БСШУСБХ: Энэ жил бүтээн байгуулалтаас илүү тоног төхөөрөмжид анхаарна

LiveБСШУСБХ: Энэ жил бүтээн байгуулалтаас илүү тоног төхөөрөмжид анхаарна

БСШУСБХ: Энэ жил бүтээн байгуулалтаас илүү тоног төхөөрөмжид анхаарна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнөөдөр /2024.10.23/ хуралдлаа.


 

16 : 24
2024-10-23

"32 сургууль, 99 цэцэрлэгийн байрыг 23.6 тэрбум төгрөгөөр түрээсэлж байна"

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин:

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт спортын 80 гаруй бүтээн байгуулалтыг хийсэн. Бид энэ жил ганц спорт гэхгүйгээр соёлын салбарын ашиглалтад орсон бүтээн байгуулалтаа тогтмол үйл ажиллагаатай болгох тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад анхаарч, 27 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Бид орон нутгийн болон улсын чанартай бүтээн байгуулалтын үйл ажиллагааг жигдлэх дээр анхаарч ажиллана. 

Биеийн тамир, спортын салбар өнгөрсөн хугацаанд тэр чигээрээ орхигдсон. Бид олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоодтой хамтран Хөгжлийн бодлогоо тодорхойлж, гаргаж байгаа. Бид үүнийг хэрэгжүүлэхдээ мэргэжлийн холбоо, клубууд руу зарчим дээр суурилна. "Буянт-Ухаа" спорт цогцолборыг мэргэжлийн спортыг нийтийн биеийн тамиртай хослуулан хөгжүүлэх талаар Сингапурын зарчим дээр суурилж, хийхээр төлөвлөж байна. Хөрөнгө санхүүгээ бодсон ч бүгдийг  нэг дор байлгаж, үр дүнд хүргэнэ. 

УИХ-ын гишүүн А.Ганбаатар:

-Өмнө нь тив, дэлхийн аварга болсон хүмүүс насан туршдаа урамшуулал авч байгаа. Үүнийг өөрчлөх, сайжруулах бодлого байна уу. Жишээлбэл, сүмо бөхийн зарчим байна. Сүмод байгаа ид үедээ авдгаа авчихдаг. Тухайлбал, Олимпийн аварга байлаа гэхэд нэг тэрбум төгрөг, мөнгөн медаль авбал 500 сая гэдэг ч юм уу. Цаг тухайдаа шагналаа авчихдаг. Ийм зохицуулалт байхгүйгээс төсөвт ачаалал үүсгэж байна уу?

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин:

-Улс улс өөр өөрийн зарчмаар явдаг. Нэг удаагийн өндөр дүнтэй урамшуулал олгодог бол зарим нь тогтмол цалинжуулаад явдаг. Үндэсний шигшээ багаа яаж тогтмол амжилттай болгох вэ. Цаашид яаж авч явах бодлогоо тодорхойлох хэрэгтэй байна. Энэ бодлого явж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

-10 цэцэрлэгийн байрыг нэмж түрээслэнэ гэжээ. Одоо хэдэн цэцэрлэг ажиллах вэ. Хэзээ энэ цэцэрлэгийн байруудаа төсөвт суулгаж барьж эхлэх юм бэ. Боловсролын төсөв нэмэгдэж байгаад баяртай байна. Задаргаа дээр 58,7 хувийг ЕБС-д, цэцэрлэгт 28.4 хувь гэсэн байна. Хамгийн сүүлд 5.3 хувийн боловсролын бусад хөтөлбөрт гэжээ. Дээд боловсрол гэдэг үг нэг ч алга. Би өөрөө их сургуулийн багш хүн. МУИС сая зүтгэж байж дэлхийд 1500-д орж ирсэн. Төрийн хувь нэмэр байсан юм уу?

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Нийт 32 сургууль, 99 цэцэрлэгийн байрыг 23.6 тэрбум төгрөгөөр түрээсэлж байна. Энэ нь 17.803 суудал бүхий сургууль, 11.980 ортой цэцэрлэг. Төсөв талаас харахад олон хүүхэд хамруулж байгаа нь сайн ч энэ мөнгөөр 4 сургууль, цэцэрлэг барих мөнгө. Тиймээс богино хугацаанд түрээсийг явуулна. Цаашдаа дулааны алдагдал багатай, газар хөдлөлтөд тэсвэртэйгээр сургуулийн зураг төслөө хийгээд явна. Энэ жил гэхэд 90 сургууль, 62 цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар 40.610 суудал, 9540 ор нэмэгдсэн. Дээд боловсролын урсгалд зардалд нийт 164.1 тэрбум төгрөгийг зориулж байгаа. Төрийн өмчийн их сургуульд  олгодог тогтмол зардалд 14.5 тэрбумыг тусгасан. Дээд боловсролын байгууллагуудад тогтмол зардлыг олгодоггүй байсныг өнгөрсөн жилээс дэмжиж эхэлсэн. 

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

-Шинжлэх ухааны төсөв дээр их сургуулиуд орж байгаа юу. Дээд боловсролын байгууллагууд шинжлэх ухааны байгууллага биш юм уу

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bagsh 2024-10-23 202.9.46.64

САЙД УУД АА…Хуульд зааснаар их сургуулиудын захирлыг 5 жил тутам сонгон шалгаруулна гэжээ. Төрийн өмчийн их сургуулиудын залуу захиралууд 5 жил тутам солигдон шинэчлэгджээ…харин СУИС- н захирал тэтгэврийн эмгэн сонинтогос 15 жил суудлаасаа хөдөлсөнгүй. СУИС- н удирдах зөвлөл нэртэй маф нь авгайгаас "авилга авч" түүнийг 15 жил хамгаалжээ… СУИС- н УЗ гэгчийг нэн яаралтай татан буулгаж, МАН- н 1 даргын хамгаалалтанд байдаг сонинхачин авгайг зайлуулах цаг болжээ…

Avatar

Нэргүй 2024-10-23 66.181.188.190

Номин сайдаа урлагийн бутээл улсын санд худалдаж авах унээ нэмэх болоогуй юу аль 20 жилийн емнех унэ хэвээрээ бх юм уран бутээлчдыг доромжлосон болж бн

Avatar

Нэргүй 2024-10-23 66.181.180.102

Энэ ёстой үл бүтэх этгээд юм байна

Avatar

Иргэн 2024-10-23 157.15.7.107

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир сайн байна. Их сургуулиа дэмждэггүй төр шүү энэ төр

Avatar

И 2024-10-23 103.168.34.137

ОюунЭрдэнээ Номингоо зайлуулаач! Харахаар, сонсохоор бөөлжис цутгаад бна. шуналтай шулам.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж