Голомт банк АНУ-ын The Bank of New York Mellon /BNY/ банктай гадаад худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллахаар 10-р сарын 21-ний өдөр Trade Advance Agreement /TAA/ болон Trade Network Access Service /TNAS/ гэрээнүүдийг тус тус байгууллаа. BNY нь гадаад төлбөр тооцоо, хөрөнгийн удирдлага, худалдааны санхүүжилтийн үйлчилгээгээр тэргүүлэгч банк бөгөөд Голомт банк BNY банкны Trade Network Access Service сүлжээнд холбогдсоноор тус банкны хамтрагч банкнуудтай холбогдон, хамтран ажиллах боломж нээгдэж байна. Харин TAA гэрээ байгуулагдсанаар Голомт банк BNY болон хөгжлийн санхүүгийн байгууллагуудтай хамтран харилцагчдынхаа импорт, экспортын бизнесийг дэмжин ажиллах юм. Гэрээ үзэглэх ёслолын арга хэмжээнд Азийн Хөгжлийн банкны /АХБ/ төлөөлөл оролцсон нь энэхүү хамтын ажиллагааны ач холбогдлыг тодотгож байв.
Энэ оны зургаадугаар сард Голомт банк The Bank of New York Mellon-д ам.долларын данс нээж, корреспондент харилцаа тогтоосон билээ. Энэ удаад худалдааны санхүүжилтийн чиглэлд хамтран ажиллахаар болсон нь Голомт банк болон BNY-ийн хамтын ажиллагаа амжилттай өргөжин тэлж байгааг харуулж байна. Голомт банк The Bank of New York Mellon банкны TNAS-аар дамжуулан харилцагчдадаа аккредитив, гадаад баталгааны үйлчилгээг богино хугацаанд хүргэх давуу талтай.
2024 оны гуравдугаар улирлын байдлаар Голомт банк нийт аккредитив, гадаад баталгаа нээсэн дүнгээр зах зээлийн 55.3 хувийг дангаараа эзэлж, улсдаа тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.
Дэлхийн жишиг Монголын банк
Холбоотой мэдээ