Монгол, Сингапур хооронд шууд нислэг хийнэ

НЬЮС ХӨТӨЧ

Монгол, Сингапур хооронд шууд нислэг хийнэ

Монгол, Сингапур хооронд шууд нислэг хийнэ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Сингапурын  Худалдаа, аж үйлдвэрийн хоёрдугаар сайд Тан Сий Лэнтэй өчигдөр /2024.10.23/ албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар тогтвортой аялал жуулчлалыг дэмжих чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон бөгөөд хоёр орны хооронд үйлдэж эхлэх шууд нислэг нь хоёр орны иргэд харилцан зорчих, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх чухал түлхэц болох талаар дурдсан юм. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас тодруулахад "Хоёр орны хооронд үйлдэгдэх шууд нислэг ирэх оноос эхлэхээр төлөвлөж байна. Одоогоор бичиг, баримт боловсруулах шатан дээрээ явж байгаа" гэв.

Түүнчлэн уулзалтаар Сингапур улсын нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх туршлагыг судалж, хамтран ажиллаж, спортын үйл ажиллагааг харилцан дэмжихээр тохиролцон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И 2024-10-24 103.168.34.137

Номин хулгайч нислэг шийдээд байхгүй шүү. наадах чинь байсан нислэг. худалч хулгайчаа гайхуулах юмаа оловоо?

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.180.102

Хэн ч тийшээ нисэх билээ дээ, баяачууд нь л нисэх байлгүй дээ

Avatar

зочин 2024-10-24 139.5.216.111

Урд нь шууд нислэгтэй байсан шүү дээ. Зорчигч бага тул зогссон. Одоо нислээ гээд хүн их явах юм уу.

Avatar

Номин 2024-10-24 66.181.186.41

Тэр хамаагүй ээ, надал "ко ко" үнэлгээ нь хэрэгтэй бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж