Дэлхийн улс төр, эдийн засгийнхны анхаарал Оросын холбооны нэгж улс, Татарстаны Казань хотод төвлөрч байна. Тэнд долларын хаанчлалыг халж, дэлхийн ДНБ-ий гол өсөлтийг бий болгоно гэж амбицлаж буй БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт болж буй агаад үүсгэн байгуулсан, гишүүнээр элссэн 10 улсын лидерүүд оролцож буйгаас гадна дэлхийн цөөнгүй орон элч, төлөөлөгчөө илгээжээ. Тэр ч бүү хэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш уг бүлгэмийн уулзалтад оролцоно гэсэн мэдээлэл цацагдсан билээ.
Дэлхийн хүн амын 45 хувь нь амьдардаг, дэлхийн экспортын 25 хувийг хангадаг БРИКС-ийн бүлгэмд элсэх хүсэлтээ Турк, Тайланд, Куба, Сири зэрэг олон орнууд гаргасан нь тус бүлгэмийн нэр хүнд, үйл ажиллагаа, дэлхийн эдийн засагт эзлэх хувь, жин жилээс жилд өсч буйтай холбоотой. Тус бүлгэм нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн тэнцвэргүй байдлыг өөрчлөх том зорилго тавьснаас гадна цөөхөн хэдэн хөгжингүй орнууд шийдэж ирсэн олон улсын дэг журмыг өөрчилж, илүү шударга, илүү тэгш шинэ дэг журамтай болох ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.
БРИКС дотроо Хятад гол тоглогчоор тодрох болсон нь эдийн засгийн хэмжээ, дэлхий дахинд үзүүлэх нөлөө, хөрөнгө оруулалт гэсэн гурван зүйлтэй нь холбоотой.
Жишээ нь, 2009 онд буюу 15 жилийн өмнө Хятадын Орос, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк зэрэг улстай хийсэн экспорт, импорт 960 тэрбум, 210 сая юань байсан бол өнгөрсөн 2023 онд 4.3 их наяд юаньд хүрчээ. Тэгвэл БРИКС ам бүлээ шинэчилсний дараа буюу энэ оны эхний гурван улирлын байдлаар Хятад улс “бүлгэм”-ийн гишүүдтэйгээ хийсэн худалдааны дүн 4.6 их наяд юань болжээ.
БРИКС-ийн эдийн засаг тэлэхийн хэрээр “G-7”-гийн нөлөөлөл буурч буйг экспертүүд олон улсын харилцааны шинэ эрин үе ирлээ гэж дүгнэцгээж байгаа юм.
Дэлхий нийт үнэт зүйл, үзэл баримтлалаараа “Их долоо” ба БРИКС гэж хуваагдсан. Тэгэхээр дэлхийн энэ хуваагдал ирээдүйд Монголыг “хадны дундах халиуны зулзага” мэт амаргүй сонголтод шахан оруулж магадгүй. Ийм эрсдэлээ олж харж, цаг нь ирвэл Монгол яаж нүүхээ хүртэл эртнээс тооцож, шатраар бол гурван нүүдлийн наад цаадахыг харчихсан байх ёстой юм.
Монгол газар зүйн байрлалын хувьд БРИКС-ийн орнуудын яг төвд, тус бүлгэмийг үүсгэн байгуулсан долоон улсын хоёртой нь буюу Бээжин, Москватай хиллэн оршдог. Ардчилсан, парламентын засаглалтай, тусгаар тогтносон улс хэдий ч эдийн засгийн хувьд Монгол Улс Орос, Хятадаас де-юре хамааралтай. Экспорт, импорт нь Бээжингээс, бензин шатахуун нь Москвагаас шууд хамаардаг нь-де факто.
Есдүгээр сарын эхээр Улаанбаатарт 24 цагийн хугацаатай айлчлал хийж, Монголын Засгийн газраас зарласан мега төслүүд дээр ашиг сонирхлоо тулгаж, Олон улсын гаагийн шийдвэрийг “тохуурхаад” буцсан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин буцахдаа Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад урьсан нь найрсаг хөршийн харилцааг бодсон үг-үйлдэл биш нь ойлгомжтой. Нэг ёсондоо Монголын гадаад харилцааны бодлогын түнших, хандлагыг нь харах гэсэн арга заль ч байж мэднэ.
“G-7” бол дэлхийн долоон том эдийн засаг. 1975 онд байгуулагдсан цагаасаа дэлхийн эдийн засаг, улс төр, гадаад харилцаа, аюулгүй байдлын дэг журмыг тогтоож ирсэн. Монгол Улс “G-7”-той гуравдагч түншийн харилцаатай.
Тэр тусмаа Япон бол Монголын донор орон. Монголчуудын хүнд хэцүү цагт Япон улс хамгийн түрүүнд гар сунгадаг. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан Үндсэн хуульд орны хувьд “G-7” үзэл баримтлал, үнэт зүйл нэгтэй.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ, тэр тусмаа тэрбумтнуудын хот гэгдэх Нью-Иоркод харъяалагдаж ирсэн дэлхийн эдийн засгийн эрх мэдлийн хүч Ази руу шилжиж байна.
Гэлээ гээд “Их долоо” ба БРИКС гэх дэлхийд хуваагдалд Монгол илүү холч, илүү ухаантай хандах ёстой.
Монгол Улс гадаад харилцаандаа энхийг эрхэмлэсэн, төвийг сахисан, олон тулгуурт нээлттэй бодлого явуулдаг. Энэ нь жижиг улсын аюулгүй байдлын том хамгаалалт болдог. Өнөөдрийн дэлхий үнэт зүйлээрээ хуваагдалж, үнэт зүйлээрээ нэгдэх болсны учир шалтгаан нь эдийн засаг, эрчим хүчний өрсөлдөөн.
Энэ өрсөлдөөн Монгол хожихгүй ч хохирол амсахгүй гэвэл БРИКС-тэй ч, “Их долоо”-той алтан дундаж харилцаж байж л амьд үлдэнэ.
Аль ч улсын хувьд тусгаар тогтнолоос үнэтэй гадаад эрх ашиг гэж байдаггүй юм!
Нэргүй 2024-10-23 103.212.162.127
Ядруухан сургаал айлдаж дээ ккк
Нэргүй 2024-10-23 202.126.88.177
Брикст гишүүнээр элсэх нь зүйтэй. Энэ нь ардчилсан нийгмээс ухарна, гуравдагч хөршийн бодлого өөрчлөгдөнө гэсэн үг биш. Тэгээд ч бид худалдаа арилжаа хийхэд хоёр хөрштөй зайлшгүй харилцахаас өөр сонголтгүй газар нутгийн хувьд. Тиймээс Монгол улс Брикст элсэх нь хөрш улстай найрсаг харилцаатай байх, төгрөгөө олон улсын худалдааны харилцаанд оруулах гэсэн тусгаар улсын эдийн засгийн гадаад бодлого л байх болно. Орос Хятад Энэтхэг,Турк улсууд ч эдийн засгийн гадаад бодолгоор л нэгдэж бга…
Нэргүй 2024-10-23 103.212.162.127
За даа, юу л бол… Харзнах нь зөв. Ихэнх нь дарангуйллын засаглалтай Орос, Хятад, Пакистан мэт, бусад тулгуур лалын шашинт орнууд шүү. Итгэл төрөхгүй байна
Нэргүй 2024-10-23 202.126.91.244
Сэтгэгдэлүүд нь ямарч мангар, тэнэг юм бэ? Зүгээр өөрсд ашигтай байдлаар хөдлөх хэрэгтэй гэж байхад БРИКС нь дээр НАТО нь дээр гээд тэнэгтээд байх юм
Сага саша 2024-10-23 202.9.46.1
жи 7 бол ардчилсан орнууд..тэнд хүмүүс аз жаргалтай амьдарч байгаа..бриксийн орнууд дандаа дарангуйлагчидийн орон..тэндээс иргэд нь зугатаж жи 7 руу зүтгэдэг биздээ
Нэргүй 2024-10-23 103.168.34.4
КАЗАНЬД ФҮҮК ОЧООГҮЙД БАЯРЛАСАН, ТҮҮНД БАЯР ХҮРГЭЁ❗ ЗАНДАНШАТАР ЗАНГИАЧ ЗҮҮГЭЭГҮЙ ТООМЖИРГҮЙ ХАРЦТАЙ ОЧСОН ЗУРАГ ДЭЭР ТЭЭР ХОЙНО 3Р ЭГНЭЭНД НУУГДАН ЗОГССОН Н ЁСТОЙ ЗӨВ АЛХАМ❗
Ха ха ха 2024-10-23 103.145.234.64
мэргэжлийн дипломатууд Хүүрийг оруулахгүй гэж нэлээд ажилласан сурагтай
Ха ха ха 2024-10-23 103.145.234.64
Хүүк
Ука 2024-10-23 66.181.179.177
Монголчууд буруугаа хшннэс ыиш өөрсдөөсөө хайчихвал ч …
сэтгүүлч өятай нь ийм эргүү цай ууж хов базаж суугаа юм шиг юм бичиж байна шдээ ичмээр😪
Иргэн 2024-10-23 202.126.89.141
G7 бол англи хэлтнүүдийн хүн амыг нь хядаж газар нутгийг нь булаан авч тонон дээрэмддэг байсан клонничлолын үеийн санаархалаа шинэ цаг үед шинэ хэлбэрээр үргэлжлүүлж даян дэлхийд эзэн суух зорилготой англи хэлтнүүдийн явцуу , харгис , дарангуй эвсэл !!! ….
Харин БРИКС бол олон үндэстэн , арьстны хөгжиж ,
дэвшиж сайн сайхан ирээдүйг бүтээх гэсэн нийтлэг эрх ашгийн төлөө тэмцэж байгаа орнуудын эрх тэгш эвсэл юм . Тийм учраас БРИКС бол зөв сонголт !!!
Нэргүй 2024-10-23 103.212.162.127
х**
Нэргүй 2024-10-23 202.126.90.225
za tenegteeree delhii hubaagdlaa gehed mongol yah um yaachich chadahgui duugui morooroo yb oorosdiigoo bitgii ih umand bod malnuudaa
Р.Батаа 2024-10-23 66.181.176.85
Нарендра Моди: БРИКС нь Өрнөдийн эсрэг байгуллага биш, зүгээр л Өрнөдийн бус байгууллага.
Нэргүй 2024-10-23 66.181.187.219
Яг үнэндээ бол их-7 зөвхөн тухайн 7 орныхоо эрх ашгийг л боддог байсан болохоор нуран унаж байгаа юм. Монголын эрх ашиг тэдэнд түй ч хамаагүй байсан шүү. Харин Монгол улс маань тэнцвэртэй бодлого барих нь зүйтэй ч дэлхий нийтийн эсрэг болон оршихуйн хуулийг зөрчиж буй аливаа дарангуйлал, буруу болон худал зүйлсийн эсрэг байр сууриа дипломат зөөлөн аргаар илэрхийлж байх нь зүйтэй.
Нэргүй 2024-10-23 124.158.104.100
Путин оросын асар их баялагийг та нарт хямдхан өгнө гэхээр цуглаж байгаа юм.
Нэргүй 2024-10-23 172.56.122.5
Дарангуйлагчид алан хядагчид цуглаад дэлхийд шударга ёс тогтоох юм гэнээ.
Нэргүй 2024-10-23 202.179.25.216
ЗББ ШШХХХХХ
Нэргүй 2024-10-23 202.9.40.75
Манай хулгайч тонуулчдын төгсгөл ирэх болтугай.
Иргэн 2024-10-23 66.181.187.76
Ийм сэдвээр лав мэдлэг чадвартай мэргэжлийн хүн ингэж ил цагаан бурдаггүй шүү!!! Үгээ олж үйлээ цэгнээрэй !!!
зочин 2024-10-23 103.140.10.205
төмөр өргөөд жоохон булчинтай болсон архичин хар ац минь утсан чинээ улаан амь чинь тасрах уаг ирлээ.
Шинжээч инженер 2024-10-23 66.181.181.133
2 туулай хөөвөл хоосон хоцорно гэдэг үг байдаг. Аль ч эдийн засгийн бүлэглэлд интеграцид гишүүн болж орж чадахгүйгээс олигтойхон хөрөнгө орж ирэхгүй, гадаа нь хоосон хонох болно шүү. Нөгөө айхтар яриад байгаа 14 мега төслүүд ч гацах эрсдэл бий гэдгийг тооцоорой улс төрчид өө, мундаг эдийн засагч нар аа. Гэмшил нь хойноо болох вий.
Нэргүй 2024-10-23 103.168.34.102
UNEN
Нэргүй 2024-10-23 103.57.93.71
брикст бүх зүйл бна,хүний,нөөц,байгалийн баялаг,улс хоорондын том жижиг гэхгүй эрх тэгш харилцаа гэх мэт,одоо хоорондоо улс бүрийн үндэсний мөнгөн тэмдэгтээр харьцаж,долларын мөлжлөггүй байж болох талаар энэтхэгийн моди бэлэн туршлага байгаа гэж мэдэгдэж,бид зохицуулая гэдэг санал хэлж бналээ,гэхдээ Путин гишүүн элсүүлэхдээ тодорхой болзолтой,хэр зэрэг бриксийн үзэл бодолд нийцтэй байхыг харгалзан элсүүлэх талаар санал хэлсэн,манайх элсэх гэдэг тун бүрхэг болж байх шиг
Нэргүй 2024-10-23 66.181.186.220
Хахаха БРИКС хамгийн хоцрогдсон улсууд л оролцсон хурөл Хятад Энэтхэг үйлдвэрлэгч улсууд тэргүүний технолог үйлдвэрлэгч биш тэдний мөнгө хөрвөх чадваргүй валют мөрөөдөөд бүтээгүй шүү дээ
Нэргүй 2024-10-23 202.9.41.2
Иым үед л тэнгэоээс од шүүрэн шүү дээ Ухаангүй буруу хөдөлбөл дуусан шүү
Зочин 2024-10-23 66.181.191.158
болох ёстой юм нь болдгоороо болж л бн. Угаасаа Орос,Хятадаас бусад улсанцрыг байхгүйд тооцож болно Бидний үхрүүд Яахавдэ тэмээ туйлаад тэнгээ эвдэхгүй,ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэгчээр алиа салбадай царайлаад өдөр хоногоо өнгөрөөсөн болж л байна биз. Төрд гарсан хулгайч нар нь сүх далайтал үхэр амар гэгчээр өдөв болов гээд өөрсдийгөө дотроос нь мэрж уралдаад л. Энэ монгол улсад барьдаг бодлого зарчим байдаг билүү.
Нэргүй 2024-10-23 202.126.89.162
Slava Ukraina
Нэргүй 2024-10-23 66.181.185.149
бас л мансуураастай
Нэргүй 2024-10-23 59.153.112.233
нээх том2 юм яриад бүлтрээд бх юм бхгүй манайхыг хараад гуйж гувшаад бх шаардлага 2 хөршид бхгүй
Unshigch 2024-10-23 178.51.216.46
ene hen um be iim um bichij humuusiin tolgoig ugaana gej bodoo uo? Ooroo ugaalgasan tolgoitoigoo zailaarai, zahialga avsan gazar ruugaa! Mongold iim umnuud hereggui
Нэргүй 2024-10-23 66.181.189.138
Арга заль гэх шиг. Орос Хятад хоёр Монголыг тоож залилахгүй. Ирвэл ирж боливол болино биз. Үхэр халхууд маань өөрсдийгөө томоор төсөөлчих юмдаа.
Нэргүй 2024-10-23 66.181.186.220
Орос Хятад манайхыг хэмлэж идэж байгаа улсууд тэд дандаа эзлэдэг.Украин Оросын хөрш манай малнууд шиг Орос хэзээ ч манайх руу халдахгүй гэж итгэж цөмийн зэвсгээ устгасаныхаа горийг амсаж Оросын халдлагад өртөөд 3 жил тэдэнтэй байлдаж байна. Оросоос харгис түрэмгий бодлогоос болж хөрш улсууд нь НАТО-д элсч байгаа учир нь тэд дангаараа Оросын түрэмгийлэлийг сөрж чадахгүй шүү дээ харин Украин сөрж хүчтэй хариуг нь өгч Оросыг армигүй болгож эхлэлээ. Одоо Оросын армид цэрэг хүрэлцэхгүй
Зочин 2024-10-23 66.181.179.141
элбэгээгийн сайт үнэнд гүйцэгдэж байна уу? Дэмжээд байсан баруун чинь хог дээр үсрээд ирэхээр нохой зангаа гаргаж байна уу? Та нар 2 алхамын цаадахаа харах чадваргүй хогийн гарууд! Ийм хөгийн бодолтой болохоор хэн та нарыг тоох юм бэ? Яг үнэндээ бол Америк чинь ч та нарыг тоохгүй.
Нэргүй 2024-10-23 202.126.89.142
Брикс шинэ юм биш шүү дээ. байгуулагдаад 10 аад жил болж байгаа. Гэхдээ одоо болтол тоймтой чиг баримжаа, үйл ажиллагаа байхгүй тунхагийн шинж чанартай, баруун тунирхсан гомдсон улсуудын л нэгдэл байсан. одоо ч тийм байгаа. Ерөөсөө дэлхийн эдийн засгийн гол төв баруунд байна. энэ зүгээр л доллар хэвлэдэг болохоор биш юм шүүдээ. Учир нь тэнд гол хэрэглэгч, шинийг санаачлагч нар байна. Бриксийнхэн бол тэдний ханган нийлүүлэгч нар л юм шүүдээ.Баруунаас салаад Бриксийнхэн бараагаа хэнд зарах вэ
ХУУЛЬЧ 2024-10-23 202.9.46.194
УЛС ТӨРД,,,, ТЭР ТУСМААА ГАДААД БОДЛОГОД ЗАЛЬ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ.,,,,,,,ХАМГИЙН АМАРХАН ИЛЭРДЭГ ЗҮЙЛ БАЙЛГҮЙ ДЭЭ.,,,ТЭГЭЭД Ч ИТГЭЛ АЛДДАГ САНАГДАНА.,,,,,ХАРИН ХҮЧНИЙ ХАРИЛЦААГ ОНОВЧТОЙ ТОДОРХОЙЛЖ ,, ДОНЖИЙГ ОЛЖ УЛС ОРНЫ ГАДААД БОДЛОГО ЯВУУЛАХ УЧИРТАЙ БИЗ..,,,,.
Зочин 2024-10-23 66.181.176.253
Хиллэдэг 2-хон улс нь гол тоглогч байхад манайх төвийг сахина гээд юу олж долоох вэ? Элсүүлье гэж бовол тэд жаахан эдийн засгийн хувьд шахахад л манайх дуусаа. Харин ч энэ хэцүү үед идэвхитэй дэмжин ажиллаж өөрсөндөө хэрэгтэй зүйлээ салгаж авах нь ухаантай улсын хийдэг ажил. Даанч манайд ухаантан улситөрч ховор болсон шиг.
Нэргүй 2024-10-23 202.126.90.154
ЯГ ҮХЭР МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭХҮЙ ДОТРОО АВИЛГАЛ ЭНЭ ТЭРЭЭ НЬ ДИЙЛДЭХГҮЙ АШИГААС ӨӨР ЮМ БОДОХ ЧАДВАРГҮЙ ШУДАРГА ГЭЖ ҮГ МЭДЭХЧГҮЙ ОЙР ЗУУРЫН ЗАЛЬТАЙ ТЭРИЙГЭЭ УХААНТАЙ ГЭЖ БОДДОГ УРВАГЧ ШАЛЧИГАНАСАН
МОНГОЛ ХҮН ХАРИН Ч ЭЛСЭХГҮЙ БАЙХ ЯМАР НЭГЭН ШАЛТГААН БАЙХГҮЙ.ӨВӨГ ДЭЭДЭС ӨНӨӨГИЙН МОНГОЛЫГ ХАРВАЛ ОЙ НЬ ГУТНА.
Монгол 2024-10-23 202.126.89.195
Монголыг жижиг гэж хэн бодоод, хэлээд байгаа юм бэ
өнөөдрийн тэр ж7, брикс энэ тэрийг бий болох битгий хэл сураг ч байхгүй үед бид дэлхийд эмх журам тогтоож, төр байгуулж байсан түүхтэй улс шүү
гэм нь хэн нь том болохоо үзэх гээд дотроо хагаралтай өнөөдрийн монгол болчихсон
гэхдээ түүх тоглоомтой Монголын их амар амгалангийн цаг эргэн ирж ч байгаа юм уу хэн мэдлээ
Нэргүй 2024-10-23 62.72.181.40
manai heden teneg tuviig sahina gd dulii dumbu urgusuur bgaad hooson hotsroh bhoo
Нэргүй 2024-10-23 202.9.40.169
Тийм ээ. маш зөв бичсэн байна. Олон улсын байдал ээдрээтэй хоёр хуваагдсан энэ ертөнцөд Монгол улс аль альтай нь найрсаг харилцаатай байх нь чухал юм. Ямар ч тохиолдолд хоёр хөрштэйгээ хэл амаа ололуох нь амин чухал асуудал. Улс төрийн ухаалаг шийдвэр харилцаанаас гадна Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хэлж ярьж байгаа байдлаас их зүйл хамаарна
Нэргүй 2024-10-23 66.181.161.69
y****n shig l bai geed bgaamaa daa
Israel is a t*******t state! 2024-10-23 95.141.32.101
АНУ-н петро-доллар ноёрхол болон G7-н дээрэнгүй үе төгсгөл рүүгээ улам л баттай шувтарч бгаадаа. Манайх төвийнг сахисан статустай гэхдээ БРИКС-ээ налсан дээр дээ. Дүр эсгэсэн ардчилал, худал хүний эрх ухуулсан либерал жүүдүүдийг тоглоомын улсуудыг дагавал хүйсээ ч мэдэхгүй хүүхэд залуучуудаар дүүрнэ. БРИКС-д элсэн юм бол том зургаараа Хятад бидэнтэй хүндэтгэлтэй хандахаас өөр аргайгүй болно.
ххх 2024-10-23 202.9.46.166
ТӨВИЙГ Л САХИНА Ш ДЭЭ. ХЭН НЭГЭНТЭЙ МУДАЛЦАЖ НӨГӨӨ ТАЛАА Ч ТУЛТАЛ НЬ СТРЕССДҮҮЛЭЭД ЯАХАВ ХАРИН ДАВАРВАЛ ХАРИУГ НЬ 10 ДАХИН НУГАЛЖ БАРИНА
Нэргүй 2024-10-23 59.153.115.11
Хятадтай хамтран том төслүүдээ хэрэгжүүлэх ажлыг илтэд эрчимжүүлбэл оросууд улайм цайм дээрэлхээд байдаг нь шал өөр болоод ирнэ!!! Манай дарга нарын цусанд нь шингээд удамшдаг болчихсон Оросоос айдаг айдас нь ямагт Оросын дарамтанд байлгаад байгааг өөрчлөх хэрэгтэй!!! Хоёр том хөршөө хооронд нь өрсөлдүүлэх аргыг чадамгай хэрэглэх нь чухал!!!
Нэргүй 2024-10-23 103.10.20.218
далайд гарцтай байсан бол болж л байна
Зочин 2024-10-23 66.181.181.67
барууныг дагаж 30 аад жил далдганлаа хөгжсөн нь хаана байгаа юм олон нам болж хэрэлдэж л сайн сурцгаалаа даа хөөрхий
Нэргүй 2024-10-23 103.212.117.124
Соц-змын үед улаан Оросоор 70 жил тэжээлгэсэн Монголчууд 30-хан жил Америк , Германы хөрөнгө оруулалт авсан Өмнөд Солонгосоос ч дээр хөгжсөн байсан.уу лалраа?
Нэргүй 2024-10-23 66.181.188.190
Хегжсен суулийн зо жил сайн хегжиж бн олдоо залжин бх хэрэгтэй аугаа их суу заль гэж хэлдэг юм
Нэргүй 2024-10-23 202.9.46.105
Тэнэг авгай гуай гадаад харилцаанд зальдах гэж байдаггүй юм. Чиний нөхрөө зальдахаас чинь шал өөр юм шүү.
Нэргүй 2024-10-23 202.55.188.115
Toviig sahi get bna sain unshaach
Нэргүй 2024-10-23 81.161.68.91
Оросууд Монголыг дэлхийн улс орнуудтай харилцах гадаад харилцааг устгаж, 70 н жилийн өмнөх шиг өөрийн нөлөөлөл дарлалаа хэрэгжүүлэх нэг арга зам н Брикс гэж бодохоор байна. Бриксд элслээ гэхэд Орос, Хятадын дүрэмд захирагдаж бос гэсэн газар босож, суу гэсэн газар н суудаг тийм л өрөвдөлтэй хувь заяатай орон болон хувирч болзршгүй.
zochin 2024-10-23 202.21.101.114
тэгээд яг яаа гээд байгаан. нэг болхоор BRICS ээ муулаад ч байгаа юм шиг, G7 оо сайлаад ч байгаа юм шиг, эсвэл G7 оо жиичих гээд ч байгаа юм уу шал балай юм бичихийн
Нэргүй 2024-10-23 139.5.218.148
ОРОСУУД МОНГОЛЫН ХОГЖЛИЙГ ХААН БООГДУУЛЖ ГАЦААСАН БОДЛГОО УРГЭЛЖЛУУЛЖ ИХ Ч ДАРАМТ ИРЖ БАЙНА НОВШИЙН ОРОСУУДЫН ТОГСГОЛ ИРЖ БАЙГАА ЭНЭ УЕД МОНГОЛЧУУДЫН АВРАЛЧ ИРЖ МАГАД
Нэргүй 2024-10-23 66.181.161.157
эргүү тэнэгээ яаж Монголын хөгжлийг боосон юм бэ , тэнэг новшоо , Орос Орон өдөр бүр Монголд Тус болдог , Оросгүйгээр Монгол нэг алхам ч урагшилж чадахгүй , бүр Оросгүйгээр Монголд буудайгаа тарьж чадахгүй гээд боддоо, гурил байхгүй ,талхгүй гэсэн үг…энэ наад захын жишээ
Нэргүй 2024-10-23 103.212.117.124
Чиний Орос чинь биднийг бусдад алдахгүй гартаа чанга атгаж байхын тулд л Хятадтай нийлэн биднийг 100 жил (1921оноос эхлээд) ертөнцөөс тусгаарласан юм даа. Тэр тусгаарлалтын үр дүнд ингээд чам шиг тархиа мөлчийтөл угаалгасан нийгмийн бүхэл бүтэн үе бий болсон юм даа хө
Нэргүй 2024-10-23 66.181.160.39
Буудчмаар амьсгаа юу
Нэргүй 2024-10-23 66.181.161.157
тэнэгт, зальтай байх ч гэх шиг , 2 хөрш маань тэнэгүүд үү , залиар хаа хүрэх юм , Шударга , Сэтгэлээрээ байж болохгүй юу
ххх 2024-10-23 202.9.46.166
ТӨВИЙГ Л САХИНА Ш ДЭЭ. ЗААВАЛ ХЭН НЭГЭНТЭЙ МУУДАЖ ЯАХЫН. ХАРИН ДАВРААД БАЙВАЛ ХАРИУГ НЬ АДИЛХАН БАРИНА
Нэргүй 2024-10-23 202.179.27.138
төвийг сахина гэсэн юм байхгүй л дээ… угаасаа чи алийг нь ч сонгохгүй бол аль нэг нь чамайг сонгоно!!! Төвийг сахих талаар ярих ямар ч яриа хөөрөө шууд л бүгд худлаа шүү!!!
Нэргүй 2024-10-23 66.181.161.157
Яг голоор нь хэллээ
Нэргүй 2024-10-23 59.153.114.19
Хэзээ цагт G7 манай оронд сүйдтэй дэмжлэг үзүүлж байлаа даа??? Монгол орно яваандаа БРИКС-г дагах нь өлзийтэй. Яахав G7-д бол худлаа манжилж инээхэд л хангалттай.