Чилийн нийслэл Сантьяго хотоос хойд зүгт 482 километрийн зайд орших 2682 метр өндөр уулын оройд дэлхийн хамгийн том дижитал камерыг ашиглаж эхлэхээр бэлтгээд байна. Тус камерын зорилго нь шөнийн тэнгэрийн зургийг бүхэлд нь нарийвчлан авч, орчлон ертөнцийн хамгийн гүн нууцыг нээхэд оршино.
Вера Рубины ажиглалтын төвд байрладаг уг камер нь 3200 мегапиксел нягтаршилтай. Энэ нь ойролцоогоор 300 гар утастай ижил тооны пиксел болох юм.
Уг камераар гурван шөнө тутамд тэнгэрийг бүхэлд нь харуулсан зургийг авч, бидний урьд өмнө хэзээ ч харж байгаагүй 17 тэрбум од, 20 тэрбум галактикийг нээнэ гэсэн хүлээлттэй байна. Тэр бүү хэл үүнийг зөвхөн эхлэл гэж үзэж байна. Шинэ телескопоор хийх судалгаа 10 жил үргэлжлэх учир ирээдүйд шинжлэх ухааны шинэ салбарууд, шинэ нээлтүүдийн талаар яригдах болно.
Тэнгэрийг зургийг 30 секунд тутамд авснаар 24 цагт 20 терабайт өгөгдөл үүсгэнэ. Энэ нь "Netflix"-ийг гурван жил үзэх, эсвэл 50 жилийн турш "Spotify" сонсохтой тэнцэх хэмжээ юм. Судалгааны ажил дууссаны дараа 60 сая гигабайт түүхий мэдээлэл бий болно.
Америкийн анхдагч одон орон судлаач Вера Рубины нэрээр нэрлэсэн тус дурангийн бүтээн байгуулалт 2015 оноос эхэлжээ. Төслийг тэрбумтан Чарльз Симони, Билл Гейтс нарын хувийн хандиваар эхлүүлсэн. Одоогоор барилгын ажлын эцсийн шатандаа байгаа бөгөөд телескоп 2025 онд ашиглалтад орох төлөвтэй байна.
Зоч 2024-10-24 66.181.191.83
тултал нь хий дэ
Зочин 2024-10-24 103.212.116.76
Тоглоомын дүрэм гэдэг үгээ оновчтой хэрэглэж байх нь зүйтэй байх шүү.
Нэргүй 2024-10-24 59.153.113.90
Янзтай… Нөгөө барууныг үзэн ядагч нар өмдөндөө шээнгээ тавьж байгаа байхдаа