Covid-19 цар тахлын дараа буюу 2023 оны аравдугаар сараас хойш нэг жилийн хугацаанд тогтвортой байсан ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд өсөөд буй. Тодруулбал, 3390 орчим төгрөг байсан ам.доллар 14 хоногийн хугацаанд 35 төгрөгөөр өсөж 3425 төгрөг болсон байгаа юм. Тэгвэл ам.долларын ханш өссөн нь ямар шалтгаантай, цаашид ханш өссөөр байвал гарах үр дагаварын талаар эдийн засагчдийн байр суурийг хүргэж байна
"НЭГ ЖИЛИЙН ДОТОР 8 ИХ НАЯДААР ДАНХАЙСАН ТӨСВИЙН МУУ ҮР ДҮН ВАЛЮТЫН ХАНШИД НӨЛӨӨЛЖ БАЙНА"
ЭДИЙН ЗАСАГЧ Р.ДАВААДОРЖ:
-Энэ онд импортын хэмжээ өссөн харагдсан. Өөрөөр хэлбэл, валютын гарах урсгал ихэссэн байна. Миний харж буйгаар төсвийн хэт тэлсэн бодлогын үр дүн валютын ханшаар дамжин илэрч байна гэж харж байна. Өнгөрсөн онд /2024/ 2023 оны төсвөөс 22 хувийн өсөлттэй төсөв баталж байсан. 2023 онд баталсан 22.4 их наядын төсөв нь 2024 онд 27.4, тодотголоор 30.6 их наяд төгрөг болж данхайсан.
Ганц жилийн дотор найман их наядаар данхайсан төсвийн муу үр дүн ийнхүү валютын ханшдаа нөлөөлж байгаа хэрэг.
Өнгөрсөн жил төсөв батлагдах үеэр 2024 оны хэт тэлсэн төсөв валютын ханш өсөх, инфляц нэмэх үр дагавартай гэдгийг анхааруулж байсан. Эрх баригчид УИХ-ын сонгууль угтаж цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, сонгогчдын санал татах зорилготой хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсэн нь ийнхүү ганц улирлын дараа хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг. Валютын ханшийн өсөлт, бууралтыг эдийн засгийн суурь ойлголт болох эрэлт, нийлүүлэлтийн хуулиар л тайлбарлаж болно. Ханш өсөж байна гэдэг бол валют зах зээл дээр хомсдож байна гэсэн дохио. Монгол Улс нийт импортын 70 хувь нь ам.доллароор хийгддэг ба хэрэглээний сагсны 40 хувийг импортын бараа эзэлдэг.
Тиймээс гадаад валютын ханшийн чангаралт, тэр тусмаа ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралтаас шалтгаалж импортын болон өргөн хэрэглээний барааны үнэ өсөж дундаас доош орлоготой иргэдийн амьдралд хүндэрнэ гэсэн үг.
Мөн улс орны татварын ачааг үүрч яваа бизнес эрхлэгчид, тэр дундаа ам.долларын зээлтэй зээлдэгчдэд асар хүнд дарамт болж улс орны эдийн засгийн өсөлтийг сааруулах муу нөлөөтэй. Мн энэ нь валютын нөөцөд мэдээж нөлөөлнө. Хангалттай гэж хэлэхэд хэцүү. Оны эхэнд 5.2 тэрбум ам.доллар байсан гадаад валютын нөөц одоо 4.6 тэрбум болж буурсан харагдсан. Төсвийн зарлагын хэт өсөлтөөс татгалзах, түүхий эдийн үнийн өсөлтөөс бий болж буй нэмэгдэл орлогын урсгалыг тэр чигээр нь төсөвт зарцуулахгүй байх, уг орлогыг тогтворжуулалтын болон хуримтлалын санд түлхүү хуваарилж, цаашид тулгарч болзошгүй эдийн засгийн хүндрэл, хямралаас сэргийлж байх ёстой. Гэвч түүнийг сонсдог хүн эрх баригчид дотор бараг байхгүй. Тэд зөвхөн өнөө маргаашаа харсан харалган шийдвэр гаргахаас гадна эдийн засгийн наад захын мэдлэггүй байгаагийн гор цаг хугацаа өнгөрөх тутам мэдрэгдэж байна. Өнгөрсөн найман жилд Монгол Улс хөгжлийн шинэ гараан дээр гарч зогсох сайхан боломж алдагдсан.
Валютын ханш нь улс орны эдийн засгийн суурь үзүүлэлт, төр засгийн хэрэгжүүлж буй бодлогын толь гэж үзэж болно.
Ханш өссөн асуудалд Монголбанкны үйл ажиллагааг дангаар нь буруутгах аргагүй. Засгийн газрын тооцоо судалгаагүй шийдвэр ханш сулрахад маш их нөлөө үзүүлдэг.
Төсөв хэт тэлсэн өнөө цагт Төв банк мөнгөний бодлогоо чангатгах замаар инфляцтай тэмцэх, эсвэл мөнгөний бодлогыг зөөлрүүлэх замаар эдийн засгаа дэмжих гэсэн салаа замын уулзварт ирчхээд байна. Аж ахуй нэгжүүд бэлэн мөнгөний гачигдалд орсон энэ цагт Монголбанк бодлогын хүүгээ багасгах ёстой юм. Гэвч нөгөө талд үнэ, ханшийн өсөлт, инфляцыг нэмэгдүүлэх эрсдэл улам өснө.
Энэ тохиолдолд Төв банк мөнгөний бодлогын хамгийн муу хувилбар руу шилжихээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогоо мэдэгдэхүйц чангатгахаас өөр аргагүй байдаг.
Иймээс Монголбанкны бодлогын хүү хоёр оронтой тоонд байсаар байна. Хэрэв 2025 оны хэт тэлсэн төсвийг энэ чигээр нь батлаад явуулчихвал ханш өсөж, хувийн хэвшлүүдийн үйл ажиллагаа хүндэрч ажилгүйдэл нэмэгдэх нь тодорхой болно. Дээр нь нүүрсний ханш буух аваас ирэх жилээс цалин, тэтгэврээ өгч чадахгүй байдалд хүрнэ. Төсвийн зардал огцом тэлж, дэд бүтцийн хэд хэдэн мега төслүүд эхлэхээр байгаа нь импортыг нэмэгдүүлж, валютын нэмэлт гарах урсгалыг бий болгож, төлбөрийн тэнцлийг муутгах нөхцөлийг бүрдүүлнэ. Төв банкны үнэт цаас бараг 10 их наяд төгрөгт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл Төв банкны үнэт цаасны (ТБҮЦ) хэмжээ нийт зах зээлд эргэлдэж буй нийт мөнгөний дөрөвний нэгийг эзэлж байна. Энэ нь Монголбанк жилд арилжааны банкуудад бараг 1.2 их наяд төгрөгийн (Бодлогын хүүгийн хэмжээ 10 хувь байгаа) хүү төлж байгаа. Энэ их хэмжээний мөнгийг аж ахуй нэгжүүд эргэлдүүлж байсан бол Монгол Улсын эдийн засагт дорвитой нэмэр болох байв. Засгийн газрын буруу бодлого ийнхүү ханшид нөлөөлдөг гол хүчин зүйл гэдгийг энд онцолмоор байна.
"ДОЛЛАРЫН ХАНШ ӨССӨН ХЭВЭЭР БАЙВАЛ ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРТ СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ"
ЭДИЙН ЗАСАГЧ Г.БАТЗОРИГ:
-Долларын ханш цаашид өсөх эсэхийг макро эдийн засгийн хүчин зүйлийг харж байж хэлэх ёстой. Хэн нэгэн шууд өснө, өсөхгүй гэж хэлэх боломжгүй. Ямар нэг цуу яриа нь ханшийг өсгөх эрсдэлтэй. Тиймээс үндэслэлийг нь харахгүй бол эргээд хүлээлтээр ханш дахин өсөх эрсдэлтэй. Монгол Улсын хэрэглээний эдийн засаг өсөж байна. Манай улс хэрэглээний эдийн засагтай орон учир ханшийн эрэлт байнга бий болж байгаа. Гэхдээ ханшийг нь жилд хэдэн хувиар өсөж байгаа нь тухайн жилийн хэрэглээнээс хамаараад ялгаатай. Валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар байна. Үүнээс харахад валютын цэвэр нөөц өндөр байгаа гэж харж байна. Төв банк, Хятад улсын ардын банктай байгуулсан своп хэлцлийг Монголбанкаас нэлээд төлсөн. Мөн энэ жил 60 гаруй сая тонн нүүрс экпортолсон байна. Долдугаар сараас хойш зогсонги байсан нүүрсний экспорт эргээд сэргэлээ. Тиймээс Монгол Улс руу орох валютын урсгал хэвээр байна.
Энэ жил УИХ, орон нутгийн сонгуулиуд болж төсвийн зардал нэлээд тэлсэн. Төсвийн зардлын тэлэлт эдийн засагт дарамт болсон. Үүний нөлөө гарч байгаа гэж харж байна.
Цаашдаа ам.долларын ханш өссөн хэвээр байвал иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, импортын болон дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Ингэснээр иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлнө. Үүнийг дагаад иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байх болно. Цаашид ам.долларын ханш өсөх, өсөхгүй нь экспортын бараа бүтээгдэхүүнээс ерөнхийдөө хамаарна. Тухайлбал Монголын эдийн засгийг бүрдүүлэгч гол хүчин зүйл нь уул уурхайн бүтээгдэхүүн болон нүүрс байдаг. Тиймээс экспортын бүтээгдэхүүнүүдээ тасралтгүй гадагшаа гаргаж байх нь чухал гэж харж байна.
"2025 ОНЫ ТӨСӨВ ХЭТ ИХ ТЭЛСЭН БАЙГАА НЬ ИРЭХ ЖИЛД ВАЛЮТЫН ХАНШИД ИРЭХ ДАРАМТ НЭМЭГДЭНЭ"
ЭДИЙН ЗАСАГЧ Ч.СОСОРБАРАМ:
-Энэ онд хоёр удаагийн сонгууль орон даяар болж өнгөрлөө. Сонгуулиас өмнө буюу эдийн засаг макро түвшинд нэлээд тогтвортой байсан. Гадаад худалдааны тайлан мэдээнээс харахад энэ оны гуравдугаар улирлын байдлаар Монгол Улс илүү их импортолсон байна. Өөрөөр хэлбэл, экспорт 4.3 хувиар өссөн бол импорт 30 орчим хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Тухайлбал энэ оны гуравдугаар улирлын байдлаар 93 мянган суудлын автомашин импортолсон байна. Ам.долларын ханш оны эхэн үед харьцангуй тогтвортой байсан. Одоо өсч буй шалтгааныг энэ оны эхээр импортын бараа бүтээгдэхүүнийг дэмжсэн худалдан авалт хийсэн нөлөө нь одоо гарч байна гэж харж байгаа. Мөн улирлын нөлөө байгааг үгүйсгэхгүй. Өнгөрсөн онд 40 гаруй сая тонн нүүрс экспортолсон. Харин энэ онд 60 гаруй сая тонн нүүрс экспортлоод байгаа ч энэ хоёрын үнийн дүнгийн зөрүү нэг их байхгүй байна. Одоогийн байдлаар 4-5 сарын валютын нөөц байгаа.
Харин 2025 онд хэт их тэлсэн төсөв батлахаар яригдаж байгаа. Ингэснээр ирэх жилд валютын ханшид ирэх дарамт нэмэгдэх байх гэж бодож байна.
Ирэх оны төсөвт томоохон мега төслүүд оруулж ирж байгаа нь сайн. Гэвч эрэмбэлэхгүй бүгдийг нь хөдөлгөх боломжгүй. Энэ нь маш их эрсдэлтэй. Өгөөжөө хурдан авдаг байх ёстой.
Балт 2024-10-24 66.181.184.62
киаа киаа
та нарыэ ЭЗ мэддэг гэж хаа харсан байдгиин АНархи хулгайч
дээр ньюс мн гэж анусын салтааны үсэн турлиах яаж ч улиад та нар МАН г барахгүй,
а**с дэлхиин банк оувс мэтииг хөөж гарга анусын элчинг галдан шатаа тэгж байж ханш гэжхоосон толгой г цавчин унагана…
Нэргүй 2024-10-24 202.9.40.237
Хаха нэгл их юм мэддэг эдиин засагчууд төр нэртүүдиин данхар бүтцииг цөөлөх нам дагасан авилгал хулгаа тонуулыг хатуу ялтай болгож шимэгч хорхоонуудыг цөөлөх ждү нүүрс овшоор иргэдиин боломжииг тоногчдоос хөрөнгиин буцааж улсад оруулах ногоон хуучин автобус гээл зөндөө бузруудын хулгай шуналууд
Нэргүй 2024-10-24 43.242.242.59
МАН олон болсон тулдаа л долларын ханш тогтвортой байгаа. АН олон болохоороо долларын ханшийг чөлөөтэй тавьж явуулдаг гэж би боддог.
Нэргүй 2024-10-24 66.181.182.180
том том эдийн засгийн үзүүлэлтүүд яриад яах вэ дээ. ердөө л сонгууль дуусаад хүчээр барихаа больсоны л үр дүн шд. бүх амьдрал сонгуульд уяатай улс л даа, бид чинь
Нэргүй 2024-10-24 66.181.188.172
Айдаа сонго уйлаа гэж
Зочмн 2024-10-24 66.181.176.142
2016 оны сонгуульд АН ялсан бол өнөөдөр монгол улс гэж байхгүй болчих байсан шүү. Ард түмэн ухаантай тулдаа зөв сонголт хийсэн дээ. АН удаа дараа ялагдсаныхаа шаранд гадагш доллар их хэмжээгээр гаргаж ханш унагах ажиллагааг далд эздийнхээ даалгавараар гүйцэтгэх гэж оролдсоор…