Газын зурвасыг сэргээн босгоход 350 жил шаардагдана

Газын зурвасыг сэргээн босгоход 350 жил шаардагдана

Газын зурвасыг сэргээн босгоход 350 жил шаардагдана

Израиль, Хамасын дайнаас болж сүйрсэн Газын зурвасыг сэргээн босгоход 350 жил шаардагдана гэдгийг НҮБ анхаарууллаа. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хөнөөлтэй мөргөлдөөн эхлээд бүтэн жил өнгөрчээ. Энэ хугацаанд Газын зурвас дахь орон сууц, зам, чухал дэд бүтэц бараг бүхэлдээ сүйрэв.

НҮБ-ын сүүлийн тайланд дурдсанаар дайн маргааш дууслаа гэхэд сэргээн босголтод 350 жил шаардагдана. Гэхдээ эдийн засгийн өсөлт 2007-2022 оныхтой дүйцэх буюу дунджаар 0.4 хувийн өсөлттэй байвал дээрх хугацаанд Газын зурвасыг хуучин хэвд нь оруулах юм. Мөн сэргээн босголтыг эхлэхээс өмнө цогцос болон дэлбэрч амжаагүй тэсрэх бөмбөгүүдээр дүүрсэн нурангийг цэвэрлэх шаардлагатай.

350 жил гэдэг асар урт хугацаа. Англи, Нидерланд улсууд тэртээ 1600-аад оны сүүлээр тулалдсан. Газын сэргээн босголтын хугацаатай зүйрлүүлж, төсөөлөн бодвол Англи, Нидерланд улсууд одоо л сэхэл авч байх учиртай юм.

Газын зурваст учирсан хохирлын хэмжээг 18.5 тэрбум ам.доллар гэж Дэлхийн банк энэ оны нэгдүгээр сард тооцоолжээ. Энэ нь өмнөд хилийн Рафах хот тэргүүтэй сүүлийн үед эрчимтэй эвдэрч сүйдсэн бүс нутгуудыг оролцуулаагүй дүн юм. НҮБ өнгөрсөн сард хиймэл дагуул ашиглан үнэлгээ хийхэд Газын зурвас дахь барилга байгууламжийн дөрөвний нэг нь их бага хэмжээгээр эвдэрч сүйдсэн байжээ. Байшин барилгуудыг сэргээн засварлахад 40 жил шаардагдана.

Цэргийн ажиллагаа огт явуулахгүй, бараа бүтээгдэхүүний эргэлт болон хүмүүсийн зорчих хөдөлгөөн чөлөөтэй болж, хөрөнгө оруулалтын хэмжээ өссөөр байвал Газын зурвасын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2050 он гэхэд 2022 оны түвшинд хүрэх юм.

ЭХ СУРВАЛЖ: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-23 209.29.168.84

нээх их том нутагтай юм шиг юу олон жил шаардах юм бэ? юм бариад ч хэрэггүй шууд хая. бусад арабууд нь санаа тавих байлгүй.
одоо л муслам хэр өгөөмөрийг харья. бусад арабууд нь мөнгөөр бөгсөө арчиж байгаа биз дээ

Avatar

Haha 2024-10-23 103.168.34.102

ZOV

Avatar

Иргэн 2024-10-23 66.181.191.114

оросийн эсрэг үзэлтэй солиотуудад хонгилийн үзүүрт гэрэл харагдахгүй гэдгийг эрт ухаарвал өөрт чинь болон үлдэх үрст чин тустай

Avatar

Нэргүй 2024-10-23 66.142.222.33

Путин бол ердийн жирийн нэг мэдлэг муутай бүдүүлэг орос ерөнхийлөгч гэж солиорч гай тарьж явна

Avatar

Нэргүй 2024-10-23 202.9.40.134

Оросуудын хатгаасанд орж Израйль руу дайраад сүйрч байна. Энэ бүхэнд өдөөн турхирсан Путин буруутай.

Avatar

Нэргүй 2024-10-23 66.181.186.41

Фашист Путин Украйныг энэнээс долоон дор болгосон доо, нүгэл нь нүдээр нь гарна даа !!!

Avatar

Нэргүй 2024-10-23 47.227.179.89

450 сая Араб, 3 тэрбум Муслим! үнээр техник, технологийн хөгжил гэдэг агуу юмаа.Ёстой яачиж чадахгүй арчуулав

Avatar

Нэргүй 2024-10-23 202.126.89.158

Одоо яая гэхэв,,,,яах гэж еврейн хөгшид хүүхдүүд эмэгтэйчүүдийг барьцаалаж алж хядаав,,,ямар үйлийг бүтээв түүнийхээ л үрийг эдлэнэдээ,,,,

Avatar

Нэргүй 2024-10-23 66.181.182.187

Орос Ираны сумалгаагаар тэнэг палeстинууд хохирлоо. Тойрсон хэдэн Eгипт Иордан Сири мэт нь худлаа эсэргүүцсэн болоод 1 ч дүрвэгч авдаггүй гэнээ. Хамас нь газар доор том хэмжээний хонгилийн систeмтэй мөртлөө энгийн иргэдэд зориулсан ганц ч хоргодох байр бариагүй, Хeзболла ч адил

Avatar

Нэргүй 2024-10-23 103.212.117.166

палестинчүүд нь өөрсдөө Араб ертөнцдөө маш нэр муутай гэсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж