"Жилд 5-10 тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгадаг"

"Жилд 5-10 тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгадаг"

"Жилд 5-10 тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгадаг"

Монгол Улсад бөөр, шээсний замын өвчлөл нэмэгдэж байгаа ажээ. Энэ нь хотжилт болон хүмүүсийн амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй гэдгийг “Монголын урологи-андрологийн нийгэмлэг-2024” чуулганы үеэр мэргэжилтнүүд хэлж байна. Энэ удаагийн чуулганыг Улсын гуравдугаар эмнэлгээс зохион байгуулж байгаа аж.
Олон жил бөөрний архаг үрэвсэл явснаас болон чихрийн шижин өвчний хүндрэлээс болж бөөрний аппаратад орох хэмжээнд өвчлөл хүндэрдэг байна.


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн эмч Г.Ганболд:

“Жилд 1800-2000 орчим хүн гемодиализийн аппаратанд ордог. Эдгээрийн 50 гаруй хүмүүс бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орж байна. Гемодиализийн аппаратад орж буй хүмүүсийн цаашдын амьдралын чанарыг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалахын тулд бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай. Гэтэл Монгол Улсад донорын асуудал тулгамддаг. Өөрөөр хэлбэл зөвхөн амьд донороос эрхтэн шилжүүлдэг. Харин тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх боломж бараг байдаггүй.

Жилд 5-10 тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгадаг. Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгахын тулд ар гэрээс нь заавал зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.

Тухайн хүний ар гэрийн нэг гишүүн зөвшөөрөөгүй тохиолдолд донор болгох боломжгүй. Тиймээс баруун өмнөд Азид энэ төрлийн мэс засал хараахан хөгжихгүй байна. Бөөр, шээсний замын өвчлөл бүх өвчлөлийн тавдугаарт орж байна. энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Жишээлбэл нян, бөөр чулуужих өвчлөл нэмэгдэж байна. Тухайлбал амьдралын хэв маяг, хотжилт, эрдэс давс ихтэй хоол хүнс хэрэглэснээс үүсэж байна. Монгол улсын хэмжээнд хувийн болон улсын эмнэлгүүд гемодиализийн аппарат бий. Орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд 2-3 аппарат байдаг.

“АДАМ” эмнэлгийн эмч Н.Нансалмаа: Монгол улсад шээс, бөөрний замын өвчлөл нэмэгдэж байна. Шээсний замын олон эмд тэсвэртэй нянгууд, бөөр шээсний замын буглаа ихсэж байгаа. Бөөр шээсний замын өвчлөл нэмэгдэх шалтгааны нэг нь ус бага ууж байгаагаас үүдэлтэй. Мөн улирлын хамаарал их байна. Эрэгтэйчүүдийн шээсний замын өвчлөл бас нэмэгдэж байна. Иргэд хоногт хангалттай шингэж уух ёстой. Хоногийн шингэний хэмжээ 2.5 литр байдаг. Хэрвээ өвдсөн тохиолдолд өөрсдөө дур мэдэн эмчлэхгүй байх шаардлагатай. Эмийг хэрэглэхээсээ өмнө антибиотикт мэдрэг чанарыг үзэж байж сонгож хэрэглэх нь зөв. Ингэснээр олон эмд дасалтай нянгаас урьдчилан сэргийлэх боломжтой. Бөөрний дутагдалд орох олон шалтгаан бий. Тухайлбал, олон жил архаг бөөрний үрэвсэлтэй явснаас болдог мөн чихрийн шижин өвчний хүндрэл бас нөлөөлдөг. Хавдар судлал, УНТЭ-т бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-24 139.5.217.105

зохион байгуулалтайгаар хүн бүрт донорын санал тавих шаардлага бгаа юм даа.

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.177.121

сөрөг муу буруу нүгэл нь илүү байх вий дээ

Avatar

Брс 2024-10-24 202.126.89.191

Нам төрийн өндөр алба хаашиж бга улсууд буруу хулгайд шууд түй май гэж хэлж ажиилаж сурах чадвартй байх ёстой хөөрөнхийлөхгүй
Худлаа пялдаг зан монгол хүний зан биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж