"Боловсролын салбарт 5 их наядын хөрөнгө оруулалт хэрэгтэй"

"Боловсролын салбарт 5 их наядын хөрөнгө оруулалт хэрэгтэй"

"Боловсролын салбарт 5 их наядын хөрөнгө оруулалт хэрэгтэй"

УИХ-ын байнгын хороод өнөөдрийн /2024.10.24/ хуралдаанаа хийж байна. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяраас ирэх 2025 оны төвсийн талаар тодрууллаа.


-Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн төслийг хэлэлцэж байна. Боловсролын салбарт ирэх оны төсөвт хэчнээн төгрөг тусгасан байгаа вэ?

-Нийт 4.8 их наяд төгрөг тусгасан, үүний 88 хувь нь урсгал зардалд зарцуулагдана.

-Урсгал зардлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Сангийн сайдын мэдээллээр ирэх оны төсөвт Боловсролын салбарт таналт хийхгүй гэж харсан. Гэвч УИХ-ын байнгын хорооны гишүүдийн үзэж буйгаар ирэх оны төсөвт Боловсролын салбарт хангалттай төсөв оноосонгүй гэж үзэж байгаа шүү дээ. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Боловсрол бол тэргүүлэх салбар. Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Энэ жилийн тухайд хөрөнгө оруулалтын арга хэмжээний төсөв дээр 162 орчим сургууль, цэцэрлэгийг бүрэн дуусгах төсөв орж ирж байгаа. Энэ нь он дамнасан ажил. Шинээр төсөл хөтөлбөр оруулж ирэх боломжгүй. Учир нь Засгийн газар энэ жил 38 орчим л шинэ төсөл хөтөлбөр оруулж ирсэн. Боловсрол, шинжлэх ухааны яам тусдаа салсан. Үүнээс шалтгаалж шинжлэх ухаантай холбоотой төсвүүд Эдийн засаг, хөгжлийн яам руу шилжсэн асуудал бий. Урсгал зардал нэмэгдэж байгаа шалтгаан нь цаана нь хүүхдийн өсөлттэй холбоотой. Жилдээ 20 мянга орчим хүүхэд нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл хүн амын хамгийн төрөлттэй байсан үе одоо сургуульд элсэн орж байна. Энэ байдал 2038 он хүртэл үргэлжилнэ. Ний нуугүй хэлэхэд хүрэлцээ муу байна.

-Хүүхдийн өсөлтийг хангахын тулд жилд хэд орчим сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад оруулах шаардлагатай вэ? 2038 он хүртэл гурван ээлжээр хичээллэдэг байдал үргэлжилнэ гэж ойлгож болох уу?

-Үүнийг шийдвэрлэхэд 5 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо бий. Энэ бол их хэмжээний мөнгө. Үнэндээ хоёр ээлжтэй сургууль ч гэсэн хүүхдийг хүн болгож хүмүүжүүлэхэд хүндрэлтэй. Хүүхэд өглөө хичээлдээ ирээд өдрийн хоолоо идчихээд үдээс хойш дугуйланд хичээллээд, гэртээ харьдаг боломжтой сургууль бол нэг ээлжийн сургууль. Гэтэл Монгол Улсад хоёр ээлжээр хичээллэдэг сургууль 88 хувийг эзэлдэг. Тиймээс бид цогцоор нь шийдэж, бүх сургуулийг нэг ээлжтэй болгохыг урт хугацаандаа зорих учиртай. Үүнтэй зэрэгцээд багшлах боловсон хүчний хомсдолын асуудал мөн гарч ирдэг.

– Монгол Улс нийтдээ 4000 орчим багшийн дутагдалтай байна гэсэн судалгаа байгаа боловч бодит байдал дээр түүнээс олон буюу 7800 орчим багш дутагдалтай байгаа гэсэн асуудал хөндөгдсөн. Тэгэхээр боловсон хүчин дутагдалтай үед, боловсролын чанарын асуудал ярих нь хэр зүй зохистой вэ? 

-Боловсролын чанар гэдэг бол сайн орчин сайн багшаас эхэлнэ. Орчин гэдэгт боловсролын цаад стандарт хамаарна. Боловсролын стандартыг хангадаг болоход түрүүн миний хэлсэн хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Зарим УИХ-ын гишүүнээс гарсан нэг мега төсөл болгон хэрэгжүүлэх санал зөв. Гэхдээ үүнийг бид үе шаттай хийнэ. Энэ жилийн төсөв эрчим хүч, дэд бүтэц рүү явж байгаа. Эрчим хүчний дутагдалд орсон энэ байдлаа бид засахгүй бол эдийн засгийн өсөлт байхгүй. Сургууль, цэцэрлэг ч хүрэлцэхгүй байдалд орно. Тиймээс Засгийн газар төсвийг дэд бүтэц рүү оруулж байгааг дэмжиж байгаа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.176.243

eduten хэрэглэхээр өгсөн нөүтбүк арай л хуучирсан технологи байна. Хөтөлбөрөө татаж ч чадахгүй гацдаг шинэ нэртэй хүчгүй хуучин сэг нөүтбүкээ сольж шинэчлэх хүсэлт ангийнхаа эцэг эхчүүдэд гаргаснаас Хан-Уул дүүргийн бага ангийн багш эмэгтэй нийтийн дайралтад өртөж ажлаасаа гарлаа. Иймд өгөхдөө жинхэнэ ёсоороо сайн компьютер өгч байна уу.

Avatar

Нэргүй 2024-10-24 202.9.40.240

Хужаагиин ирлииз хурлиизүүд бүүр хаасайгүй

Avatar

Менежмент 2024-10-24 66.181.186.253

Явж явж мөнгө л нэхэгдэнэ хэн ч байсан

Avatar

зочин 2024-10-24 192.82.66.30

заваан улс төрчид ХҮүхдийн төлөө сангаас хөрөгө оруулалт авна гэж журамд нь өөрчлөлт оруулсан байна

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.183.77

Боловсрлын салбар өнгө нь баахан сайхан нэртэй ч яг л БНМАУ-ын тогтолцоо үргэлжлээд байна,, нөгөө л хэдхэн хүүхдээ тойрсон багш нар, бүгдийг чадах ёстой гэсэн хандлага, хүүхдийг сонирхолоор хагжүүлэхгүй байна, ямар ч үр дүнгүй сургуульд явж бгаа хүүхдүүд маш их байна.

Avatar

Зочин 2024-10-24 103.57.92.59

Одоо нүүрсээр биш бусад хэлбэрээр мөнгө угаах ажиллагаа эхэлж байх шиг

Avatar

Хотын иргэн 2024-10-24 59.153.87.59

Энэ хүн сайдаасаа буугаагүй юм уу. Намынхаа нэр хүндийг орон нутгын сонгуулийн өмнө балалсан хүн дэ.
Курсээр багш нар бэлдэнэ, олон жил ажилсан захирал нарыг солино… гэх мэтээр шуугуйлж бужигнуулж байгаад
сонгуульд харин нэг суудалгүй болгосон до.

Avatar

Зочин 2024-10-24 202.126.91.221

Боловсролыг самарсан экс сайдын хууль бус зуйлийг даруй таслан зогсоо, зоригтой хий, еерчил гэж хусэх бнадаа. Хуулиудыг хучингуй болгохгуй бол ажил нь явахгуй шуу!

Avatar

Нэргүй 2024-10-24 202.126.89.223

амжилт. Танаас их зүйл хүлээж бгаа шүү

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.176.16

ХҮНын хог шаарууд

Avatar

дорж 2024-10-24 202.131.251.130

Ийм ядарсан, унхиагүй, сайдаас их юм хүсээд хэрэггүй.Өмнөх сайд х***а Энхамгалангийн томилсон хэдэн захирлуудыг халаад явуулж чадахгүй байгаа арчаагүй нөхөр.Өөрөө эрхээ эдэлж байж бодлогоо хэрэгжүүлнэ гэдгээ мэддэггүй, аймхай амьтан. Ийм хүнийг үтэр түргэн огцруулбал таарна. өндөг шидүүлэхдээ таарсан нөхөр.

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.191.83

энд 2 зам бна. шудрага эсвэл духал. шулуун бол угаасаа галактик хүлээж авахгүй

Avatar

Нэргүй 2024-10-24 202.5.202.130

Амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж