Өдгөө 60 гаруй жилийн түүхтэй Монголын чөлөөт бөхийн гэр бүл өнгөрсөн долоо хоногийн Бямба гариг буюу аравдугаар сарын 19-ны өдөр ээлжит их хурлаа МҮХАҮТ-нд амжилттай хуралдуулж өндөрлөлөө. Хуралд 21 аймаг, 9 дүүрэг, 6 спорт хороо, бөхийн клубүүд, шүүгч, дасгалжуулагч, ахмадууд болон алдартнуудын төлөөллөөс бүрдсэн 100 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж хурлын ирцийг бүрэн дүүрэн хангав.
Ээлжит их хурлаар МЧБХ-ны дүрмийн шинэчлэл, удирдах зөвлөл болон бусад зөвлөлүүд, хяналтын хороог шинээр байгуулж цаашдын үйл ажиллагаа ирээдүйн зорилгоо тодорхойлж мөн өнгөрсөн алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж ярилцлаа. Холбооны ерөнхийлөгчөөр МАН-ын ЕНБД Я.Содбаатар улиран сонгогдож чөлөөт бөхийн гэр бүлээ дахин удирдан чиглүүлэх хүндтэй үүргийг хүлээн авлаа.
Хурлын үеэр МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар өнгөрсөн жилүүдийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг нийт ирсэн төлөөлөгч нарт тайлагнаж мөн төлөөлөгчдийн санал хүсэлтийг нээлттэй сонсчээ.




Нэргүй 2024-10-23 45.117.35.16
Янгуугин Мангуу яайрулна даа
Зочин 2024-10-23 202.126.90.143
Үргэлжлүүлэн дампууруулна гээч, удирдана гэнэ шүү
Зочин 2024-10-23 139.5.219.218
Содбаатар болохгүй байгаа нь өнгөрсөн олимпоор тодорхой харагдсан биш үү, яагаад алдаагаа засахын оронд, тэр чигээрээ зүтгээд улам шаварт суугаад байдаг юм бэ
Янгүүг 2024-10-23 202.9.46.155
ямбий нүүртэй янгүүгийн содбаатар чинь ман-ын өсөх идэр авилгалч хулгай шдээ
Нэргүй 2024-10-23 202.21.107.2
Эсгий хийх газар нохой хэрэггүй ээ гэдэг дээ
Зочин 2024-10-23 59.153.112.197
Төрийн албаныхан төрийн бус байгууллагад ажилладагаа болимоор байнааа
Нэргүй 2024-10-23 103.212.119.182
Ene hereggui holboogoor yaadiin hairan tsag zav.