МУИС-ийн шинэ байрны ажил гацжээ

МУИС-ийн шинэ байрны ажил гацжээ

МУИС-ийн шинэ байрны ажил гацжээ

МУИС-ийн төв байртай залгаа гурван давхар байшинд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль байлаа. Гэвч 2023 оны есдүгээр сард хичээлийн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэх дүгнэлтээр барилгыг нураасан байдаг.

64 жилийн түүхтэй тус сургуулийн байрыг нураагаад 2025 онд ашиглалтад оруулна гэж төсөвлөж байсан ч барилгын ажил нь зогсчээ.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр байнгын хорооны хурлын үеэр ярихдаа "МУИС-ийн өргөтгөл буюу гуравдугаар байрны бүтээн байгуулалтын ажлыг дуусгах ёстой. Харамсалтай нь 2025 оны төсөвт энэ ажлын төсвийг тусгаж чадаагүй. Учир нь магадлан үнэлгээгээр орж, зардал нь нэлээд өссөн байдалтай байгаа. Өнгөрсөн жил барилгын ажил эхэлсэн ч өнөөдөр зогссон байдалтай байна" гэв.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол өнгөрсөн 2022 оны есдүгээр сард болж байв.

Гэвч хичээлийн байр ашиглалтын шаардлага хангахгүй болж, нураах асуудлыг олон жил ярьсан. Иймээс тус сургуулийн багш, ажилтны ажиллах орчныг сайжруулах, оюутан суралцагчдын боловсрох нөхцөлийг хангах зорилгоор орчин үеийн шийдэлд нийцсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилга барихаар төлөвлөсөн юм.

Хичээлийн шинэ өргөтгөл нийтдээ долоон давхар, хоёр блокоос бүрдсэн барилга баригдана.

Ингэхдээ, А блокын санхүүжилтийг 2023 оны улсын төсөвт суулгасан бол Б блокын санхүүжилт болох 12 тэрбум төгрөгийг тус сургууль гаргасан талаар албаныхан мэдээлж байв. Шинэ байрны нийт төсөвт өртөг нь 42,3 төгрөг болох аж. Хууль зүйн сургуулийн тухайд гэвэл Улаанбаатар сургууль руу бүхэлдээ нүүсэн байдаг.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1957 онд Хууль зүйн их дээд сургууль байгуулах тогтоол гарч, 1960 оны есдүгээр сарын 1-ний өдөр Нийгмийн ухааны факультетын дэргэд анхныхаа хичээлийг орж байсан түүхтэй. Улмаар 1970-аад онд хуулийн салбар өргөжин тэлж, 1993 онд Хууль зүйн факультетыг байгуулж, түүнээс хойш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн байр нь МУИС-ийн гуравдугаар байр болсон түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-24 157.15.7.105

Ерөнхийлөгчийн охин МУИС-ин Хуулийн сургуулийн багш болохоор санаа зоволтгүй гэж хэлсэн.

Avatar

Нэргүй 2024-10-24 61.205.106.89

МУИС газар барилгууд гэж зовсон юм зүйлс байх юм. Хотын төвд байгаа нь х****л юм даа.

Avatar

Зочин 2024-10-24 103.57.94.106

бартлгаа хурдан барь

Avatar

Нүгэлтнүүд 2024-10-24 59.153.112.63

Сайд асан Энх-Амгалан, захирал асан Бадарч хоёр газрыг нь MCS-д алсдаа өгөх зорилгоор нураалгасан нүгэлтнүүд нь.

Avatar

Зочин 2024-10-24 202.126.91.221

МУИС гэж газраа зарсан, байр савнаас их зуйлгуй сургууль байж юун шинэ байр!!! Хайран туухэн барилгын нэг жигуурийг нураасан этгээдуудийг шийтгэх хэрэгтэй!

Avatar

Үнэн үг 2024-10-24 202.9.47.0

Европод 1000 настай байшин хот даяар байхад манайх 50-60 жил болсон гээд нураагахд байх. Ийм цамаан байхад амьдрал яаж дээшлэх вэ.

Avatar

Нэргүй 2024-10-24 213.55.184.157

Manai hurelsukh yurungiilugchiin ohin huuli zuin surguulid ajildag um. Barilgiin ajil yamar ch asuudalgui yavagdaj duusna.

Avatar

Нэргүй 2024-10-24 139.5.217.19

сайхан баыр нураагаад тэнэгүүд

Avatar

Чойжоо 2024-10-24 202.179.14.190

Тэгнээ, өмнөх сайдыг санаачилж эхлүүлсэн ажлыг дараагийн сайд унагаах журамтай шүү дээ

Avatar

Zochin 2024-10-24 103.212.116.32

Бусад намын сайд нарын төсвийг юу гэж батлах вэ дээ. Муу муухай, шийдэхэд хэцүү асуудлуудаа хэлүүлж яриулж, шийдэх хэрэгсэл л болгож ашиглаж бгаа биз дээ тэр нөхдүүдийг.

Avatar

иргэн 2024-10-24 59.153.114.69

МУИС-йин оюутны байр байсан энэ байр социализмын үед баригдсан бетонон фундаменттай төмөр каркастай тоосгон байшин хэдэн зуун жил байх чадвартай байр юм.Шардлага хангахгүй гэдэг бол шал худал.Тэр үед юуны өмнө үр хүүхдээ боддог үе байсан .Муу байшин барьж өгнө гэж ёсгүй.Ажиглаад байхад нураах гэж их зовж байх шиг байсан. Ихэнх барилгыг ганц хоёр хоногт нураагаад цэвэрлэчихдэг.Энд бизнес л явагдаж байна. МУИС байраар дутаагүй.Харин ашиглалт муу байна.Цоожтой өрөөнүүд их байна.

Avatar

Нэргүй 2024-10-24 202.126.89.142

Барилга нь зогссрн ч түгжрэл буураагүй л байнө Мөнгө идэх гээд л зогсорж дээ

Avatar

Нэргүй 2024-10-24 66.181.180.102

ЯАХАВ ДЭЭ ЯАХАВ, ЦАВЧААГАА ТОХИРООГОО ТОХИРООГОО БОЛООД Л ХОЙШЛУУЛАА БИЗ

Avatar

И 2024-10-24 103.168.34.137

Барих эзэн нь тодорхой болчихсон юм бна. тэгээд төсвөө 4 дахин ихэсгэж бна. Сүүлийн үед төсвийн барилга, замууд ийм жишигтэй болсон ! 100 машины зогсоол 44 тэрбум, 500м зам 2.8 тэрбум…..

Avatar

хүннү 2024-10-24 202.179.26.89

Зөв хөө наадхаа зогсоо. МУИС байраар дутаагүй. Бага тойруугийн тал нь эднийх эзэлсэн. Тийм сүрхий өргөжих гээд байгаа юм бол хотоос зайтай газар “МУИС”-аа байгуул. Багш нар нь муу, түүнийгээ дагаад оюутнууд нь урсгалаараа, 60 онооноос доош дүн тавьдаггүй. Хэрэв 60-аас доош дүн авбал “унасанд” тооцно. Нэг оюутаныг унагааж явуулбал МУИС тэжээгчээ алдсан гэж үзэж болно. Цаадуул нь үүнийг нь мэддэг. 60-аа л авхад болно, төгсөнө. Энэ үнэн биз МУСИ-хаан.

Avatar

Туту 2024-10-24 202.21.118.140

Наа сургуулиа хотоос зайлуул тэгүүл түгжрээ багасна

Avatar

Иргэн 2024-10-24 66.181.181.25

Нэг л их буулгасан гарууд Түлэнхийн Төв, Дарханы зам шиг л юм болно доо. Тэгээд чанаргүй . Энэ Улс юу ч хийхгүй үйлдвэр ажлын байр ч барихгүй . Цахилгаан станц гэх мэт бол цаашаа

Avatar

Нэргүй 2024-10-24 59.153.113.182

шинээр барьж хэрэггүй, болж л байгаа юм байна. доошоо олон давхар зогсоолтой парк хий

Avatar

Нохойн оцгоруудаа 2024-10-24 202.9.47.25

хотын төд жинхэнэ бөглөөнии гай блсон барилга барьж яанаа..Энэ ИС уудиа хотоос нүүлгэх гд яриад бхад нэмж барилга бариад бдаг дүүрчихсэн мулгуу дарга нар шү..

Avatar

zochin 2024-10-24 192.82.64.248

tiim shuu gadaadad ih deed surguuliud urgelj hotiin zahaar hothontoi yutai iiteigee baidag, ingej hotiinhoo tuvd hamag yumtaigaa baidaggui gedgiig erh bish medej l baimaar

Avatar

зочин 2024-10-24 203.217.139.240

Яагаад Монголд тоосгон барилга 60 гаруйхан жилийн настай байдаг юм бэ? Уул нь номонд тоосгон барилгын 100-150 жилийн настай, түүнээс ч илүү наслах боломжтой гэж үздэг. Энэ барилга буулгаж байгаа шалтгаан дүгнэлтийг шалгах хэрэгтэй. Ямар хүмүүсийн хийж байгаа ажил байна? дээр хүний бичсэн эрх ашгийн зүйл байх магадлалтай. АТГ үүнийг шалгах хэрэгтэй л байх.

Avatar

Зочин 2024-10-24 106.186.208.29

Даацын хана нь дан тоосгоор байгаа бол 100 жил яагаад ч болохгүй. Газар хөдөлтөд ямар ч тэсвэргүй. Бетонон карказ цутгаад гадуур нь тоосгоор өнгөлсөн бол 100 жил болж магадгүй. 40, 50 мянгатын хуучин тоосгон барилгууд ч мөн адил. Манайх эх газар учир хөрсний нягтрал сайн тулдаа хүчтэй газар хөдлөлт болохгүй юм. Далайтай ойр Япон гм улс оронд тоосгон барилга барина гэдэг ойлголт байхгүй.

Avatar

Нэргүй 2024-10-24 202.179.26.89

Улаагбаатарт газар хөдлөхгүй.

Avatar

zochin 2024-10-24 122.201.19.4

Багшийн дээд, багшийн сургууль ч маш хуучин барилгатай. Ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гараад бараг 20 иод жил болж байгаа гэсэн. Газар хөдлөөгүй байхад нэг л өдөр нурна. Санхүү эдийн засгийн сургууль яг тэгсэн. БАЙШИНГАА СОЛИХГҮЙ МАНГАРЛАЖ БАЙГААД ТҮМНИЙ ОЛОН ХҮҮХЭД ДАРЖ AЛЖ БӨӨН ГАЙ БОЛОХ ВИЙДЭЭ ЭНЭ БАГШИЙН ДЭЭД, БАГШИЙН СУРГУУЛЬ !!!

Avatar

12121212 2024-10-24 202.131.225.242

Та нар барьж чадахгүй байж, төрийн өмчийн барилгыг нураахаа больчих. Дан эрх ашгийн зөрчилтэй хулгайчууд. Төсвийн мөнгөний болон газрын хулгайчуудын хийж байгаа зохион байгуулалттай ажил шүү. Эхлээд барилгыг нь нураана дараа нь үнэ өссөн гэж жил бүр төсөвт өчнөөн тэрбум төгрөг нэмүүлж хэдэн арван жил болдог жишиг тогтлоо. монголын төрийн хулгайчуудын хамаарал бүхий барилгын компаниудын заль мэх арга болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж