УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.23/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүд асуулт тавьж хариулт авав.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Батлан хамгаалах салбарт төсвийн хэдэн хувь хуваарилагдаж байна вэ. Бусад улс орон төсвийнхөө хэдэн хувийг батлан хамгаалах салбарт хуваарилдаг вэ. Монгол Улс хаахна явна. Хоёрдугаарт, цэрэгт явах сонирхолтой залуус байхгүй болсон. Яаж ийгээд мултрах үзэл бодолтой болсон. Энэнд нөлөөлж байгаа хүчин зүйл бол цэргийн анги салбарын орчин нөхцөл нь тааруу. Дээрээс нь цэрэгт очиж байгаа залуусын сургалтын хөтөлбөр сайн биш. Цэргийн хэргийн мэдлэг орохоос англи хэл, жолооны курсын хөтөлбөр тааруу. Тавьдаг төсөв хөрөнгө нь муу. Энэнд хэрхэн анхаарч байна вэ?
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт:
-Батлан хамгаалах салбарын төсөв бусад салбараас бага тавигддаг уламжлалттай юм байна лээ. Дэлхийн геополитик амаргүй хүнд байгаа. Тийм ч учраас дэлхийн бүх улс орон батлан хамгаалах салбарт зарцуулах төсвөө нэмэгдүүлж байгаа. Судалгаа хийж үзэхэд, манайхтай ижил цөөн хүн амтай, томоохон гүрнүүдтэй хиллэдэг Латви, Литви, Гүрж, Израйль зэрэг орнууд хамгийн багадаа ДНБ -ийнхээ хоёр хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг бол дээд тал нь 10, 15 хувийг захрцуулдаг. Манай улсын хувьд ДНБ-ийнхээ 0.6-0.7 хувийг батлан хамгаалах салбарт зарцуулж байгаа. Энэ нь хамгийн өндөр оронтой харьцуулахад 20 дахин бага, хамгийн бага төсөв зарцуулж байгаа улстай харьцуулахад Монгол Улсын батлан хамгаалах салбарт зарцуулж байгаа төсөв дөрөв дахин бага байгаа.
Гео улс төрийн нөхцөл байдал амаргүй. Хоёр хөрш хоёулаа асуудалтай байна. Бидэнд цаашдаа бодох, болгоомжлох, батлан хамгаалах салбартаа онцгой анхаарах шаардлагатай цаг үед амьдарч байгаа.
Олон нийт ойлгоосой гэж хүсч байна. 2024 онд Хууль зүй дотоод хэргийн сайдын багцад 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдаж байсан бол Батлан хамгаалах сайдын багцад 20 тэрбумын хөрөнгө оруулалт тавигдсан нь 20 дахин бага. 2025 онд Сангийн яаманд нөхцөл байдлаа ойлгуулж байж, хөрөнгө орулалтаа бага зэрэг нэмэгдүүлсэн. Энэ дээр Сангийн яамныхандаа талархах ёстой.
Цаашдаа бидэнд тулгамдсан олон асуудал бий. Цэргийн албан хаагч нар маань энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, орлого олдог. Ингэснээр орон байрны урьдчилгааныхаа 50 орчим сая төгрөгийн асуудлаа шийддэг. Зэвсэгт хүчний хөгжлийн санд тодорхой хэмжээний мөнгө ордог.
Энхийг сахиулах ажиллагаанд ашиглаж байгаа зэвсэг техник нь хуучирчихсан, НҮБ-аас оролцуулахгүй байх шаардлага тавьж байгаа. Тийм болохоор зэвсэг техникээ сайжруулж НҮБ-аас олдог орлогоо нэмэгдүүлэх шаардлага байна.
Хоёрдугаарт, залуус хугацаат цэргийн алба хаах сонирхол маш их буурч байгаа. Үүнийг нэмэгдүүлэх зорилгоор цэргийн эрдэмд суралцахаас гадна ажил амьдрал дээр гарахад амьжиргааны орлогоо залгуулчих чадвартай болчихоосой гэдэг үүднээс англи хэл, компьютерийн анх шатны мэдлэгтэй болгох, жолооны курст суралцах боломж бүрдүүлэх зэргээр анхаарч тодорхой ажил төлөвлөж байна. Төлөвлөж байгаа ажлыг хийхэд ширээ сандлаас эхлээд компьютер, тоног төхөөрөмж, сургалтын машин хэрэгтэй тул хөрөнгө оруулалтыг шийдэх шаардлага байна. Ийм байдлаар хугацаат цэргийн албан хаагчаа чадвавхижуулаад авбал өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээр ажил хийчих чадвартай, чадалтай цэргийн эрдэмд суралцсан боловсон хүчин бий болно гэж үзэж байгаа. Энэ асуудалд Байнгын хорооны гишүүд анхаарч, цаашдаа манай төсвийг боломжийн хэмжээнд нэмэгдүүлбэл сайн байна.
УИХ-ын гишүүн Э.Болормаа:
-Энэ жилийн төсөв зардлын өсөлтөөрөө 110 хувиар нийтдээ 220 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн хэсэг нь эд хогшил, урсгал засварын зардал гэсэн хэсэг байна. Сайдын хариултаас үзэхэд цэргүүдэд мэргэжлийн боловсрол олгоход энэ орж байна гэж ойлголоо.
тэгэхээр Батлан хамгаалах яам жолооны курс ажиллуулна гэсэн үг үү. Батлан хамгаалах яам англи хэлний багш авна гэсэн үг үү. Энийг гүйцэтгүүлэхдээ хувийн хэвшилтэй өрсөлдөх бус хувийн хэвшлээ татан оролцуулах боломжийг харж байгаа юу, 20 тэрбум төгрөгөөр Батлан хамгаалах яам машин аваад жолооны курс ажиллуулах юм уу?
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт:
-Хугацаат цэргийн албан хаагчдыг англи хэлний болон компьютерийн анхан шатны мэдлэгтэй, жолооны үнэмлэхтэй болгоход дотоод нөөц бололцоогоо ашиглана. Зэвсэгт хүчний анги нэгтгэлд ажиллаж байгаа цэргийн албан хаагч нар энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Хэлний бэлтгэлд сурдаг, хэл сурдаг. Хэлтэй боловсон хүчин байна. Үндэсний батлан хамгаалах их сургуульд англи хэлтэй боловсон хүчин бэлтгэдэг. Гурван цэргийн анги дээр тусгайлсан зориулалтын англи хэлний анхан, дунд, гүнзгийрүүлсэн дамжаа хичээллүүлж байгаа. Энд бэлдэж байгаа боловсон хүчнүүдээрээ англи хэлний сургалт хийнэ.
Компьютерийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг Үндэсний батлан хамгаалах их сургууль болон бусад офицер ахлагч нарын мэрэгжлийн хүмүүсээр сургах бодлого барина.
Жолооны курс, жолоочийн тухайд ганц хоёр анги маань дотооддоо боловсон хүчнээрээ дамжуулан жолооч бэлтгэнэ. Бусад хувийн хэвшлийн жолооны курстэй хамтарч ажиллаж, тэднээр дамжуулж жолооч бэлтгэнэ. Урьд нь шийдээд явж байсан туршлага бий. Хугацаат цэргийн албан хаагчийн ар гэр нь зөвшөөрвөл тодорхой төлбөр гаргаж, жллооны курст бэлтгэж байсан жишиг туршлага бий. Үүнийгээ үргэлжлүүлээд хувийн жолооны курстэй хамтарч, ажиллана. хуучин ангиуд дээрээ жолооч бэлтгэнэ.
Улмаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусган чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.
Г.ХОРОЛ
Пүрэвээ 2024-10-23 59.153.113.181
энэ нөхөр чинь Ховдын засаг Батболдын НА ш дээ
Нэргүй 2024-10-23 202.9.40.196
Доодох нь эм хүнүү ? Эрэгтэй хүнүү? Сонин царайтайм бэ , хүйсээ солиулсан нөгөө трансжендер гэдэг нь бн, сэжигийн хүүр вэ
Зочин 2024-10-23 66.181.180.113
нүүрсний хулгайч н.наранбаатар асууж төсав тендерийн хулгайч ногоон бямбацогт хариулж. ёстой янзтай. таарсан таар шуудайнууд. ногоон жодооы курс ажиллуулж эцэг эхээс цжгларсан мөнгийг идэж гэдэс гарар нь. 4 жилийн дараа хэдэн АК ТАНК байхгүй болсон байх вий
Нэргүй 2024-10-23 202.55.188.82
neg angi shd
Нэргүй 2024-10-23 59.153.115.11
Энэ сайд шал тэнэг юм ярьжээ!! Монголын арми бол ёстой илүү үргүй зардлын шуудай!! Үүний оронд гэрээт цэргийн алба хаагчдаас бүрдсэн цөөхөн боловч маш чадварлаг цомхон мэргэжлийн армитай болох ёстой!!! Аав, ээжийнхээ гараас гараагүй байсан балчир хүүхдүүдийг хугацаат цэрэг гэж татаж бөөгнүүлчихээд хоол, хувцас нтр гэж баахан үргүй зардал сүйтгэл!! Яг цагаа тулахад тэд байлдах чадваргүй, Украин руу дайрч байгаа орос цэрэг шиг алуулаад л дуусна!!!
Нэргүй 2024-10-23 103.242.47.254
Монгол улсын хүн амын тоотой харьцуулахад дэндсэн олон генерал баахан тарган хурандаа нар, тэдний идэх мөнгийг байлгах, соц үеийн цэргийн ангийн баахан нүсэр хог болсон барилга байгууламжийн урсгал зардал гэх мэтээр утга учиргүй ардын хүүхдийн амь насаар тоглосон энэ балай тогтолцоогоо эхлээд цэгцлээч. залуус наана чинь жолооны курс англи хэлний а б заалгах гэж очихгүй. бүгд зугатааж гадаадад гарч өайна, үр дүнд нь монгол улс ажиллах хүчнээ гадагш алдаад байна. МАНгаруудаа нэг бодооч
Нэргүй 2024-10-23 202.131.225.242
Англи хэлийг нь ерөнхий боловсролын сургуульд заа. Цэрэгт тэгэж гадаад хэл заах гээд байгаа бол орос хятад хэл заасан нь дээр шүү. Жишээ нь украйны дайнд украйнчууд орос цэргийн холбоог дундаас сонсоод бүх яриаг ойлгоод эсрэг арга хэмжээ авч байх жишээтэй байна.
Нэргүй 2024-10-23 66.181.185.155
олзлогдохоор аятайхан мэдүүлэг өгөхөд англи хэл хэрэг болдог юм байгаа биз дээ?! тэгээд машин барьж чадахгүй бол яаж зугтаах юм ?
Нэргүй 2024-10-23 66.181.187.219
.Бямбацогтын зөв. Улс орноо сахин хамгаална гэдэг нь олон төрлийн мэдлэг ур чадвартай байхыг хэлнэ. Энхийн цагт иргэн хүний үүргээ биелүүлж нийгмийн хөгжилд оролцоход дээрх ур чадваруудыг эзэмшсэн байх нь наад захын л байх ёстой зүйл шүү дээ.
Нэргүй 2024-10-23 66.181.189.196
хилийн цэрэг байхад л болоо. бусад ангиуд юунд хэрэгтэй юм бэ Орос Хятад хоёртой арай байлдах гээд байгаа юм биш биз дээ энэ хоёртой л байлдах гээгүй юм бол өөр бидэнтэй хэн орж ирж байлдхийй
Хариулт 2024-10-23 103.212.116.52
66.181.189.194 чи бага балайраарай . Харин ч 2 жил болгож цэрэг армиа бэхжүүлж бүх эрчүүдийг цэрэгт татдаг болгох хэрэгтэй .Энэ эх орныг минь энэ зэрэгтэй авч явахад цэрэг арми байсаар байсан юм. Бүр 5 ; 3 жил алба хаадаг байсан юм.
Нэргүй 2024-10-23 59.153.115.245
батлан хамгаалахын сайдаар эндээс өөр цэргийн гаралтай хүн олдоогүй юм байхдаа
Цэрэг 2024-10-23 59.153.115.245
энхийг сахиулагчид олгодог томилолтын мөнгийг 100% өг 70% энхийг сахиулагч авдаг 30%улс авдаг, зэвсэгт хүчний алба хаагчид хүчний байгууллагууаас бага цалинтай, хувцасны хангалт муу чанар муутай хувцаснаасаа гадаадын цэргээс санаа зовдог шүү
зочин 2024-10-23 203.217.139.240
Энэ хүүхнээс болж Ховд цэнхэртсэн шүү. Энэ хүнийг байлгах газар нь байлгах хэрэгтэй шүү. Их богино ухаантай юм байна. Бямбацогттойгоо хамт нэг санаатай, эв эетэй байж л сайн зүйлд хүрнэ гэдгийг ойлгохгүй байгаа хүн яаж төр барих вэ дээ.
Нэргүй 2024-10-23 66.181.186.41
ХХ зууны Монгол Улсын бүх жолооч нарыг 100 хувь БХЯ л сурган бэлтгэж гаргасан юм шүү, Ховдоос бөмбөрч ирсэн түүхий тарвас минь ээ !
Нэргүй 2024-10-23 158.59.146.30
teneg avgai ve, teneg shuugii s****m be, neg ailing huuhed neg ur chadvartai bolood halagdah geheer sh e e s b a a s ni zereg goojood uhlee l
teneg avgai ve, teneg shuugii s****m be, neg ailing huuhed neg ur chadvartai bolood halagdah geheer sh e e s b a a s ni zereg goojood uhlee l
teneg avgai ve, teneg shuugii s****m be, neg ailing huuhed neg ur chadvartai bolood halagdah geheer sh e e s b a a s ni zereg goojood uhlee l
Нэргүй 2024-10-23 202.9.46.105
цэрэгт юм сурна гэж байдаггү й юм аа.Чам шиг мал бол бүүр ч
Нэргүй 2024-10-23 158.59.146.30
cham shig ni harin БӨӨСӨӨ tuuj surchihaad olon yum yarisan ni dere baihaa, ESVEL CHAMTAI ADIL TSERGIIN SALBARIINHAN GEJ YU CH SURGAJ CHADAHAARGUI GARUUD BAIDAG BIZ, TEE?
Нэргүй 2024-10-23 66.181.179.208
2 дахьоюунхорол энийг шууд байранд нь тавих хэрэгтэйшүү
Нэргүй 2024-10-23 66.181.160.11
1 жилийн хугацаанд буудаж, гүйж харайж, биеийн ачаалал авч тэсвэр хатуужилд сурах ёстой нөхөд аангил хэл үзсэн шиг, жолооны дадлага хийсэн шиг, компьютер заалгасан нэртэй цаг өнгөрөөх юм байна л даа. Жолооны сургалт байж болноо. Компьютер аангил хэлний мэдлэгийг цэргийн хэргийн мэдлэгийн дадлагын хажуугаар сурах нь юу л бол.
Шоу 2024-10-23 66.181.177.159
Сайд С.Бямбацогт өөрөө орос, англи хэлээр А байхгүй нөхөр штэ, ер нь чадваргүй хүн л дээ..
И 2024-10-23 103.168.34.137
Дарханд хүн зодсоноо хэзээ тайлбарлах гэж бна?Цагдаад мэдүүлгээ өгсөн үү ?
Нэргүй 2024-10-23 59.153.115.158
Жолооны дадлага хийлгэх бензиний мөнгө байгаа юм уу? Хоол, хувцаснаасаа илүү гаргаж чадах уу? Цэргийн том машинуудаар дадлага хийлгэх бол бензинийг юүлж өгнө биз дээ? Өөр юм бодож олооч!
Иргэн 2024-10-23 66.181.182.215
БХЯ г атан буулгах хэрэгтэй Оростой Хятадтай байлдах юм уу Оронд нь иргэддээ нийтээр нь цэргийн үүрэгтэн болгож ,харинихэмнэсэн мөнгөө Онцгой Хилийн цэрэгт шилжүүлэх хэрэгтэй
Нэргүй 2024-10-23 202.9.46.105
маш зөв
з 2024-10-23 202.9.46.116
энэ төр дандаа хувийн хэвшлийн ажлыг булааж авдаг.
иргэн 2024-10-23 202.126.92.86
e-sport-r hicheelluulsen ch yadgiin odoo ued tiimerhuu yumand surgasan ni deer
Хотын уугуул иргэн 2024-10-23 59.153.115.129
Э.Болормаа гэх энэ эмэгтэй ёстой аиьдралаас хол тасарчээ. Эмэгэй хүний гэзэг урт, ухаан богино гэх ардын үг юутай үнэн бэ. БХЯ жолооны курс ажилуулсан ч яадгийм. Цэрэгт очсон залуус ядаж ганц ч гэсэн мэдлэг чадвартай болох нь залуусын амвдралд хэрэгтэй. Энэ эмэгтэй ийм байдлаар яаж Ховд аймагт манаргаж байсан байх гэж бодохоор ёстой инээд хүрмээр. Хөдөөнийхэнд шоолуулсаар байгаад л ирсэн байх даа.
Нэргүй 2024-10-23 202.9.46.105
чи Болормааг шүүмжлэх ангиллын хүн биш ээ.
Иргэн 2024-10-23 192.82.65.73
сургалт явуулах хөрөнгө төсавт оруулж өгөх хэрэгтэй саяны цэрэг таталтаар 18 нас хүрсэн залуучууд их явлаа эд нарыг жолооны болон компьютeр гм шинэ цаг үeд зохицох сургалтын зардал төсөвлөх нь зөв тэгвэл цэргийн албыг идэвхитэй хаах сонирхолтой болно энхийг сахиулах албанд бүх цэрэгт бгаа залуус явдаггүй.
Болд 2024-10-23 202.9.46.105
лөөлөө баылгүй
Сониуч сонжооч 2024-10-23 66.181.160.29
Цэрэг хүүхдийн цэцэрлэг өдөр өнжүүлэх биш, шаардлагатай үед амиа ч үл хайрлан эх орноо хамгаалах үүрэгтэнг бэлтгэх л алба, ганцхан жилд ийм үүрэгтэн бүрэн бэлтгэгдэх ямар ч үндэслэлгүй. Амбиц хөөсөн цэрэг сэтгэлзүй, цэргийн хэрэгт төгс боловсрогүй нөхдийг энэ албанд томилж тоглосоор мөн чанараа ч бүрэн алдчихлаа даа.
Одоо цэргийн алба хаагаад ирж байгаа залуус хөдөөгийн сумын наадамд хоёр давахгүй, холын аянд өдрийн өл даахгүй, 30 секундэд гар дээрээ 40 суниахгүй 3 сумныхаа 2 -ыг байны голд о
Нэргүй 2024-10-23 202.9.46.105
цэрэг арми монголд ерөөсөө хэрэггүй болчихлоо. Хэнтэй байлдах билээ гээд л бодчих
Иргэн 2024-10-23 139.5.216.122
Энэ Болормаа гэж Данхын ацны үс алмас юу гээд хуцаад байгаан.
Зочин 2024-10-23 66.181.185.232
Байнга бусдыг мөн Ерөнхий сайдыг доромжилж байгаа этгээд хүний шаар л байж таарна. Эх орноос минь тонилоосой
И 2024-10-23 103.168.34.137
олигтой ерөнхий сайдтай бол юу гэж доромжлохвэдээ!
Зочин 2024-10-23 139.5.219.218
Байнга доромжилдогийг нь яаж мэдэж байгаа юм бэ
Нэргүй 2024-10-23 202.9.46.105
яг үнэн
Иргэн 2024-10-23 66.181.190.250
Маш зөв шийдэл нэг жил зүгээр нэг алхаж хариаж захны даавуу хадаж өнгөрөөх тийм чухал биш англи хэл, жолооны курс зөв санаачлага,
Нэргүй 2024-10-23 202.9.46.105
сургуульд сураагүй улсад зардлын нэмэр баых оо
Нэргүй 2024-10-23 66.181.176.205
Дайны самууны үед машин байвч хөдөлгөж чаддаг байх хэрэгтэй Тэгээдч байлдааны машин техник бүгд механик шдээ
Нэргүй 2024-10-23 103.212.119.112
Эх орноо хамгаалах,зэр з****г эзэмшүүлэхэд л сургах хэрэгтэй. Юун англи хэд жолооны сургалт