"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-т өчигдөр /2024.10.23/ осол гарч, тус үйлдвэрийн нэг ажилтан гэмтжээ.
Осол гарах үед тухайн ээлжинд дөрвөн хүн ажиллаж байсан бөгөөд нэг иргэн гэмтэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ.
Одоогоор тус иргэний биеийн байдал хэвийн ил харагдах шарх сорвигүй эмчлүүлж байгаа аж. Мөн хамт ээлжинд ажиллаж байсан иргэдийн эрүүл мэндэд хохирол учраагүй гэж мэдээллээ.
Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 2.1-т заасны дагуу:
77.Цахилгаан байгууламжид ажил гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааг хангах дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
- Аюулгүй ажиллагаа хариуцагчдыг томилох;
- Наряд олгох, шийдвэр өгөх буюу ажлын даалгавар өгөх;
- Ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрөл өгөх;
- Ажлын байр бэлтгэх;
- Ажилд оруулах;
- Ажлын явцад хяналт тавих;
- Ажлын завсарлага ба ажилд үргэлжлүүлэн оруулах;
- Ажил бүрэн дуусах үед ажлын байрыг хүлээлгэн өгөх ба хүлээн авах, наряд (шийдвэр) хаах;
- Ажлын байрыг хүлээн авч наряд (шийдвэр) хаасны дараа хүчдэлд залгах.
78.Цахилгаан байгууламжид гүйцэтгэх ажлын аюулгүй байдлыг дараах ажилтан нар хариуцна:
- Ажил олгогч
- Наряд олгогч, шийдвэр өгөгч, ажлын даалгавар өгөгч;
- Ажлын удирдагч;
- Ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрөл олгогч (цаашид зөвшөөрөл олгогч гэх);
- Ажлын байр бэлтгэгч;
- Ажилд оруулагч;
- Ажлын хариуцлагатай гүйцэтгэгч (цаашид ажил гүйцэтгэгч гэх);
- Ажиглагч (Хянагч);
- Бригадын гишүүн.
Нэргүй 2024-10-24 202.55.188.124
дарханы төмөрлөгийн үйлдвэр гэж ямар ац байнаа хийсэн хадаасч үгүй
Нэргүй 2024-10-24 103.168.34.41
чи өөрөө юу хийж бүтээсэн бэдда вэ
Нэргүй 2024-10-24 103.212.116.76
Бодвол цахилгаан байгууламжин дээр ажиллаж байсан юм байх л гэж ойлгохоос….
Nergvibayr 2024-10-24 202.126.89.238
Anhaarah yadag yum be de? Shaarlaga Sain hvrgvvl Seremjlvvleg
cvvb 2024-10-24 202.126.89.191
Газар тариалн гэж улин донгодсон хулгайчын барьж хорь улсын эсрэг өчүүхн амин хувиа бодсон шаар.