрөгөөр хувьчилсан гэх тоо бий. Циркийг худалдан авахдаа Д.Дагвадорж  "Дэлхийд гайхагдах цирк болгоно" хэмээн амлаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.161.101

Нийгмийн даатгалын санг ах дүүсээрээ цуслаад байхад л ганц обект ашиглалтанд оруулж чаддаггүй юу? Өгөр дөрвөдүүд.

Avatar

зочин 2024-10-24 59.153.113.142

Юүн сзртэйен. Ямар хулгай дээрэм хийгээд авчихсан барилга биш,
Төр нь хувьчилчихсан юм билээ шд.

Avatar

ХОЖИМ БҮҮ ҮЗЭГДЭГ 2024-10-24 202.179.24.47

ГЭДЭС ДОТРЫГ НЬ ГАРГААД ХАЯЧИХСАН БАЙСАН. … ЯМАРТАЙ Ч АРАЙТАЙ Л БУУЛГАЧИХСАНГҮЙ. БУРХАН МИНЬ. АЙХТАР ХҮҮХДҮҮДТЭЙ АЙЛ ЮМ…

Avatar

зочин 2024-10-24 66.181.189.82

Хувьчлал ардчилалын уран гоё үгээр молиго үмхүүлж дээрэмддэг арга,,

Avatar

shbaariuibuunuuudad hudlaa guagchij uyngalaad 2024-10-24 59.153.112.248

alga boloh n heviin iom. hadnii havchuurgatai tsul dun orshih shaariuibuunuud n nehel dagal btguia bugsuu archih navchaa olohgui bnashuude

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.186.41

Аминдаа хайртай бол дуугүй байцгаагаарай ! а**а шүү !!!

Avatar

Нэргүй 2024-10-24 178.174.229.45

MANGUUU MURT SHUNALIIN DEV SAGSUUU BALMAD ESTOI UL BUTEH GAR ER N BOL SHORONGIIN HULGAICH

Avatar

Нэргүй 2024-10-24 202.9.46.200

Маш олон жил хүлээж байна даа. Сумогийн их аварга Дагвадорж циркийн салбарыг дампууруулсан даа

Avatar

vvbvc 2024-10-24 202.9.41.25

Малчид зээлтй зээлгүй болоод бсан улс мөнгыг доройтуулж хорлохоо боли яаасан тариачид өчнөөн жил угжуулсн тэрийг илрэх болхоор бусдыг угжуулсн нэртэй болгож нялзаах гэсн л*****н орлдлог хийжийна.

Avatar

Нэргүй 2024-10-24 202.126.89.142

Asa ch gej shig. zugeer l mongom tsirk geech

Avatar

иргэн 2024-10-24 202.21.104.2

2008-2020 онд хэвийн ажиллаж байсан ч гэх шиг..кккк. Хэзээ, хаана, яаж ажилласан юм бээ? Цирк гэдэг байгууллага, удирдлага, жүжигчид, тоноглол хэрэгсэл байдаг юм уу?? Дагвадорж гэж байшингийн эзэн л байдаг.. яаж ийж байгаад үйлчилгээ, оффис болгочих санаатай л гэтээд байгаа гэж ойлгож байгаа..ккк. Хувьчлах гэрээний нөхцөлөө олон нийтэд ил болгооч!! @ТӨБЗГ!!

Avatar

Иёө 2024-10-24 202.9.40.38

Бүсчилсн хгжил шинн сэргэлт гэж шааж татвр зугтах төлөхгүй бх ийм тархны тураал юм ярихий.

Avatar

:/""$ 2024-10-24 202.9.40.38

бүсчилсн хөгжил гэдгийн цаана хулгайчуудыг тэтгэж тэжээж угжих хулгайн хийх санаархл.

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.182.202

Хотод буцааж өгөөч

Avatar

Нэргүй 2024-10-24 59.153.112.88

худлаа, интерьер нь яагаа ч үгүй бналээ

Avatar

Нэргүй 2024-10-24 203.17.23.197

Хүлээн авалтын зал болсон шүү

Avatar

Нэргүй 2024-10-24 103.212.116.76

Ээдээ цирк нь юу л бол АСА АРЕНА хаяг л харагдаж байна лээ. Ер нь спорт талруугаа л болж байгаа болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж