"BRICS"-ын дээд хэмжээний уулзалт ОХУ-ын Казаньд аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд үргэлжилж байна. Уулзалтын талаар Украины Гадаад хэргийн яам Лхагва гаригт мэдэгдэхдээ "ОХУ өөрийн зохион байгуулж буй уулзалтын үеэр дайнд дэмжлэг авч чадаагүй. Харин оронд нь Путин хамгийн ойрын бөгөөд чухал түншүүдийнхээ зүгээс мөргөлдөөнийг зогсоо гэсэн уриалгатай тулгарсан. ОХУ дэлхийг хагалан бутаргахаар төлөвлөж байсан ч дэлхийн дийлэнх хэсэг Украины талд байсаар байгааг дахин харууллаа" гэжээ.
Уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жиньпин "Украин дахь байлдааныг хурцатгах ёсгүй. Тулааныг бусад газарт тархаахгүй, хурцатгахгүй, гал дээр тос нэмэхгүй гэсэн зарчмыг баримтлах ёстой. Нөхцөл байдлыг аль болох хурдтай намжаахын тулд холбогдох талууд ажиллаж байна" гэлээ.
Бразилын ерөнхийлөгч Луис Лула "Мөргөлдөөнийг тэлэхээс зайлсхийж, энхийн хэлэлцээг эхлүүлэхийг уриалж байна" гэсэн бол Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди аль нэг зөрчилдөөнийг онцлон дурдалгүйгээр энх тайвныг уриалжээ. Тэрбээр "Бид дайн биш, яриа хэлэлцээ, дипломат харилцааг дэмиж байна" гэв.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин дээд хэмжээний уулзалтыг нээж үг хэлэхдээ ам.долларыг улс төрийн зэвсэг болгон ашиглахаас сэргийлж чадах олон улсын төлбөрийн өөр системийг бий болгохыг уриаллаа. ОХУ, Хятадын худалдааны бараг 95 хувь нь рубль, юаниар хийгдэж байгааг тэр онцолсон юм. Дэлхийн эдийн засгийг ам.долларгүйжүүлэх оролдлого нь бүлгийн зарим гишүүнийг бухимдуулах болжээ. Ялангуяа, Бразил, Энэтхэг улсууд хурдацтай хөгжиж буй эдийн засгаа зөвхөн Хятадыг дэмжигч бөгөөд барууны эсрэг үзэлтэн болгохыг хүсэхгүй байна.
3,593.62


















































Холбоотой мэдээ