Инчеон нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй алдартнууд урьдчилан захиалга өгсөн тохиолдолд тусдаа хаалгаар гарч ирэх боломжтойг Лхагва гаригт мэдээллээ. Энэ нь зорчигчдын гарах хаалган дээр шүтэн бишрэгчид овоорч, эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлсэн арга хэмжээ юм. Өөрчлөлт аравдугаар сарын 28-наас эхлэн хэрэгжинэ.
Нисэх буудлын захиргаанаас мэдэгдэхдээ "Алдартнууд руу олон хүн шавж, бужигнаан үүсгэх хандлагатай байдаг. Энэ нь бусад зорчигчид тав тухгүй байдал, элдэв асуудал үүсгээд зогсохгүй бэртэж гэмтэх эрсдэлтэй байдаг" гэжээ.
Гэхдээ алдартнуудад ашиглуулах хаалга нь цоо шинэ зүйл биш юм. Уг хаалгыг зөвхөн нисэх багийнхан ашигладаг аж. Алдартнууд уг хаалгыг ашиглая гэвэл урьдчилан өргөдлийн маягт бөглөнө.
Нисэх буудал дээр алдартнууд руу шүтэн бишрэгчид нь шавсанаас болж янз бүрийн осол гэмтэл гарч байсан удаа бий. Тиймээс зарим алдартан хэтрүүлэн хамгаалалт хэрэглэдэг гэж шүүмжлүүлжээ. Тухайлбал, жүжигчин Бёон Ву-Сок долдугаар сард нисэх буудлаар үйлчлүүлэх үед хамгаалалтын ажилтнууд нь нисэх буудлын захиргааны зөвшөөрөлгүйгээр хаалгуудыг таглаж, зорчигчдын паспортыг шалгажээ.
Зочин 2024-10-24 103.57.92.59
Монгол авгай нар шиг өмдөндөө шээгээд улс төр ярив
- deed 2024-10-24 132.194.13.93
SADAANii ii ii ;
CEJGIN EREGTEICHYYDNI yidab 2024-10-24 132.194.13.93
UBCHLYYLEGCHID
-ylcuun xyyxddeeamsaj xeregle; 1udur+ 2024-10-24 132.194.13.93
– ashuglaj +XUXYYLJz. ###