Филиппинд "Трами" халуун орны шуурганы улмаас 24 хүн амиа алджээ. Шуурганы улмаас гол Лузон арал дээр үер болж, хөрсний гулгалт үүссэн байна. Гамшгийн хариу арга хэмжээг яаралтай авч, сургууль, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоов.
Филиппинчүүдийн нэрлэж заншсанаар "Кристин" гэгддэг эл шуурганы хүч 95-160 км/цаг хүрчээ.
Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь Бикол муж болон ойролцоох Кесон мужид живсэн байна. Цаашид амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан анхааруулжээ. Бикол мужид үерийн усанд боогдсон олон мянган иргэнийг онцгой байдлынхан аварсан ч өөр олон хүнийг аврах шаардлагатай хэвээр байна. Гамшгийн хор уршгийг арилгах ажилд 1500 орчим цагдаа илгээжээ.
- ylcuin ; 2024-10-24 132.194.13.88
&
Нэргүй 2024-10-24 130.41.88.211
Шуургыг Кристин гэж нэрлэж заншсан биш, хар салхи болгонд нэр өгдөг бөгөөд энэ удаагийн хар салхийг Кристин гэж нэрлэсэн бөлгөө.