Хамтарсан Засгийн газрын сайд бүрийн амнаас “Эрчим хүч, дулааны үнийг нэмэхээс аргагүй. Одоо л нэмэхгүй бол хойшлох тусам өртөг нь өснө” гэх тайлбар л унах болов.
УИХ-аас өнгөрсөн долоо хоногт баталсан Монгол Улсыг 2025 онд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр Засгийн газар эрчим хүчний үнийг 64 хувиар, дулааны үнийг 28 хувиар нэмэх эрхийг аваад буй.
Олон жил эрчим хүчний салбарт төрийн хатуу зохицуулалт үйлчилснээс алдагдал өсч, амаргүй болсон нь үнэн ч ийм байдалд хүрэхэд нөлөөлсөн нэг шалтгаан нь хулгай, авлига, шахаа гэж хэлж болно. Үүнийг гэрчлэх гэмт хэргүүд төрийн өмчит Дулааны цахилгаан станцуудыг тойроод өрнөж байв.
Тодруулбал, 2018 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Дулааны цахилгаан станц-IV төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асан С.Анхбаярыг 100 сая төгрөгийн хахуулийг бусдаас авсан гэм буруутайд тооцож, хоёр жилийн хорих ял оноосон.
Мөн энэ хэрэгт холбогдуулан, тус төрийн өмчит компанийн Худалдан авах ажиллагааны хэлтэст ажиллаж байсан Л.Дэмбэрэлнямд 1.6 жилийн хорих ял оноосон юм.
Дулааны цахилгаан станц-IV төрийн өмчит компанид нэг тэрбум гаруй төгрөгийн үнэтэй зуухны тоноглол нийлүүлэхдээ хахууль авч, өгөлцсөн хэрэгт буруутган яллаж байв. Гэвч Улсын дээд шүүхээр энэ хэрэг шүүгдэхэд С.Анхбаярт нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 27 сая төгрөгөөр торгох ял оноон хоёр жилийн хорих ялыг нь хүчингүй болгосон. Дээрх шийдвэрийг Улсын дээд шүүхээс гаргахад "С.Анхбаяр ч аргагүй том артай юм, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хуурай дүү гэдэг нь аргагүй юм байна” гэж шуугиад л өнгөрсөн.
Эл салбарт авлига газар авсныг гэрчлэх бас нэгэн дуулиант баривчилгаа 2022 онд болж өнгөрсөн.
Тодруулбал, 2022 онд Дулааны цахилгаан станц-III төрийн өмчит компанийн захирал Л.Эрхбаатар мөн л бусдаас их хэмжээний мөнгө авч байгаад Авлигатай тэмцэх газрынханд гардуулж, саатуулагдсан.
Тендерийн сонгон шалгаруулалтад нэр бүхий компанийг тэнцүүлж өгсний шан харамж болгон авлига авсан тухай хэвлэлүүд бичиж байв. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарын авлига хэдхэн саяар яригддаггүй хэдэн зуун саяар хэмжигддэг тухай дуулиан дэгддэг нь оргүй биш юм. Тэр хэрээр энэ салбар дахь алдагдлыг өсгөдөг нь ч бас нууц биш. Дээр нь шахаа замбараагаа алдсан.
Нөгөөтэйгүүр, иргэд эрчим хүч хулгайгаар хэрэглэдэг тохиолдлууд тоймгүй олон. Мөн эрчим хүчний салбар алдагдал ихтэй ажиллаж байгаа гэх хэрнээ амбиц нь хэтэрсэн олон даргатай, бас цүнхчидтэй. Тэр хэрээр үр ашиггүй зардал ч их гаргадаг. Эдгээр асуудлуудаа цэгцлээгүй байж, эрчим хүч, дулааны үнийг нэмэхээс аргагүй гэх ганцхан тайлбарыг ард иргэдэд тулгах нь үнэндээ зохисгүй юм.
Үнэ нэмж болно, үүний өмнө авлига хулгай, шахаагаа цэгцэлчих. Эл асуудлыг шийдвэрлээгүй цагт эрчим хүний үнийг 64 хувиар, дулааны үнийг 28 хувиар нэмээд ч салбар нар үзэхгүй. Хулгай авлига нь өмнөх шигээ л дөнгө болно. Харин ч цахилгаан, дулааны үнийг огцом өсгөхийн хэрээр эрчим хүчний салбар улам ч доройтохыг үгүйсгэх аргагүй.
Учир нь, эрчим хүчний үнийг 64 хувиар, дулааны үнийг 28 хувиар нэмнэ гэдэг бол огцом өсөлт. "Хурд"-ын байрны үнийг хэдүүлэхнээ сууж байгаад тогтоодог шигээ эрчим хүч, дулааны үнийг өсгөнө гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Энэ бол Монгол Улсын иргэн бүр, аж ахуй нэгж бүрт хамаатай асуудал.
Үнийн энэхүү өндөр шокийг давж гарах нь хэд байх бол… Аж ахуй нэгжүүд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж таарна. Айл өрхүүдээс нэг хэсэг нь хэрэглэсэн цахилгаан, дулааныхаа төлбөрөө чардайж байгаад төлнө, нэг хэсэг нь төлөхгүй. Тэр хэрээр нийтээрээ дордох эрсдэл бий.
Уг нь эл салбар дахь авлига хулгайг цэгцлэхгүйгээр дан ганц үнэ өсгөснөөр асуудлыг шийдэхгүй гэдгийг хоёр дахь удаагаа сайд хийж буй Б.Чойжилсүрэн мэдэхгүй байна гэж үгүй. Гагцхүү салбар дахь авлига хээл хахуултайгаа тэмцэх хүсэл алга. Асуудлаа өргөн утгаар нь харж чаддаг хүн бол нэн тэргүүнд хууль бус асуудалтай тэмцэж, үр дагаврыг нь арилгасны дараа арай хөнгөн үнийн санал хэлж болох л байсан. Бид ийм арга хэмжээ авсны хүчинд эрчим хүч, дулааны үнийн нэмэгдлийг ингэж буурууллаа, одоо та бүхэн энэ үнээр төлөх ёстой гэдэг үнийн санал хэлбэл хүлээж авах нь эерэг шүү дээ. Гэтэл паразитуудтайгаа тэмцэхгүй хэрнээ зөвхөн үнэ нэмэх тухай ярихаар хэн хүлээж авах юм бэ. Эрчим хүчний салбарт реформ хийнэ гэдэг зөвхөн үнэ нэмэхийг хэлдэггүй.
Эхлээд эрчим хүчний салбар дахь авлига хээл хахууль хулгайтайгаа тэмцэнэ үү, сайд аа. Авлига, хулгай, шахаанаасаа салаагүй цагт эрчим хүчний салбарт хэн тоож хөрөнгө оруулах юм бэ.
Г.ХОРОЛ
Зочин 2024-10-24 103.145.234.78
хулгайчаа эрчим хүчнийхээ хулгай луйвар шахааг цэгцэлж байж үнээ нэмээч
Нэргүй 2024-10-24 66.181.179.249
энэ чойжилсүрэн болон бусад барилагын компиан нэртэй хулгайч нарын барьж байгаа ашиглалтанд оросон ороогүй зарагдаагүй байгаа битонон ширэнгэний дулаан цахилгааны алдагдал алдангийн ихэнхи хувийг эзэлж байгаа шүү энэ огт яригддагүй нийгэмийн анхаарлаас ямагт хол байгаа сэдэв энд маш их алдагдал хулгай авилга байгаа
Иргэн 2024-10-24 59.153.112.235
тамнар өөрсдөө хулгаысан бж юү Хуцна !!!чадахгүй бол зайлчих!!!!бүтэн Станц гүйцэд ажилуулж чадахгүй бж !йййййй!!!!!!!!
Munkhjargal 2024-10-24 109.40.240.68
Politik Artikel Khyrd
Зочин 2024-10-24 66.181.178.111
2016 онд 1$= 1700 төгрөг байв.МАН засаг аваад жил хүрэхгүй хугацаанд 3500 төгрөг болгож үндэсний валютын ханшаа унагааж нэг салбарын үнийг хэт барьснаас үүдсэн хохирол юм .Дээр нь хэрэгтэй хэрэггүй орон тоо нэмсэн нь нэг шалтгаан .Бас огт хэрэглэдэггүй салхин ЦСын гаргаж буй тогны мөнгийг ард түмэндээ үүрүүлдэгийн хор уршиг .Хэн тийм өндөр үнэтэй гэрээ хийсэн бэ. хэрэглээгүй тогны мөнгө хэний хармаанд ороод байна вэ .Тэгээд бэлэн байдлын , чадлын гээд олон олон татвараа цэгцэлээч ээ
Иргэн 2024-10-24 103.57.95.61
Эхлээд хулгайгаар зогсоочих!!
зочин 2024-10-24 202.55.188.97
Эрчим хүчний байгууллагад 30 гаруй жил бугшисан тоног төхөөрөмж нийлүүлэх нэрийдлээр том жижиг мафижисан сүлжээ хулгай луйвараа эхлээд цэгцэл…. Дараа нь иргэдийнхээ амьдрал амжиргааг дээшлүүлчихээд үнийн өсөлтөд тооцоо хийж нэмэх хэрэгтэй.
Нэргүй 2024-10-24 59.153.112.25
уг нь Чойроос толгойтой Канад сургуулиа
улсын сургууль болго ХҮННҮ сургуульхэрэгтэй
Нэргүй 2024-10-24 59.153.112.25
Монголын төр хэрэггүй энэ авгайгаас яах
гээд ……залуу хүн тавийч….
Нэргүй 2024-10-24 59.153.112.25
Урбаникын Лхагавасүрэнг гайгүй ажилд
томилоод…..сангийн сайд болго….
узн ын болормаа авгай энэ төрд ямар хэрэгтэй
бузар вэ ..
нөхрийнхөө толгойг залгаарай биздээ
ард нь н.энхболд л байгаа.хятадад элчин….
Нэргүй 2024-10-24 66.181.182.99
төр засагт ухаантан сэхүүтнүүд дутагдаж байгаагийн том илрэл.Байгалийн баялгаасаа олох ашгаар улсаа хөгжүүлж, эдийн засгаа дээшлүүлэх талаар санал санаачлага гаргах сэхээтэн 3 өндөрлөгийн албатад дутагдаж байна. үнэ нэмэх, тавар нэмэх талаар бодож байгаа энэ засаг огцор
дорж 2024-10-24 202.131.251.130
эхлээд ард иргэд, хэрэглэгчидээ төлбөрийн чадвартай болго. дараа үнээ нэмж болно. хулгай хийх боломжгүй жирийн иргэд хохироно шүү.нэмэлт орлоготой хүмүүст үнэ нэмэх асуудал дарамт болохгүй. цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүст, өндөр настнуудад гай болно. тэр доржхандын тэнэглэл сайн зүйл биш.
Зочин 2024-10-24 139.5.216.193
хулгай байгаа цагт хөгжил байхгүй Ард түмний амьдрал туйлдаа хүрч байна. Монгол улсад болж бүтэж байгаа ажил алга. Өөрсдөө олон хулгай хийж улс орныг минь дампууруулж байна. зайлаад суудлаа тавьж өг
Хаалттай хж ахуйн нэгжам чангатайажилчид 2024-10-24 66.181.177.198
Захиргааны шаардлагагүй орон тоо хэт ихэссэн намын томилгоот албан тушаалтан тоо утгаа алдсан. Бүгдийг нууж мэргэжсэн газар эрчим хүчний үйлдвэрүүд ул төриын хамгаалалттай захирал нар
Зочин 2024-10-24 103.145.234.78
хулгай луйвар шахаагаан цэгцэлчихээд үнээ нэмнэ үү
Нэргүй 2024-10-24 59.153.113.186
ТОМ ТООГООР АЙЛГАЖ, БУУЛГАЖ БАГАСГААД Л НЭМЧИХНЭ…гэж байгаа юм биз дээ. бид иоглорм биш. тэнэг сайдуудын чичэрч дайрах нь хэрээм хэтэрлээ, төрөө татаж унагаах вии лээ. тэнэг зориг, хар хүчээр хийх ажил биш шүү.
Монгол 2024-10-24 202.126.91.215
энэ салбарт ажилладаг хурган дарга нар хэт олон болсон дээр нь амьдрал, байр сууц, унаа тэрэг, үр хүүхдийнхээ байдал бүр арай дэндүү тансаг ихэмсэг болчихсон байдал харагддаг шүү эхлээд түүнийгээ цэгцэл
Нэргүй 2024-10-24 66.181.183.211
Ер нь Төрийн өмчийн гэсэн газар болгон хулгай цавчаа авлига бүр аймаар нарийн зохион байгуулалттай хөгжчихсөн!!! Хувийн компаниасаа бол хэн ч хулгай хийхгүй дээ! Ядаж наад Хөрөнгийн биржээрээ олон нийтийн хяналтанд оруулаач ээ!!!
Д 2024-10-24 202.9.46.176
3хан сая х.амтай бж.арчаагүй.дундаас нь хулгай хийсээр ийм болгосон шдээ.эвэр амтай чойжилсүрэн хаа явсан газраа ажил унагаж доошлуулж бдаг.сангийн яаманд очоод мөнгөгүй гд оу.с мөнгө гуйя гд бсан..зайлаад огцроочээ.МАН г сонговуу гд ингэж б.ауу
Бодлын хулгай 2024-10-24 103.57.95.246
Сар бүр айл өрхөөс авч байгаа 5000-6000 төгрөг сэргээгдэх эрчим хүчний төлбөр гээд авч байна. Энэ мөнгө хаашаа ордог юм бэ. Хэн хэзээ ямар компанитай хийсэн гэрээ вэ. Бид өгөөжийг нь хүртдэггүй шүү дээ. Эхлээд үүнийг зохицуул. Гэрээг ил болго ард түмэн шаардах мэдэх эрхтэй. Дараа нь цахилгааны үнэ нэмэх асуудлаа ярьцгаа…..
К 2024-10-24 202.9.46.176
авилгачид руу
Зочин 2024-10-24 139.5.217.123
наад чойжилсүрэн чинь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй тэгэхээр яаж тэмцэх вэ дээ
Иргэн 2024-10-24 103.57.94.185
Эхлээд 30 хувь гэж байсан одоо 64 болж байх шив. Сайд та ер нь эрчим хүчний талаар юу мэддэг хүн вэ өөрөө мэдэхгүй өрөөлийн үгээр үнэ нэмээд, өөрийнхөө бизнесийг цэцэглүүлээд байх юм бишүү
Ахмад настан 2024-10-24 66.181.191.158
юуны түрүүнд өндөр настны тэтгэвэр гэх 650.0 төгрөгөө 2 дахин нэмчээд цахилгаан дулаанаа нэмээрэй хүү минь. эм тан, хоол унд,орон сууцны төлбөрөө дийлэхгүй л байна шүү. Амттай шимтэй юм бол бүр мөрөөдөлгүй.
Нэргүй 2024-10-24 66.181.184.227
10%-ийн Даваасүрэнгийн суга Амарсанааг ямар тохироо хэдэн зуун саяар Дулааны шугам сүлжээний даргаар тавьсан бэ …сонгон шалгаруулалтад тэнцсэн л гэж битгий гуцаарай
Мөнх 2024-10-24 103.57.95.234
Эрчим хүч гэж юуг хэлээд байна аа!!!
Мөнх 2024-10-24 103.57.95.234
Эрчим хүч гэж юуг хэлээд бна вэ. Борлуулдаг бүтээгдэхүүн чинь уур, дулаан, цахилгаан 3 л биз дээ.
Зочин99 2024-10-24 66.181.182.244
Ард түмнээ доромжлохоо боль. Эхлээд 6 хувь гээд зарлаад байсан. За яахав бас ч гэж 6% зэрэгийн нэмэлт байж болно гэж бодож, зөвшөөрч байлаа. Гэтэл 5 дахин өсгөөд 30% гэв ээ. Одоо бүүр давраад 64% гэж байна.
Энэ ч арай дэндэнэ ээ. Дарханы дулааны сүлжээ 9 давхар орон сууц барьж байна. Мэдээж АШГААРАА барина биз дээ? Тэгвэл дулааны үнийг нэмж яах юм? Энэ мэт зүйлд зарцуулах гэж ард түмнийхээ халаасыг /хоосон байхад/ тэмтэрч байна шүү. Ард түмэн тэнэг биш шүү Чойжилсүрээн.
ЗОГСОО 2024-10-24 202.21.100.210
ИХ ХУРЛЫН ГИШҮҮД, САЙД НАРЫН ЦҮНХ БАРИГЧ НАР ЭХС -ААР ДҮҮРЭН БАЙНА. ХУЛГАЙЧ НАР ЭД НАРААР ДАМЖУУЛЖ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙНА
ЗОГСОО 2024-10-24 202.21.100.210
х
ЗОГСОО 2024-10-24 202.21.100.210
Хулгайч нарыг халах хэрэгтэй
Чойжоо 2024-10-24 202.179.14.190
Эрчим хүчний үнийг алдагдалгүй болтол нэмж, цаашид члөөлөх нь зүйтэй. Цахилгаан таслахаас нааш хэлэх үггүй, хурдад цахилгаан дулаан өгөхөөс цааш бодох чадалгүй Чойжилсүрэн зайлуулахаас нааш ахиц дэвшил гарахгүй
Нэргүй 2024-10-24 66.181.171.141
Tiishd. Hulgaigaa tsegtsel ehleed
Өвгөн 2024-10-24 49.0.139.148
Нэмэх асуудлын нөгөө талд системийг оновчтой автоматжуулах, хэмнэх, шугам алдагдал бага байх, үнэ бага төрөл ашиглах гээд олон юм баймаар, цаашид ашиг гээд үнээ нэмээд байхыг УИХ нь хардаг л байхдаа… Ажилт. Хоролын хөндсэн оносон…
Зочин 2024-10-24 64.119.29.46
Естой үнэн энэ салбарыгмэддэг хүн 2баримт хэлсэн бна бүх станц түгээх сүлжээ бүгд нотой бгаа шүү дээ
Нэргүй 2024-10-24 103.57.95.134
burn Shahar….yamaar ni duuren choijoogiin angiinkgan….
shunaliin tulamnuud….
Нэргүй 2024-10-24 202.9.40.237
Хаха дархан цаазат гэсэн богд ууллуу ямар лалран зөвшөөрөл өгч энэ их хаус бариад байгаан нь зүгээрл авилгал хулгаал биздээ
Иргэн 2024-10-24 203.217.139.240
МАНАНХҮН-ий УИХ-ын ГИШҮҮДЭЭ. Та нар төрд бугшсан хэдэн арван их хаядын хөрөнгө хулгайлдаг авилгач, хулгайчуудынхаа хулгайлсан мөнгийг буцаан авч Эрчим хүчний асуудлыг шийднэ үү. Муу ард түмний нурууг тасартал үнээ нэмчихээд хулгайч, авилгачдаа өөгшүүлээд байх юм уу? Тэгж ярихгүй шүү. Ард түмэн удаан тэсэхгүй.
Нэргүй 2024-10-24 87.120.102.28
Тийм шүү. МҮХАҮТ дарга МАН сугны үс дугарахгүй юм байхдаа?
Нэргүй 2024-10-24 95.214.216.179
зөв. сэдэв хөндсөн бна. Нуль хулгай. Тэгээд ч хувийн хэвшил чинь дампуурах вий дээ Энэ гөлийсөн Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаар дүүрэн бгаа малнууд гишүүдээ хамгаалж дугарахгүй юм байхдаа.
иргэн 2024-10-24 202.21.126.195
Цахилгааны бичилт үнэхээр нотой.5000 квт хүргэх гээд янз янзийн л коффицент хэрэглээд НӨТ-г даьхиар аваад байх юм.Аудит тайланд нь үнэд нь хяналт хийхдээ энэ асуудлыг мэддэггүй юм уу эсвэл дуугай өнгөрөөдаг юм уу. Жижиг байгууллагыг бол тултал нь шалгадаг биздээ.Цахилгааны тоолуурын бичилт коффицентийг аудит хийлгэмээр байна ,Үүнд ААН-д анхаарч нэгдэж шалгуулах нь зөв шүү.Үүнээс маш их мөнгө цохиж байгаа тэр хаашаа ороод байна.
Namsraijav 2024-10-24 202.21.110.212
Erchim huchnii yniig nemeh ni tuiliin buruu.Ene salbart shahaa,heel hahuuli tsetseglesen,Yne nemeed ard tumen,aj ahuin negjyydee l tartagt ni
hurgej yaduuruulna.Ajliin bair tsuurne.Yaduural ogtsom usne.Uls ene salbartaa subsid ugch baij uls,olon niiteeree hojno shu.Tsuun erh tushaaltan,albanii humuusiin turuuvchiig zuzaaruulah u,Tumen olniihoo amidral,ajil yilsiig ni demjih u gedegt tur zasgiin shiidver onovchtoi baih yostoi.
Yynii tulee ard bid songuulid sanalaa ugsen bilee.
Нэргүй 2024-10-24 172.225.55.60
Ymaa ehleed tsegtslee said gyia. Ashig soniirhlin zorchiltei said ene salbart yu ch hiij chadahgyi. Ovlin uliral ehleed id dulaani sezon ehleh gej baihad ynee nemdeg mal saidaa solivol taarna. Ene hyn oorin barisan bairuudaa tov shugamd holbohoos oor yu ch hiihgyi
Зочин 2024-10-24 103.168.34.132
Цахилгаанчин монтёроосоо эхлээд энд ажилладаг хүмүүс сүлжээнд орчихсон хулгай хийж байдаг. Тоолуургүй газраас цахилгаан татах зэргийг зөвхөн мэргэжлийнхэн нь хийнэ
Нэргүй 2024-10-24 202.126.89.172
Ха ха хэдэн өлөн хулгайч луйварчидаа толгой дээрээ залчихаад улс орон нь дампуурч байхад таг чиг хүлцэнгүй байдаг манайх шиг ард иргэдтэй улс байна уу
Нэргүй 2024-10-24 202.126.89.172
Энэ мэт топ өлөн хулгайч толгой дээр нь заларч байхад суганы үснүүд нь самарч байх бус уу
Нэргүй 2024-10-24 66.181.184.227
АВИЛГА хорооллын жинхэнэ эзэн шулага, гацаа Чойжилсүрэн мөн гэнэ . Ийм л олигархуудаар улсын тулгамдсан салбарын хувь заяагаар тоглуулахаа болимоор байна.
Нэргүй 2024-10-24 122.201.31.247
Манайх шиг оронд л хулгайн тог гэж ярьж байгаа юм. Чухамдаа ийм олон зуун мянган паразитуудын эх оронд л хулгай зовлон болчихож байгаа юм. Угтаа бол зовлон биш шүү дээ. Зовлон болгоод байгаа юм. Зовлонг зориуд байлгаад байгаа юм. Хулгай цавчааны нэг үндсэн зарчим байдаг. Тэр орших ёстой. Хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Монгол оронд халдварт голомтот өвчнүүдийн дийлэнхийг устгасан. Тэгэж болдог. Гэтэл зарим өвчнүүдийг байлгаж байхгүй бол эмнэлгийн үйлчилгээ, эмийн сүлжээ дампуурна шүү дээ. Түүнтэй ади
Нэргүй 2024-10-24 122.201.31.247
л хулгайг ул мөргүй устгачихвал магадгүй хүн амын дор хаяад 20 хувь нь хоолгүй болно. Асуудал үүндээ л байгаа юм. 21-р зуунд хулгайн тог гэдэг бол чухамдаа онигоо. Шинжлэх ухаан хөгжиж, амьдралд нэвтэрч гайхалтай дэвшлүүдийг нь бид ашиглаад эхэлсэн. Хулгайн тог байтугай газар доорх сүлжээний яг аль хэсэгт эвдрэл гарсаныг төвөггүй олж болдог болсон. Эрчим хүчний сүлжээг өнөөдөр яг интернетийн сүлжээ шиг хянах бүрэн боломжтой болсон. Үндсэн шугам байна, трансформатор, терминалын цэгүүд байна. Айл
Нэргүй 2024-10-24 122.201.31.247
болгоны щитэн дээр тоолуурууд байна. Зовлон байхгүй шдээ, техникийн нөхцлийн хувьд. Дорж гуайнх тоолуурын заалт нь хэд байна? Барагдуулсан төлбөр нь заалттайгаа мөргөж байна уу гэдгийг програмаар тулгачихна. 1204 дугаартай 600ква-н трансформатор дээрх тоолуурын заалт айлуудын хэрэглээ, хоосон явалттайгаа нийлээд нэгдсэн тооцоотой дүйж байна уу? Бас л програмаар. Хэрэв тэнд алдагдал илрэх юм бол дор нь техникийн баг очиж ажиллаад илрүүлчихнэ. Бүрэн боломжтой. Хэрэв эрчим хүчний дамжуулалт хувь ко
Зочин 2024-10-24 122.201.31.247
мпанид байх юм бол ингэж л ажиллана. Гэтэл төрд энэ бүхэн харъяалагдаж байна. Төрд байгаа тохиолдолд ажилчин нэг бүр нь мөнөөх зовлонг бодитоор байлгаад байх сонирхолтой байна. Яагаад гэвэл хулгайг нөхцөлдүүлж байдаг болохоор тэр. Хэрэв хувьд байгаа бол орлого, зардал хоёроо тулгаж хараад л гүйцээ. Харин төрийнхөн өөрөөр ажиллана. Ерөөсөө ажиллаж буй газар нь алдагдалтай байж л тэд хоолтой байна. Зарчим нь энэ. Хэрэв Убцтс алдагдлаа бүрэн хяначих юм бол (хүсвэл) бүр ашигтай ажиллаад эхэлнэ.
Нэргүй 2024-10-24 139.5.217.188
Ер нь эрчим хүч , дулааныхан бол ёстой цөм цөм цохиж бнштээ дарга нар нь ну ануудаа дага болгочихсон юуч мэдэхгүй юмнууд
Нэргүй 2024-10-24 202.9.46.124
50 байртай Дулааны сүлжээний даргын хэрэг чимээгүй болсон
уншигч 2024-10-24 66.181.178.127
Яг үнэнийг бичсэн байна.Нэг нэгж цахилгаан,дулааны үнийн алдагдал нь ер нь хулгай,цавчаа шүү.
Нэргүй 2024-10-24 139.5.218.148
АЙМГИЙН ТОВУУДЭД АНХНААСАА 100 ХУВЬ АЛДАГДАЛТАЙ ДУЛААНЫ СТАНЦУУД БАРИХААР ШИЙДВЭРЛЭСЭН НЬ ЭРЧТМ ХУЧНИЙ БОДЛОГЫН МАШ ТОМ АЛДААТАЙ ШИЙДВЭР БОЛСОН ЦАХИЛГААН ДУЛААНЫ УЙЛДВЭРЛЭЛИЙГ ТУС ТУСАД САЛГАЖ БОЛОХГУЙ ТЭГЖ БАЙЖ УЙЛДВЭПЛЭЛ АШИГТАЙ БАЙГАЛЬ ЭКОЛОГИ ХУНИЙ ЭРУУЛ МЭНДЭД ХОРГУЙ БАЙХ БОЛОМЖТОЙ
з 2024-10-24 202.126.88.189
Зөв
Нэргүй 2024-10-24 139.5.218.148
ТОР ЗАСГИЙН АРЧААГУЙ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГУЙ 35 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЭРЧИМ ХУЧНИЙ ДУТАГДЛЫГ АСУУДЛЫГ ЗААВАЛ ШИЙДВЭРЛЭХ ЕСТОЙ БАЙДАЛ ХООСОН ЯРЬСААР ОДИЙ ХУРЧ ЭРЧИМ ХУЧНИЙ УНЭЭ НЭМНЭ ГЭЖ ДОНГОСЦГООЖ БАЙХЫН ОРОНД ХАМГИЙН ТУРУУНД УСАН ЦАХИЛГААН СТАНЦАА ШУУД БАРЬЖ ЭХЛЭЭЧЭЭ ОРОСУУДЫН БАЙР СУУРЬ ЗОВХОН МОНГОЛ УЛСЫН ЭСРЭГ МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХУЧНИЙ ХОГЖЛИЙГ ХААН БООГДУУЛАХ БАЙР СУУРЬ БОЛОХООС БАЙГАЛЬ НУУРЫГ ХАМГААЛАХ БОДЛОГТОЙ ОГТ ХАМААГУЙ ГЭДГЭЭ ОЛОН УЛСЫН ЭРДЭМТНУУД НОТЛООД ОГНОО
Нэргүй 2024-10-24 122.201.31.247
Зүйтэй. Дахиад дээр нь санаа нэмье. Ард түмэн анзаардаггүй болохоос байн байн тог тасраад байдгийн цаана Дулааны цахилгаан станцуудад гардаг эвдрэл, ослууд юм. Ард түмэн мэдэх ч аргагүй л дээ. Тус обьектууд дотоодын цэргийн хамгаалалтанд байдаг юм. Үүдээр нь жир иргэнийг шагайлгах ч үгүй шүү дээ. Тэгээд л цагдаа цэргээр мануулж байгаад хулгайгаа хийдэг гэсэн үг. Зөвхөн нэг удаагийн ослыг бий мэдэх юм. Анхбаярын үед шүү дээ. Анхбаяр нь Ц.Нямдоржийн багшийнх нь хүүхэд гэдгийг энд дурьдах юун. Ц.Ня
Нэргүй 2024-10-24 122.201.31.247
мдоржийн тавиул. Шахаа, цавчааных нь албат нь байсан. Тэр юу болсон гэхээр подстанц буюу трансформатор буудсан байгаан. Тэр төхөөрөмжийг өнгөрсөн жил нь тендер зарлаж солиулж хүчитгэн тоноглосон. Гэтл юу болсон гэхээр Анхбаяр бусадтай хуйвалдан тендер шалгаруулж цоо шинэ төхөөрөмжийн оронд хариугүй насжилт нь дуусаж буудах дөхсөн хуучин төхөөрөмжийг зассан болоод, будаж янзлаад тавьчихсан байхгүй юу. Тийм төхөөрөмжүүдийг актлаад хураачихсан байдаг. Тэгсэн мөртөө шинэ төхөөрөмжийн үнээр бодож төс
Нэргүй 2024-10-24 122.201.31.247
өөс гаргуулна. Гэтэл тэр станц дэлбэрчээ. Иргэд тасралтгүй утасдана. Тэр тоолонд диспечер нь техникийн ажил хийгдэж байна. Одоохон залгана гэж хариулна. Иймэрхүү л юм. Энэ бол зөвхөн нэг кэйс. Ерөөсөө л төрийн үйлдвэрийн газрын ажил өрнөдөг ердийн механизм. За болоогүй ээ. Инженер ахлахууд гэж цагаан захтангуудын арми байна. Төрөөс бэлэн хангалттай, хуруугаа уншуулаад л цалингаа авдаг эдгээр хүн сүрэг тасралтгүйгэр үйлдвэрийн бүтээгдэхүүн ток, цахилгаанаа хулгайгаар зарна. Явж явж УБЦТС-н алдагд
Нэргүй 2024-10-24 122.201.31.247
лын дийлэнх хэсгийг эдгээр хүн сүрэг л үйлдвэрлэж байгаа юм шүү дээ. Сүрэг гэж хэлэд байгаа шүү. Нүдэн дээр сүмбэрлэж харгдах аварга мод үндсээрээ булгараад унадаг. Гэтэл хөрөөдөөд үзэхээр зай завсаргүй өтөнд идүүлж хорхойд бариулсан байдаг шүү дээ. Яг л түүн шиг төрийн апаратаар удирдуулсан сангийн хөрөнгө, үйлдвэрийн газрууд ингэж л дотроосоо идэгдэж өрөнд бариулж байгаа юм. 200,000 өт хорхой болон түүний хамаарал бүхий шимэгчид, паразитууд Монгол улсыг сорж байна. Харин бусад нь хоолгүй хоцор
зочин 2024-10-24 66.181.160.73
Төрийн өмчид байсан цагт хулгай зогсохгүй шдээ .. Бүр Сингапурд хүртэл төрийн өмчөөс хулгайлж л байна…
Нэргүй 2024-10-24 66.181.180.102
ЭРЧИМ ХҮЧ ҮНЭНДЭЭ ДЭНДҮҮ МОНОПОЛЬ. ТУСГАЙ ХАНГАМЖ НЬ АРАЙ ДЭНДЧИХСЭН ГАЗАР. ЭХЛЭЭД ДОТРООСОО АСУУДЛАА ШИЙД, ДАРАА НЬ ОЛОН НИЙТ РҮҮ ХАНДСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭЭ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ТОГТООЛООР БАТЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
Нэргүй 2024-10-24 103.29.144.172
Эрчим хүчний үнэ нэмнэ гэж УИХ-ын гишүүн болсон юм байх ууууу
Zochin 2024-10-24 103.29.144.172
Эрчим хүчний салбарынхны тусгай хангамжуудыг цэгцлэх хэрэгтэй дээ
Нэргүй 2024-10-24 103.168.34.141
Үнэхээр реформ хийх гэж байгаа бол эхлээд хулгайгаа цэгцэл, цавчаа хийдгээ боль, үргүй зардлаа буулга, олон даргах цөөл,
Нэргүй 2024-10-24 103.212.118.47
Цэвэр, бохир ус, ус ралаасны төлбөр, хогны үнэ гм орон сууцны конторын үйлчилгээний төлбөр огцом нэмэгдсэн байна. Үнийн өсөлт ямар бгаа билээ одоо.
Одоо дулаан, цахилгаанны үнэ нэмэгдэхэд үнийн өсөлт инфляци 1% бна гэж яриад бдаг.
Нэргүй 2024-10-24 66.181.177.87
Аж ахуйн нэгж ямар байдагыг мэдэхгүй юм хувь хүн харин сард гар утасныхаа болон тв ны төлбөрөөс бага үнээр цахилгаан хэрэглэж байгаа нэг хэдэн хүн байдаг за тэгээд ганц таваг хоолны үнэтэй болцоншдээ сайн бод бод
Нэргүй 2024-10-24 202.126.91.179
зардлаа бууруулах,хулгайгаа цэгцлэх/дарга нар/,токныхоо бичилт зөв хийх/хулгайгаар ток хэрэглэх болон бага заалтаар ток бичих/
ЗОЧИН 2024-10-24 66.181.183.50
Нэг юм хийх гэхээр энэ сэтгүүлч нэртэй юмнууд турхираад шаачих юмаа. Мэдээж болохгүй болоод л ийм шийдэлд хүрч байгаа биз. Монголд байгаа хамгийн тогтвортой үнэгүй байдаг нь цахилгаангүй болчихвол яаж амьдрана гэж бодож байнаа. Дахиад хуучнаараа явбал жилийн дараа л юун Куба цаашаа болох биз. Дуугай л цахилгаан дулааны үнээ нэмэх хэрэгтэй
нэмэр нь буруу 2024-10-24 202.55.188.121
нэмэх нь буруу . яаж зардалаа бууруулах тал дээр ажлаач ээ
d 2024-10-24 66.181.179.150
Угаасаа нэмэхээс аргагүй ш дээ. Солицизмын үеийн сэтгэхүгээс салах хэрэгтэй. Шинэчлэл хийхгүй бол мөд өвөл болохоор хязгаарлалт хийж, лааны гэрэлд суудаг үе рүүгээ очиход ойрхон байгаа ш дээ.
Нэргүй 2024-10-24 59.153.115.11
Бүр 1990-ээд оны дундуур Castrol компани манай цахилгаан станцуудыг мэнэжментийн хувьчлалаар ажиллуулах санал тавихад Жасрай гуай үнэ нэмэгдэхээс айгаад татгалзсан! Түүнээс хойш цахилгааны үнэ нь цэвэр улс төрийн асуудал болж хувирсан, одоо бид гайг нь амсаж байна!!!
Зочин 2024-10-24 192.82.65.172
Куба юу болж байгааг хар. Өвлийн хүятнээр хотоороо тас харанхуй сууж мэдэх болчихоод байхад нохой шиг хуцалдаад байх юм. УИХ-аар онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна даа.
ККК 2024-10-24 202.9.46.166
та нар зүгээр байвал бид нар зүгээр л байна . та нар ингээд байнгын хулгай хийгээд байвал биш байна
Нэргүй 2024-10-24 59.153.115.11
Төрийн өмчийн цахилгаан станцууд байгаа цагт эрчим хүчний салбар хэзээ ч өөрчлөгдөхгүй, идсээр уусаар л байх болно!!!!
ХУУЛЬЧ 2024-10-24 202.9.46.194
,,,,, ГАР ,ХУРУУ, СЭТГЭЛЭЭРЭЭ ХУЛГАЙ ИХТЭЙ МОНГОЛ УЛС МӨНӨӨС МӨН ШҮҮ.
Нэргүй 2024-10-24 139.5.218.126
Буруу хүмүүс сонгосны балаг ч их гарах байх буруу хүмүүс засаг төрд байсны балаг их гарах нь дээ баячууд нь борчуудаас олигтой ялгарч чадахгүй байгаа болохоор одоо цахилгаан дулаан хэрэглэж буйгаар ялгарах реформ хийхгээд чичирч байгаа чинь харагдаж л байна
Хариулах
ххх 2024-10-24 202.9.46.166
20 ХУВЬ ДЭЭШ НЭМЭХ ЮМ БОЛ УЛС ОРОН ХЭЦҮҮДНЭ ТИЙМ БОЛХООР ТЭРНЭЭС ДЭЭШ НЭМЭХ ЮМ БОЛ ЭЛБЭГЭЭ АВААД 3 ҮЭСГЭТЭЙ КОМПАНИ АВААД БӨХ ӨӨ АВААД ХАР ХОРИН РУУ ГАА НҮҮВЭЛ ТААРНА БИД ЛАВ ИНГЭЖ ДАВРААЖ ДЭЭРЭЛХҮҮЛЖ ЧАДАХГҮЙ
Нэргүй 2024-10-24 66.181.168.8
гэр хороолол, лагераар дүүрэн хулгай шд, гол нь тэр хулгайг нь танай эрчим хүчний газрынхан өөрсдөө хийж өгдөг дөө, түүнээс жирийн иргэд шууд тэгж хулгайгаар холбоод байх боломжгүй
ххх 2024-10-24 202.9.46.166
ХАРИН ТИЙМ ХУЛГАЙН ПРО ТҮВШИНД ГАРЧИХСАН ХҮҮХДҮҮД НЬ ХАКЕРУУД АЙМАР ГЭЖ ХЭЛЭЭД БАЙХАД
ККК 2024-10-24 202.9.46.166
ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙДАГ БОЛ ҮҮНДЭЭ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ. ҮНЭ ҮНЭХЭЭР НЭМЭХ ЮМ БОЛ 20 ХУВЬ Л НЭМ.
ККК 2024-10-24 202.9.46.166
ядаж эхлээд 20 хувь нэм гэж хэлмээр юм огцом огцом цөс цөм ш****г аа болимоор байна.ТҮҮНЭЭС ГАДНА ЯАГААД ТЭР 3 ҮСЭГТЭЙ КОМПАНИ ТЭР ХҮЗҮҮГҮЙ ХҮН ЧИНЬ УЛСЫНХАА ЕРӨНХИЙ САЙДТАЙ НИЙЛЖ ИНГЭЖ УЛСААР НЬ САЛАВЧ ӨГЧ БАЙГАА ЮМ
Иргэн 2024-10-24 66.181.171.98
Дулаан, цахилгааны үнээ нэмбэл дагаад өргөн хэрэглээний үнэ огцом нэмэгдэнэ. Ард иргэдэд хүнд цохилт болнодоо. Энэ Цоожилсүрэн өөрийнхөө Хурд ХХК ны барьсан байрны үнийг огцом нэмээд 6% иар зараад олон жил сурчихсан хогийн нөхөрдөө.
Нэргүй 2024-10-24 66.181.184.227
ОЭ бас л зэвүүн чавх болжээ..Цахилгааны үнийг бөөрөнхий хэлтэй гацаагаар 64% нэмүүлээд туг тахих мэдээ ордны хогийн сав хавьцаа эргэлдэх болжээ.64 % нь хэвээрээ. Сүүлийн үед энэ дөрвөдийг зайлуулчих нь зүйд нь нийцнэ гэж төлгөнд буух болсон. Тэр намдаа хэдэн тэрбумыг шидсэн асуудал чинь мөнхийн хүзүүний зүүлт шүү Царцаачин хулгайч аа. Энийгээ хурдан зайлуулаарай. эмзэг цэг чинь шүү
Зочин 2024-10-24 59.153.112.29
Салхи гарахгүй бол яанаа Сайдаа
Нэргүй 2024-10-24 103.168.34.106
Оросын түрэмшийлэлд орох гүй л гэвэл үнээ нэмье
Нефтийн үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулья
Нэргүй 2024-10-24 202.131.225.242
Энэ бөөрөнхий хэлтэй барилгачин пиздааг Эрчим хүчний сайдаас огцруул. Хурд группынхээ эрх ашгийн төлөө Монголын төрөөс их хулгайллаа одоо зайлуулах цаг нь болсон шүү. Ард иргэдийн амьдрал мэдэхгүй ац 70, 80 хувиар үнэ нэмнэ гэж юу хуцаад байгаа гөлөг вэ.
ххх 2024-10-24 202.9.46.166
наадах чинь зүгээр л элбэгдорж мсs хүслийг гүйцэлдүүлж байгаа мөн өөрийн хэдэн ширэнгээ тогтай байлгах гэж л ингэж солиорч байгаа юм. Түнээс гадна бүр 2015 онд л элбэгээ ерөнхийлөгч оюун-эрдэнэ г гаргаж цэгцлэх юмсан гэж ярьдаг байсан тэгсэн одоо бүр нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлох гэж байна бүх тал дээр боож хааж байна
ККК 2024-10-24 202.9.46.166
худлаа зүгээр л шулуухан авилгал хороолол өөрийн барьсан байрууд аа тогтой байлгах дахиад нэмж ширэнгэ барих хүсэлдээ бүр гүйцэгдэж байна лгэж хэлээч дээ
ИРГЭН 2024-10-24 203.160.71.130
АВИЛГА БАЙХГҮЙ БОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХУЛГАЙ БАЙХГҮЙ БОЛНО. АРД ТҮМЭНД БУРУУ БАЙХГҮЙ ДЭЭР БАЙГАА ХҮМҮҮС НЬ ХАНАТЛАА ИДЭЖ ХУЛГАЙЛЖ БАЙХД ЯДАРСАН НЭГ ЦАХИЛГААНАА ХУЛГАЙЛАЛАЛДАА. ТЭГЭЭД ӨӨРӨӨ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ САЙД ТЭР ОЛОН ХОТХОН БАРИАД СҮЛЖЭЭНД ХОЛБООД БАЙХААР АЧААЛАЛ ЯАЖ БУУРАХ ВЭ
Нэргүй 2024-10-24 45.117.35.29
Hulgai gaarsan baih magadlal mash undur. Deer ni shahaa. Tegeheer ene buhnee shiidej baij unee nemeerei.