ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн үйлдвэрлэлийн дизайны салбарт “Интерьер макет загварчлал” төслийн, “Пластик модель” керамикийн, БНСУ-ын “KOICA” байгууллагын тусламжаар байгуулагдсан “Интерьер дизайны” урлангуудтай болжээ. Энэхүү урлангуудын нээлтийн ажиллагаа өчигдөр болсон ба ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, Сургалтын проректор Я.Наранцэцэг, Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор Б.Даваасүрэн болон тус тэнхимийн багш оюутнууд оролцсон байна. Шинэ урлангуудад интерьерийн төсөл I, II, III, интерьер – экстерьерийн төсөл, орон зайн пластик структур, байгууламжийн системийн дизайн, төслийн график макет загварчлал, керамик эдлэлийн дизайн зэрэг хичээл орох аж.
П.Дэлгэр