Нийслэлийн тээврийн хэрэгслийн тоо 55 мянгаар хэтэрсэн

Нийслэлийн тээврийн хэрэгслийн тоо 55 мянгаар хэтэрсэн

Нийслэлийн тээврийн хэрэгслийн тоо 55 мянгаар хэтэрсэн

2024 оны арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд нийслэлийн харьяатай улсын дугаар олгохгүй гэдгийг албаныхан мэдээллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийт нийтийн тээврийн 39.8 хувь нь нийслэлд байна. Нийтийн тээврийн эргэлтийн хурд удааширсан. Түгжрэлийн оргил цагаар түгжрэлийн урт 90 гаруй км үргэлжилж байна. Энэ байдлаараа байвал цаашдаа замын хөдөлгөөний оргил ачаалалтай үед машины хурд явган хүний хурдад дөхөхөөр байгаа юм. Мөн түгжрэлийн урт 200 км хүрэхээр тооцоолол гарсан байна. Тиймээс нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоол гаргасан.

Гэвч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Энэ нь нийслэлд байгаа машины тоо 55 мянгаар хэтэрсэн үзүүлэлт юм.

Улаанбаатарт 10-аас дээш жил болсон насжилт өндөртэй машинууд их байна эдгээр машинууд нь агаарын бохирдолд бас нөлөөлж байна. Дээрээс нь түгжрэл үүсэхэд жолооч нар өөрсдөө бас буруутай. Өөрөөр хэлбэл, түгжрэлийн 5-10 хувь нь жолооч нарын хандлагаас болдог. Тухайлбал зам дээр шууд зогсох, машинаа үлдээх, дүрэм зөрчдөг гэх мэт  асуудал байна” гэлээ.

Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилготой Улаанбаатар хотын нийтийн тээврийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох шийдвэр 11-р сарын 8-наас хэрэгжиж эхлэхээр  болжээ. Дугаар олгоход руль нь зөв бол давуу эрх олгох аж.

Мөн арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс үзлэг оношлогоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-23 43.242.242.59

Орос, Хятад, Солонгоын машинд дугаарыг давуу эрхтэйгээр олгоно гэнэ. Эдгээор улсын машин засмал замаар явадггүй юмуу. эсвэл зай бага эзэлдэг, эсвэл бензинээр явдаггүй юмуу. 11 сарын 8-наас дугаар олгохгүй гэсэн мөртлөө орос, Хятад машинд дугаар олгох ч юм шиг ярьсан байна.Гол нь замаа тэлж давхар зам барих хэрэгтэй. Засмал замын уулвар дээгүүр гүүрэн зам баривал түгжрэл буурна. Улаанбаатар хотод 20 жилийн насжилттай машиныг явахыг хориглох тухай тогтоол гаргавал таарн. 10 жил бол хэт бага байна

Avatar

Нэргүй 2024-10-23 202.55.188.41

замын хөдөлгөөнд өдөр бүр бүртгэлтэй машинуудын үсрээд тал нь явж байгаа барилга орц гарцаа оновчтой шийдээгүйн гай илүү түгжрэлд нэрмээс болж байгаа харагддаг сургууль цэцэрлэг том худалааны төвийн орчимд түгржрэлын цуваа үүсдэг

Avatar

Нэргүй 2024-10-23 103.80.211.79

ТОРГУУЛЬ ТАТВАРА АВАЧЭЭЭ

Avatar

Ьссса 2024-10-23 202.9.40.26

Тариа будаа зохиомол үнэ нэмэж өчүүхн амин хувьда хулгайлж завшиж бусдыг хулгайга далдлах санаархлаар ашиглаж бга өчүүхн зулбасаг бга тэрийг барьж яллахад гай арилнаа. ажлын мест-с урвуулж өчүүхн амин хувьд завшсан өчүүхн ү****ц шаар нуугдж бдгийн тэр шаарыг эрүүдэн шүүхэд асуудал арилнаа.

Avatar

Нэргүй 2024-10-23 103.168.34.180

замаараа явмаар байна битүү машин зөв2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж