Өвлийн дугуйгүй түгээлтийн авто машинуудад хариуцлага тооцно

Өвлийн дугуйгүй түгээлтийн авто машинуудад хариуцлага тооцно

Өвлийн дугуйгүй түгээлтийн авто машинуудад хариуцлага тооцно

Ойрын өдрүүдэд цас орж, цаг агаар хүйтэрсэн учраас Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа эсэх асуудлаар хяналт шалгалтыг хийжээ. Нийт 10 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад жолооч нар зөвхөн урд хоёр дугуйгаа өвлийн дугуйгаар сольсон эсвэл гулгаатай үед зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож буй зөрчлүүд илэрчээ. Тиймээс цас орсон үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцохыг иргэд болон аж ахуйн нэгжийн түгээлтийн жолооч нарт анхаарууллаа. Учир нь өвлийн дугуй нь арзгар хээ, ховилтой тул зуны дугуйтай харьцуулахад цас, мөстэй замд барьцалдах чадвар сайн. Халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Өвлийн цаг агаарын нөхцөлд зориулагдсан тул дулаанд амархан халалт үүсдэг зэрэг онцлогтой. Тиймээс цас орсон үед иргэд зайлшгүй зуны дугуйг өвлийн дугуйгаар сольж, урьдчилан бэлтгэх хэрэгтэйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Жолооч нар тээврийн хэрэгслийг өвөлд бэлтгэх ажлыг есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр урьдчилан бэлдэх ёстой. Ялангуяа алслагдсан гэр хорооллын гудамж, замууд цас орсны дараа амархан мөстдөг. Налуу, эгц замууд ч байдаг шүү дээ. Жолооч та өвлийн дугуйгаа эрт солихгүй бол аль ч замаар зорчиж болно. Тиймээс жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, цас орсон болон гулгаатай үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Ингэснээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ.

Авто зам дээр шалгалт хийх үед түгээлтийн авто машинууд хүртэл тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцож байна. Үүнд аж ахуйн нэгжүүд, удирдлагууд нь анхаарах хэрэгтэй. Удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд тухайн байгууллагыг Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулдаг.

Иргэд өвлийн дугуйгүй байгаадаа олон тайлбар хэлж байгаа ч энэ бол эцэст нь таны болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулж болзошгүй чухал асуудал. Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан цас орсон үед зогсоох арга хэмжээ авахад хамгийн чухал зүйл бол өвлийн дугуй. Мөн жолооч нар маань тээврийн хэрэгслийн гэрэл дохио зэрэг бусад бүрэн байдлыг ч хангах шаардлагатай” гэдгийг хэллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kghkbv 2024-10-24 202.9.41.25

Малчидад зээл олгосн нэрийдлээр халхлаж дагуулж өчнөөн жил угжуулсн улсын газар тариа завссн хог шаарууд угжууах санаархл сохор зоосч хялаалгахгүй шүү. Өчнөөн жил зувчуулсн улсын мөнгө цаасыг эргүүлж төлүүлж хариуцлага тооц.

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.180.102

Түгээлтийг шөний цагаар болгож зохицуулах хэрэгтэй

Avatar

Баг 2024-10-24 59.153.115.14

түгээлтын сахилгагүй хүүхдүүд тун аймшигтай араатан мэт аяглаж бгаа шүү . тэд бол аюулгүй баыдалдаа онцгой.анхаарсан баых ёстой ..бусдыг хүндлэх гэдгийг мэдэхгүй

Avatar

Нэргүй 2024-10-24 103.212.116.149

наадуул чинь урсгал сөрнө, хурд хэтрүүлнэ, гэрлэн дохио зөрчинө…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж