Jennifer Aniston шинэ амрагтай болсон уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Jennifer Aniston шинэ амрагтай болсон уу?

Холливуудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Jennifer Aniston өнгөрсөн
пүрэв гаригийн орой “Cougar Town” кинонд хамтран тоглосон жүжигчин Josh Hopkins-той
оройн зоог барьжээ. Тэд хүүхэд байхаасаа л бие биенээ мэддэг, багийн найзууд
хэмээдэг ч тэднийг болзож эхэлсэн тухай хэвлэлүүдээр шуугиж байна.

Мөн хэдхэн хоногийн өмнө жүжигчин бүсгүйг Lindsay Lohan-ы
экс найз залуу Harry Morton-той хайр сэтгэлийн холбоотой болсон. Хэтэрхий залуухан
амрагтай боллоо хэмээн бичицгээж байсан билээ. Энэхүү мэдээллийг жүжигчин
Jennifer Aniston эрс няцаасан ба “Энэ
долоо хоног би яагаад ийм олон цуурхалд нэр холбогдоод байгаа юм бол. Ганц бие
байлаа гээд залуусыг нусны алчуур шигээ сольж явна гэсэн үг биш шүү дээ. Намайг
битгий оролд” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж