Л.Энх-Амгалан: Залуучууд 37 насандаа тэтгэвэрт гарч байна

Л.Энх-Амгалан: Залуучууд 37 насандаа тэтгэвэрт гарч байна

Л.Энх-Амгалан: Залуучууд 37 насандаа тэтгэвэрт гарч байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.24/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

-Нийгмийн даатгалын сан /НДС/ энэ жил 1.4 их наядын татаас авахаас аргагүй болтлоо дампуурсны шалтгаан юу вэ?

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

НДС-гийн төсвөөс хариуцаж байгаа тэтгэврийн сангийн зардал жил ирэх тусам нэмэгдэж байна. Хэд, хэдэн улс төрийн уршигтай шийдвэрээс болж, өнгөрсөн хугацаанд НДС-д 4.7 их наядын бодитой алдагдал үүссэн.

УИХ-аас 2012 онд Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль баталсан. Хамрагдсан хүний тоо 607 мянга, энэ хүмүүс 37 тэрбум төгрөгийг НДС-д нөхөн шимтгэл хэлбэрээр оруулсан. Нийгмийн даатгалын шимтгэл/НДШ/-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн төлсөн. Таван жилээр үржүүлж төлснөөр 60 мянгаас 80 мянган төгрөгийг нөхөн төлсөн. Дээрх хуулийн үйлчлэлээр тэтгэвэрт орсон хүний тоо нийтдээ 324 мянгад  хүрсэн.

Гэвч тэдний НДС-д төвлөрүүлсэн орлого 37 тэрбум төгрөг боловч таван жил, арван жилээ нөхсөнөөс болоод буцаагаад 1.5 их наяд төгрөгийн зарлага гаргасан. Энэ зарлага жил бүр нэмэгдэж байна.

УИХ-аас 2020 онд Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдсан. Энэ хуульд 34 мянган хүн хамрагдаж 76 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн мөртлөө буцаагаад жил бүр 205 тэрбум төгрөгийн зардал гаргаж байна.

Мөн НДШ  2008 онд 19 хувь байсныг 14 хувь болгон бууруулсан. Үүнээс болж 2.7 их наядын алдагдал үүссэн. Шимтгэлийг буцаагаад 19 хувь болсон байсныг 2020 онд 17 хувь болгон бууруулсан. Үүнээс болж жил бүр 308 тэрбум төгрөгийн ачаалал НДС дээр ирж байна.

Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулах хууль баталсан. Нийт 32 мянган хүн хамрагдаж 167 тэрбум төгрөгийн ачаалал жил бүр НДС дээр ирж байна.

Төрүүлсэн хүүхдийн тоогоор Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 1.5 жилээр тооцох хууль хэрэгжиж эхэлснээр 72 тэрбум төгрөгийн ачаалал үүссэн.

1995 оноос өмнө Тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн хуулиас болж 81 тэрбум төгрөгийн ачаалал ирсэн. Бүгд нийлэхээр НДС-д 4.7 их наядын алдагдал үүсгэж байгаа юм.

Энэ бол улстөрчдийн болон сонгууль дөхүүлж гаргасан улс төрийн өртгөөс болж үүссэн алдагдал. Цаашдаа Нийгмийн даатгалын сангийн тогтолцоог өөрчлөхгүй бол хүнээр цус алдсан байдалтай хол явж чадахгүй.

Тэтгэврийн даатгалын тогтолцоог хийх ёстой. Үүнээс ухрах араа байхгүй болсон.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

-Эрүүл мэндийн даатгалын сан энэ онд нэлээн өртэй гарч байгаа. Ирэх онд энэ оных шиг нөхцөл үүсэх юм биш биз. Хоёрдугаарт, аймгийн төвүүдийн нэгдсэн эмнэлгийн компьютер томографи зэрэг тоног төхөөрөмжүүд хуучирсан тул шинэчлэх шаардлага байна. Улсын хэмжээнд тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай хэчнээн эмнэлэг байна вэ?

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тэтгэврийн санд 4.7 их наядын алдагдал үүссэн тухай ярих болоо. Ямар байдлаар үүссэн алдагдал вэ. 2025 онд алдагдлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ?

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

-Тэтгэврийн даатгалын сан дээр ирж байгаа 4.7 их наяд төгрөгийн алдагдал бол улс төрийн богино хугацааны шийдвэрээс болж гарсан эрсдэл. Энэ хэмжээний алдагдлыг бодитойгоор хүлээчихээд байна. Задаргааг нь түрүүн Мөнхтуяа гишүүний асуултад хариулахдаа хэлсэн.

Энэ жил Тэтгэврийн санд үүссэн 1.4 их наядын алдагдлыг төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж байна.

Ирэх жил 2 их наяд, 2026 онд 2.6 их наяд, 2027 онд 2.9 их наяд, 2028 онд 4 их наядын алдагдлыг төсвөөс санхүүжүүлэх бодитой эрсдэл үүрлэсэн. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлээ цаг алдалгүй хийхгүй бол өөр сонголт байхгүй.

Энэ жилийн 1.4 их наядын татаасаар юуг санхүүжүүлж байгаа вэ гэдэг мэдээллийг өгье.

  • Төрөөс иргэдийн тэтгэврийг хариуцдаг  60 мянган хүн байна. Тэдний тэтгэвэрт олгох татаас 758 тэрбум,
  • Тэтгэврийн даатгалын сангийн 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон 36 мянган иргэнд 308 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байна.
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон 421 хүнд 5 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгох.
  • Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн дагуу тэтгэврийн нэмэгдэлд 27,460 хүнд 16.4 тэрбум.
  • Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын дагуу олгох тэтгэврийн нэмэгдэлд хамрагдах иргэдийн тоо 14 мянга, үүнд 18 тэрбум.
  • Цэргийн тэтгэвэр авдаг 23 мянган хүн байдаг, эрт насандаа тэтгэвэрт гардаг. 40 нас хүрэлгүй тэтгэвэр гардаг залуучууд бий. Энэ залуучуудад олгох тэтгэвэрт жил бүр 410 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр олгож байгаа.

37 насандаа тэтгэвэрт гарч байна. Энэ бүхнийг нийлүүлэх юм бол 1.4 их наядын зардлыг төсвөөс санхүүжүүлэх шаардлага үүсч байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Энэ оны эхний байдлаар даатгалын сангийн авлага 218 тэрбум байсан, оны төгсгөлд нэмээд 200 орчим тэрбум төгрөгийн өртэй гарах эрсдэл байна.

Ирэх оны төсөв дээр 305 орчим тэрбум төгрөгийн нэмэгдэл тусгасан. Авлага, өр зээлийн 90 хувь нь ирэх оны төсөв дээр шийдэгдэж суусан.

Бүх аймгийн нэгдсэн эмнэлэг дээр компьютер томографи суурилагдаж дууссан. MR тоног төхөөрөмж зарим нэг бүсийн оношилгоо эмчилгээний үйлчилгээний төвд байх зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хот орохгүйгээр тухайн бүсдээ оношилгоогоо,  эмчилгээгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх ёстой гэдэг бодлого барьж байна. Тийм учраас ирэх жил хөдөө орон нутагт шаардлагатай оношилгоо эмчилгээ, мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдэх зорилгоор 45 тэрбум төгрөг төсөвт тусгасан. Тиймээс ирэх жилээс 21 аймагтаа  оношилгоо эмчилгээгээ  хийлгэх боломж биеллээ олно.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Эмч, бага эмч нарыг сургах, орчин үеийн тоног төхөөрөмж дээр ажиллаж сургахын тулд гадаад руу явуулах тал дээр ямар бодлого барьж байна вэ.

Хүүхдийн мөнгөнд жилдээ 1.6 их наяд төгрөг зарцуулдаг, тав зургаан том үйлдвэр байгуулах мөнгийг хүүхдүүдэд өгч байна. Энэ мөнгө хүүхэдэд зориулагдаж чадаж байна уу.

Бид бүгдээрээ л мэднэ, хүүхэддээ очихгүй байна. Хүүхэд өөрийнхөө хөгжилд зарцуулдаг болох шинэчлэлийн бодлого байна уу. Ном дэвтрээ авдаг, дугуйлан секцэнд суралцахад зарцуулах боломжтой байхаарзохицуулалт хийж болохгүй юу?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Боловсон хүчнүүдээ гадагш нь явуулж сургаж дадлагажуулах талд онцгой анхаарал хандуулж, гадаад харилцаагаа өргөжүүлж байна. Улаанбаатар хот, орон нутаг гэлтгүй бүх л эмч мэргэжилтнүүдээ гадагшаа явуулж сургах боломж нэмэгдэж байна. Монгол Улс 10 мянган хүнд ногдох эмчийнхээ тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Гэсэн ч орон нутагт эмч мэргэжилтний дутагдал байгаа учраас цаашдаа орон нутаг руу чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлж байна. Гадаадад эмч мэргэжилтнээ сургах, чадавхижуулах сургалтад орон нутаг дахь боловсон хүчнээ  хамруулъя гэдэг хүсэлт явуулсан.

Харвард руу энэ жил удирдлагын чиглэлээр 20 хүн сургана, орон нутгаас хүмүүс явуулъя саналаа ирүүлээч гэхээр хэл усаараа тэнцдэггүй. Вашингтоны их сургууль руу дата аналистаар ажилладаг 10 хүн явуулж сургая, орон нутгаас явах хүн байна уу гэхээр хэлний төвшинд нь хүрэх хүн олдохгүй байх жишээтэй.

Тийм учраас цаашид бид орон нутгийн эмч мэргэжилтнүүдийнхээ хэлний мэдлэгийг сайжруулах бодлогыг эхний ээлжинд хэрэгжүүлнэ. Ингэснээр цаашдаа гадаадын аль ч улсад очоод мэдлэг мэргэжлээ сайжруулах боломж бололцоо жил ирэх тусам нэмэгдэнэ. Орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллаасай. тэгж чадвал төвлөрлийг сааруулж, орон нутагтаа иргэд эрүүл мэндийн үйлчилгээгээ авах боломжоор хангагдах юм.

Хэл нь сайжирсан нөхцөлд аль ч улс руу явуулаад сургах боломжоор хангаж өгнө.

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

-Хүүхдийн мөнгөн дээр УИХ тодорхой шийдэл гаргах ёстой. Маш эмзэг асуудал. 2025 онд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэдээ олгоно. Цаашдаа хүүхдийн мөнгөнд зарцуулж байгаа 1.5 их наядыг яаж бодлого болгох вэ гэдэг дээр УИХ шийдэл гаргах нь зөв.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Хүүхэд хамгааллын тухай хууль дээр орон нутгийн төсөвтэй холбоотой асуудал бий. Орон нутгийн удирдлагууд шинээр томилогдож байна. Хүүхэд хамгааллын зардлыг орон нутгийн төсвөөс гаргах эрх зүйн орчныг өнгөрсөн парламентад дээр нээж өгсөн. Энэн дээр төсөв яригдах үед орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллах чиглэлд ямар бодлого барьж байна вэ. Сумдад ажиллах хүүхэд хамагааллын асуудал хариуцсан мэрэгжилтнүүдийн зардал 2025 оны төсөвт хэрхэн тусгагдсан байна вэ?

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

-Анхан шатанд дээр 590, хороодод 337 нийгмийн ажилтан ажиллах шаардлага бий. Нийт 927 нийгмийн ажилтны цалинд 24.7 тэрбум төгрө,г НДШ-д нь 3.3 тэрбум төгрөгийг гэрээгээр  гүйцэтгэхүүлэхээр 2025 оны төсөвт суулгасан.

Салбарын сайд нар аймгийн Засаг дарга нартай гэрээ хийдэг. Аймгийн Засаг дарга нар томилогдоод үр дүнгийн гэрээ хийх үед Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үүрэгжүүлсэн гэрээ хийхээр төлөвлөж байна.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
7
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hero 2024-10-24 202.131.229.36

Цэрэг цагдаа онцгой тагнуул гээд нийгмийн даатгал төлдөггүй тэгээд эрт өндөр тэтгэвэр тогтоож гардаг…72 сарын тэтгэмж авдаг энэ завхарсан юмаа болих хэрэгтэй…Ж.Энхбаяр гэх мэт нөхдүүдийн хийсэн балагдаа…эртхэн засахгүй бол улам л хүндэрнэ шүү дээ…тэтгэвэр гэдэг уул нь сар бүр хуримтлуулсан мөнгөө л буцааж авч байгаа эрүүл тогтолцоо шүү…улс төрчид улсаас орлоно гэж энэ дээ

Avatar

Нэргүй 2024-10-24 59.153.113.146

37 НАСТАЙ ТЭТГЭВЭРТ ГАРГАНА, ТЭТГЭВЭРИЙН ХӨГШЧҮҮЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД АЖИЛЛУУЛНА.,ЗАЛУУЧУУДАД АЖИЛЫН БАЙР ОЛДОХГҮЙ. ТЭТГЭВЭРИЙН ХӨГШЧҮҮЛЭЭ ЧӨЛӨӨЛ. МӨН СОНГУУЛИЙН ШООВУУ ХИЙЖ ,'ТЭТГЭВЭРИЙН НАСЫГ БАСГАНА, ОДООНЫ МӨРДӨЖ БАЙГАА,' ЭМЭГТЭЙ 60 ЭР65 НАСААР ЯВАХ НЬ ЗӨВ. АМЛАЛТУУДАА ИРГЭЖ ХАРАХ ЦАГ БОЛСОН. ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА ТҮР АЛДСАН БУЮУ ГРУПП ШАЛГАЖ БОДИТ ӨВЧТӨЙ ХҮМҮҮСТ НЬ ОРУУЛАХ,'ЭМЧ НАРЫН АВИЛГАЛ АВДАГ БАЙДАЛЫГ ТАСЛАН ЗОГСООХ ЗӨВХӨН ХЭВТЭРИЙН, МӨН ӨНДӨР НАСТАНЫ АСАРГААНЫ МӨНГИЙГ ӨНДӨР НАСТАЙ ХҮН АВЧ.

Avatar

Нэргүй 2024-10-24 202.55.188.35

МАНийн хийсэн ажил шүү.хүчээ нэтгэж байхдаа хүиүүст таалагдах гэж хийчихээд одооюу хуцаад байгаа юм.сонгууль болохоор хүхүүсийн санал авах гэж хийдэг.одоо зас уйлан донгодох хэрэггүй

Avatar

Монгол 2024-10-24 103.57.93.171

Гадаадын иргэн болсон хэрнээ Монголоос тэтгэвэр аваад байгаа иргэдээ шалгаж хасах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-10-24 122.201.31.129

цэрэгийн байгууллагад ажиллаажиллаж байгаад 40 хүрээгүй байж тэтгэвэрт гарсан хүмүүс зөндөө байдаг нь үнэн ямарч хууль зөрчөөгүй хуулиаараа л тэр тэгтэл өрх толгойлсон эмэгтэй 50 гарчихаад тэтгэвэрт гарах болоогүй заавал 55 хүрч гарна гээд л зүтгүүлээд байх нь тэр хууль нь л тийм инээдэм хүрмээр

Avatar

Нэргүй 2024-10-24 202.126.91.145

37той тэтгэвэрий хөгшин гэж хаана бнаа?хөгжлиын бэрхшээлтэй хүн бол одоо зөвшөөрдөг гэж бод.үнэхээр баян цатгалан улс юмаа.37той хүнийг хэдэн нас хүртэл нь тэжээх вэ.?37той хүн тэтгэвэр авах гээд өвөө эмээ нартай уралдах уу?уур хүрээд бна.эмэгтэй хүн 55.эрэгтэй нь 60 хүрээд тэтгэвэр авдаг хуультай биш үү

Avatar

Иргэн 2024-10-24 66.181.161.119

энийг МАНигэх мафи л хийгээ биз дээ…Одоо тэтгэвэрт гарчихаад ажлаа хийгээд байгааг болиулаач Залуус нь гадагш гарахаас өөр аргагүй байна .Цагдаа цэргийнхжнмгээд тэтэгэвэртигарчихаад энд тэндхийн улсын газар ажиллаад яваад байдаг

Avatar

Zochin 2024-10-24 103.29.144.172

Хууль бүгдэд тэгш үйлчилмээр байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй хүмүүс жирийн иргэдээс өндөр тэтгэвэр тогтоолгож байгаа нь шударга гэж үү.

Avatar

ОТ 2024-10-24 122.201.27.246

ОТ уурхайн хүмүүс 40 хүрэхгүй тэтгэвэртээ гарч эхлэж байна одооноос. Ростер оор ажилладаг, дээр нь хүнд нөхцөл гээд. Рио нь Монголын баялагыг цөм шулна, дээр нь баахан тэтгэвэрийн дарамт үлдээж байна уу

Avatar

Зочин 2024-10-24 139.5.217.234

та нар тэр идэж уусан хүмүүсийнхээ хөрөнгийг хурааж аваач, тэд нараа шоронлуу нь явуулаач олон жил идэж уусандаа одоо бас янз бүрийн төсөл дээр идэж уух гээд нүд нь гозгонож байгаа шүү!

Avatar

Зочин 2024-10-24 183.177.99.22

Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдгийг санаж толгойгоо ажлуул. Ажил хийх болохоороо хасаж танана гэх юм, гэхдээ МАН-д бодож боловсруулсан юм байгаа байлгүй.

Avatar

Уланцар 2024-10-24 66.181.178.130

37-оныхаа жилдээр тэтэгвэрт гараад хэдэн 10 саяаар нь дундачлаж мөнгө нэмэж авдаг азтангуудаа боль!
ажил амьдрал нь хүнд гэдэг бол! Бүх монголчууд хүүхэд хөгшидгүй эрсдэлдэй, ээлгүй, хортой хоолтой, агаартай, гэмт халдлага, зам тээврийн аваар осолын, согтуу солиотонгуудын дунд аиьдарч байна.
Тэтгэврт гарах насыг дарга цэрэг цагдаагүй адил тэгшдэг! Төрийн албаны дарга нарт тэнгэрт тулсан өндөр татвар тэтгвэр өгдгөө боль!

Avatar

БЗДүүргийн иргэн 2024-10-24 203.23.199.2

Хэдэн ахмадуудынхаа тэтгэврийг хасна гээд байдгаа болиоч. Хүүхдийн жил нэмэгдэх нь зөвхөн эмэгтэйчүүд л нэмэж байгаа шүү дээ. Худлаа баахан тоо ярьдагаа болимоор юмаа. Наад төсвөө зөв хянаж баталмаар байхын. Попордгоо больчихвол энэ улс хөгжинө дөө

Avatar

- zubxun AIMSHIGTAI GADNi yundaan SADAANLi 2024-10-24 132.194.13.93

– @ @-
Y

Avatar

BOLOBSROLGYI, URUBDSUN GUILAGCHIN + URTEI CUULGAJ USHIGLUNU. keni 2024-10-24 132.194.13.93

gadni y/t ylcturjij

Avatar

хүннү 2024-10-24 202.9.46.144

Үүнд ард иргэд буруугүй. Улс төрчид сонгуульд ялхын тулд ийм алхам хийсэн.
-Малчидын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулаад мөн дээрээс нь НДШ-ийн 50 хувийг нь улс даадаг ийм тэнэг асуудлаа боль.
-Цэргийн албан хаагчидыг ажилсан жилээр нь биш 55 нас хүрээд тэтгэвэрт гаргадаг болго.
-Тэтгэврийн зөрүүг ойртуулахдаа 1 саяас доош тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийг 20 хувиар, 1 саяас дээшхийг нь 10 хувиар нэмж зөрүүг арилга.

Avatar

ymar UBCHTEI BNA + TIIM TSARAITAI BOLNO. BLr BOLJ TURNO. 2024-10-24 132.194.13.93

ter doroo bolchgyi.

amni virus YNSELTSBEL
BELGIN VIRUS UBDULTUUr tsoxilthit. nunabujy;
1-2 1000 ml ux ysaar NEG UDAA UUNA. shunjulgeegyi, emee yy. Xaldaaj bolzoshgyi. Gadni LAB WORKEROOR, TARIJ ZASAGLAJ

Avatar

bainguin ubchlyylj baigaa ni xybuin kompani. tsagaanyyduig XULGAILJ, gyilagchlyylj, BERTEEJ, +XOLBOJ 2024-10-24 132.194.13.93

BOLOBCROLGYI GALZUUCHUUDIN KO, NEGRTEI SHAALTSUUL NEGr BOLNO. baaxan BOOLUUD SADAANi, )))))) SALGYUL.

Avatar

Нэргүй 2024-10-24 59.153.115.11

ХАЛАМЖ = Хорлон сүйтгэх ажиллагаа!!!

Avatar

Bold o 2024-10-24 223.39.244.195

харвардад удирдлагын чиглэлээр 20н хүн сургана гэнэ үү..Маны цүнх баригч,нууц амрагууд аа татвар төлөгчдийн мөнгөөр явуулах нь мангасуудаа зайлаа..

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.187.219

1-рт ковидын мөнгөний зарцуулалтын сонсголоо хийвэл ЭМДСангийн хоосорсон шалтгаан тодорхой болно. 2-рт Харвардад хүн сургаж АНУ-ын утсан хүүхэлдэй буюу монголоо хорлон сүйтгэгч бэлдэх шаардлагагүй.

Avatar

Нэргүй 2024-10-24 103.168.34.72

цөмийн цацраг дээр ажиллаж байгаа юм уу. яахаараа 37той тэтгэвэрт гарч байгаа юм. энэ танай намын буруу бодлого байна.

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.177.121

яалт ч үгүй залуу насандаа тэтгэвэрт гардаг ажил мэргэжил гэж уг нь байдаг зүгээр бизнэс хүн гайхаад байх шиг хүнд хортой нөхцөл гээд байгаа өөрөө цэрэг цагдаагийн эхнэрээ бүжиг балэт хортой хүнд ажлыг нь өөрсдөө хэдэн сар жил хийгээд хийхгээд туршаад үз л дээ зөвхөн Залуу насны ажил гэж тусдаа байх одоо цагт бүр дийлэхгүй байх

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.188.234

Ядуу Монголчууд яасан ч их гадаад руу явдаг юм. Өдөрт лав Улаанбаатараас 10 нислэг олон улс руу дүүрэн нисэх юм. Улаанбаатарт гадаадын виз мэдүүлгийн газарт аймаар өмхий Монголчууд виз авах гээд оччихсон байх юм.

Avatar

Нэргүй 2024-10-24 202.126.91.142

Эрдэнэ,удармаа нараас мөнгөө аваачээ ганц ч удаа НДШ төлөөгүй малчидын тэтгэвэрээ болиоч

Avatar

Нэргүй 2024-10-24 178.174.229.45

END SWEDED 65 AS 68 NASTAI PENSEND GARDAG SHUUU

Avatar

Нэргүй 2024-10-24 188.162.254.11

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!

Avatar

Нэргүй 2024-10-24 59.153.113.186

байнгын биш, жилдээ НЭГ удаа цуглаж хуралддаг, бусад үед нь зүгээр д ажлаа хийгээд чвдаг бхйх нь зав.

Avatar

Зочин 2024-10-24 202.126.91.221

Гадагшаа явуулах биш дотоодын хэдэн сургуулиа еед нь татах нь Монгол терийн бодлого байх естой. Шоучин хоосон толгойтой сайданцарууд унэхээр бишээ!!!

Avatar

Зочин 2024-10-24 59.153.112.197

Залуу насандаа тэтгэвэрт гардаг асуудлыг эхлээд сайтар судалж үзээд, яах нь зүйтэйг шийдэх хэрэгтэй байх

Avatar

Нэргүй 2024-10-24 59.153.112.116

Mongoliin orchin ueiin eruul mendiin salbar 100han jiliin turshlagatai baruuniih dor hayaj 800 jil, ene epon solongos hyatduud oorsdiigoo hogjuuleed iim mundag bolchooguumaa bolovson huchnee dan gadaadruu yvuulj tedniih butsaan avchirj bj iim bolson bdin jhn buuri suuritai medlegtei hutsna shu

Avatar

Нэргүй 2024-10-24 202.21.109.9

Гэр бүлээ хүүхдүүд нь тэжээдэг болжээ

Avatar

Эрдэнэ 2024-10-24 66.181.186.253

Эрдэнэ вангийн үед гарсан алдаанууд байнаа

Avatar

zochin 2024-10-24 66.181.187.244

37 той тэтгэвэрт гардаг хүн байхгүй байх. Энэ нөхөр тэнэг гар ш дэ. Боловсролын яамд байхдаа бас сонин юм яриад явдөг тэнэг байсан.

Avatar

Нэргүй 2024-10-24 59.153.113.186

байгаа. миний мэдэхийн балетын бүжигчид.

Avatar

Зочин 2024-10-24 66.181.177.152

37той тэтгэвэрт гардаг хүн бгаашд

Avatar

Нэргүй 2024-10-24 202.9.46.105

Цэргийн тэтгэврийг эргэж харах цаг болсон. Фронт дээр байлдаж баыгаа цэрэг ч 45 тай гарахгүй. Ид залуу нас.

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.160.11

Цэрэг цагдаа онцгой гээд дан залуучууд тэтгэвэрт эрт гарч байна хүнд хортой нөхцөл гээд 50 хүрэхгүй гагнуурчид гэсэн хийсэн юмгүй ацнууд гокоос тэтгэвэрт гарч байна бүгдий нь ядаж 55 нас болгох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-10-24 202.126.92.86

Алдагдалыг МАН төлөхгүй юу даа. Өөрсдийнх нь хулгайлсан мөнгө ыиз дээ

Avatar

Нэргүй 2024-10-24 139.5.218.116

ХАМГИЙН ГОЛ НЬ ӨӨРСДӨӨ ДААТГАЛЫН САНГ ИДЧИХДЭГ БОЛОХООР ЧИНЬ НААД ЯРИАД БАЙГАА ЗОВЛОН ЧИНЬ ИНЭЭДТЭЙ БНА. САЯХАН Л ЭМДЕГ ИЙН ДАРГА АВГАЙ ЯАЖ ИДЭЖ АВИЛНА АВСАН ТАЛААР БААХАН ШУУГИАД Л НАМ БОЛЛОО. ИЙМ БОЛОХООР ЧИНЬ НААД ДААТГАЛЫН САНГУУД ЧИНЬ ЭР?ҮҮЛ БАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ШҮҮ….

Avatar

Zochin 2024-10-24 66.181.161.203

Huviinnsurgaltuuda shalgaach,hicheliin surgalt hotsrogdol gej yarina,yadahda chaddag huhed ilu yum zaagad ogchihgui ehleed Sain darani tsag nogtsoogdod BH yum ,hotsrogdol gej orsdo hotsrogdoltoi yumnud surhaltand suulgaj bga bol ilu medeelel ogoh yostoi,urlag,sportiin surgaltuuda harcjih ,nohoi gahai shig zavaan haniadtai bas hulgain shig yumnud bhd bagshnarni helehgui harahchgui yum,hhvtssa has hamagui tavina tom jijig …….surgaltuudaachanarjuul,shalga ..hogiin ykmnudl bn,zavaan bognorsn,hu

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.161.218

к

Avatar

Zochin 2024-10-24 66.181.161.203

Erul mendiin daatgal tsahim bolsnoos tolbor hiij chadahguil bn,uhej dald orsmor uheed sehsen yum bol uhsen yum shig bhgui tsahimch gej shig.utasaar asuuhar dalchnsn huhnud tsahimshtei GED tasalcjihn,ichihcjgui mngni hoinois guij bj mngor yarij bhd dorivtoi hariu ogohgui,ebarimtaar gene gadni humus ebarimtgui haaya hui yavj tolohve geher tsahim gedl boloo,Ali CH gazriin operatoruud gej hogiin yumnud,IH zantai hund CH zuv tailblahguj temsinch bolobsrlgui tsaraindaa tohirogui operatorud bn,Bush salbart

Avatar

Иргэн 2024-10-24 202.21.104.2

Яг үнэндээ бол улстөрийн оноо авах гэж гаргасан шийдвэрүүд л ийм байдал хүргэж байна. Ном ёсоороо бол ийм байдалд хүрэхгүй. Иргэд нь төрдөө итгэж даатгуулчихаад ийм байдалтай сууж байх юм уу? НДС-ийн мөнгийг төсвийн мөнгө шиг захиран зарцуулдагаа болихгүй юм уу? Энэ чинь төрд огт падлийгүй мөнгө ш дээ. Цэрэг, цагдаагийнхан яасан гэж ийм эрт, ийм өндөр тэтгэвэр авах юм? тайван цаг шүү! Малчид хувийн АА-тай мөртлөө НДШ төлкү, бусдын НД-аас аваад байж болох юм уу? Яагаад заавал төрийн НДС гж??

Avatar

Иргэн 2024-10-24 202.126.89.141

Л.Энхамгалан новшоо !!! 37 насандаа тэтгэвэрт гардаг чиг гэх шиг битгий худлаа шаагаад бай !!!
Шар хаданд очиж наад мэдрэлээ шалгуул , эргүү төлөг царайлчихаад …..

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.161.218

х

Avatar

Нэргүй 2024-10-24 124.158.126.132

ядаж 45 настайд нь гаргадаг болмоор юм, 37-ч арай дэндэнээ

Avatar

Нэргүй 2024-10-24 103.57.93.117

нөхөн төлүүлээд алдагдалд орчихсон юм шиг юм ярьж байх чинь бусад орон шиг хулгаачдад биш зөв газар нь хадгалж хөрөнгө оруулалт хийж өсгөх нь яасан юм

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.182.202

Төлөөд л байна төлүүлэд байдаг, эргээд ямар ч үйлчилгээ авч чадахгүй байна хулгайчуупаа. Тэр Капиталын Ундармаагааасаа аваач

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.188.190

Цагдааг эрт тэтгэвэрт гаргадгыг болиулмаар юм цагдаа бол жирийн терийн албан хаагчид шуудээ

Avatar

зоч 2024-10-24 59.153.114.132

Женкогийн санаачилсан тэтгэврийн зээл тэглэх нь өр болоод одооч байгаа гэсэн. Ийм төрийн мөнгөөр амлаж оноо авдаг явуургүй аргаа больчих

Avatar

Нэргүй 2024-10-24 202.126.91.180

Амь насаараа өийгмийн даатгалаа төлдөг юмаа та нар шиг ажлын 8 цаг аждлаад хагас бүтэн сайндаа амардаг улс биш шүү тиым бол илүү цагийн мөнгийн өгч ажлын 8 цагтай болго

Avatar

Нэргүй 2024-10-24 59.153.114.132

Женко тэтгэврийн зээлийг төлсөн мөнгө худлаа амлалт болж зальтайнууд л хожоод дууссгасан. Одоо тэр өр байж л байгаа гэсэн шүү. Ийм худалч нөхдөд мнөнгөө бариулахаар яаж юм үлдэх вэ дээ

Avatar

Зочин 2024-10-24 202.55.191.194

цэрэг,цагдаа нарийн эрт гардаг тогтолцоог шинэчлэх хэрэгтэй гадуур худлаа ярсан архи уусан нөхөдүүд их болжээ

Avatar

Нэргүй 2024-10-24 103.242.47.254

цэрэгцагдаа гэсэн татвар төлөгчдөөр хувцаслуулж эрт тэтгэвэрт гардаг тогтолцоогоо шинэчлэх цаг болсоон. ялангуяа цэрэг хашаан дотор цэрэг зодож зарж амьдраад 40 хүрэхгүй тэтгэвэрт гарна, маш үрэлгэн тэнэг тогтолцоо

Avatar

ЗОЧИН 2024-10-24 66.181.177.12

90-95 онуу дад цэргийн албан хаагчидыг гэнэт маш эрт тэтгэвэрт гаргасан…тодорхой шат дараалалтай явуулахын оронд өөрсдийн албан тушаал "цүнх баригчидаа" татах гээд хэт туйдширсан шүү дээ…ямар ч бодлоггүйгээр л бөөнөөр нь халсан+тэтгэвэрт гаргасан 37-60 насныхан гэнэт л гарсан шүү дээ…Нямка+Эбэчүүд л их хожсон байхдаа….ажилгүйдэл+чадваргүй наймаачид+мөнгө олж баяяжих гэсэн цуваа тасралтгүй үргэлжилж эрсдэлд оруулсан шүү дээ….

Avatar

5931254 2024-10-24 66.181.166.134

Цустай толгойгоо мануулж байгаа яруу алдарт хилчдээ эрт тэтгэвэрт гаргах төрийн бодлого алдаатай биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж