АНУ-ын сонгуулийн урьдчилсан санал хураалтад 18 сая хүн оролцоод байна

АНУ-ын сонгуулийн урьдчилсан санал хураалтад 18 сая хүн оролцоод байна

АНУ-ын сонгуулийн урьдчилсан санал хураалтад 18 сая хүн оролцоод байна

60 дахь удаагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө хоёр долоо хоног үлдээд байна. Энэ өдрүүдэд сая сая америкчууд өөрийн биеэр болон шуудангаар урьдчилсан санал хураалтад оролцож байна. Мягмар гаригийн үд дундын байдлаар урьдчилсан санал хураалтад 18 сая гаруй хүн оролцжээ. Цаашид ч энэ тоо тасралтгүй өснө.

2020 онд нийт 150 сая гаруй хүн урьдчилсан санал хураалтад оролцож байв. Тухайн үед Covid-19 цар тахал ид дэгдээд байсан тул олон хүн шуудангаар санал өгсөн. Энэ жилийн тухайд ихэнх хүн биечлэн санал өгөхийг илүүд үзэж байна.

Урьдчилсан санал хураалт чухал хэдий ч эцсийн үр дүнг эндээс таамаглахад хэцүү. Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр сонгууль өгсөн хүмүүсийн саналтай нийлүүлж байж эцсийн дүн гарах юм. Мөн гол мужууд болон улс даяар хүн амын тоо өөрчлөгдсөн тул 2020, 2024 оны хооронд нь харьцуулашгүй гэдгийг улс төр судлаач Рональд Браунштейн хэлжээ. Коллежид боловсрол эзэмшсэн цагаан арьст сонгогчид болон Ардчилсан намынхныг дэмжих хандлагатай өнгөт арьстнуудын эзлэх хувь улсын хэмжээнд ойролцоогоор нэг хувиар өссөн байна. Бүгд найрамдах намын ноён нурууг бүрдүүлдэг ажилчин ангийн цагаан арьст сонгогчдын хувь Висконсин, Мичиган мужид буурчээ. Энэ мэт жижиг өөрчлөлтүүд сонгуулийн эцсийн дүнд томоохон нөлөө үзүүлэх магадлалтайг Браунштейн онцолж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-24 104.35.34.183

Энэ удаад яалт ч гүй Харрис гарна .

Avatar

Bads 2024-10-24 202.70.43.34

Дэлхий нийтэд мөнхийн гай учруулдаг муу хүмүүстэй улсууд бол Ойрхи Дорнод буюу Лалын Ертөнцийхөн бол одоо үүн дээр Оросууд гэж хүний адгууд бдаг болждээ…

Avatar

Нэргүй 2024-10-24 202.9.40.186

Трамп ялвал дайн зогсоно авгай ялвал дэлхийн 3 дайн болно Украйн улам мөхөж газар нутгаа тэр чигтээ алдана

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.186.41

Дандаа цагаан солиотой хүмүүс сэтгэгдэл бичсэн бнаа.

Avatar

Нэргүй 2024-10-24 203.17.23.197

Халтар Энэтхэг авгайн боол болох уу

Avatar

зочин 2024-10-24 103.57.93.75

Хөрөнгөтний хоёр нам л засгийн эрхийн төлөө өрсөлдөнө,Бодлого нь бараг ижил, Бусдыг түрэмгийлж өөрийн хамааралдаа оруулж, тоглоомын засгийн газрыг нь хурууныхаа дохиогоор өөрийн сонирхолд нийцүүлж ажиллуулах, Дэлхийг 500 жил колончилсон, Түүнийгээ үргэлжлүүлж бүхнийг ганцаар захирах гол зорилготой,Иймээс л энэ зорилгод нь гол саад бологч орос хятад орныг өөрийн гол дайсан гэж нийтэд зарлан, ОХУ-ын эсрэг барууны 52 орон бүлэглэн дайн өдөөж, эдийн засгийн асар хүнд хориг тавьсаар байна

Avatar

Бадарч тахар 2024-10-24 66.181.181.163

Амёрикийн сонгуульд санал өгөх өдөр нь манайх шиг ганц өдөр биш 15 хонрг байдаг юм ! атаархмаар шүү ! Трамп ялна !

Avatar

Нэргүй 2024-10-24 43.242.242.59

Түрүүлээд саналаа өгчихдөг нь хачирхалтай юм.Тэр саналд нь янз бүрийн засвар орох магадлал өндөр биш үү. Манай оронд тэгсэн бол бөөн хэрүүл тэмцэл болж сонгуулийн дүнг түүн рүү чихнэ дээ

Avatar

Зочин 2024-10-24 202.179.25.21

АНУ-ын сонгуулийн систем нь шууд санал хураалтаар явдаггүй юм билээ. Нийт сонгогчдын саналыг төлөөлөн сонгох эрх гэгч зүйлрүү хувь тэнцүүлж тооцоод муж улсуудын санал өгөх эрхийн тоогоор нь дахин тооцож дүнгээ гаргадаг юм байна. Тэгэхээр ардчилал энэ тэр гэж яриад байгаа нь асуудалтай байх магадлалтай л юм билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж