Хот байгуулалт, барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь дараах тодруулгыг өглөө.
-Ипотекийн зээл дээр шинэ журам хэрэгжинэ гэдэг асуудал яригдах боллоо. Хоёроос дээш хүүхэдтэй гэр бүлд тэргүүн ээлжинд олгоно гэдэг ч юм уу. Мөн ипотекийн зээл олгох тусам байрны үнэ өсч, үнийн хөөрөгдөл үүсгээд байна. Энэ асуудалд салбарын яам ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
-Ипотекийн зээлийн эх үүсвэр бага, эрэлт их болохоор байрны үнэ өснө. Бид ирэх жил ипотекийн эх үүсвэрийг нь хоёр дахин нэмэгдүүлж, 1.2 их наяд төгрөгт хүргэн, ипотекийн зээл авах боломжтой хүмүүст өгнө. Ипотекийн зээлийг хотын төвд баригдсан орон сууцанд олгохгүй. Хотын зах руу, гэр хороолол болон дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, мөн орон нутагт олгоно.
Түмпэнд хивс угааж болдоггүйтэй адил, дөрвөн уулынхаа дунд 700 мянган хүнд зориулсан хотод гадны хүмүүстэйгээ нийлээд хоёр сая болсон хүмүүс багталцахгүй байна. Энийг задлахын тулд орон сууцыг анх удаа, мөн суманд орон нутагт авч байгаа хүмүүст хөнгөлөлттэй өгье. Орлогод нь таарсан орон сууцанд ипотек өгье гэж байгаа юм.
Ипотекийн зээлийг 2013 оноос хойш хэрэгжүүлээд 120 мянган хүн хамрагдсан боловч эргээд хартал нэг хүн хоёр, гурван орон сууц авч авчихсан. Эхний байруудаа түрээсэлдэг болсон байна. Энэ алдааг засах шаардлагатай.
Тийм учраас анхны орон сууцаа авч байгаа гэр бүлд ипотекийн зээл өгөхөөр албан ёсоор журамлана. Тэгэхгүй бол нэг өрх хоёр, гурваар нь орон сууц аваад түүнийгээ ипотекийн зээлд хамруулдаг байж болохгүй.
-Үнийн хөөрөгдөл өндөр байна. Үүнийг хэрхэн зогсоох вэ?
-Нэг гэр бүл 2-3 орон сууц авчихаар үнэ хөөрөгдөөд байна. Анх удаа байр авч байгаа хүн ипотекийн зээлийг хөнгөлөлттэй авч болно, мөн суманд амьдарч байгаа хүн 3 хувийн хүүтэй ипотек авч болно.
Бид орон сууцыг хэдээр нь ч барьж болно. Гэвч халаалт, цахилгааны асуудлаа дийлэхгүй. Монгол орон эрчим хүчний хямралд орсон байна. Эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй, төрөөс татаастай явж ирсэн. Тийм учраас эрчим хүчний салбарт либералчлал хийе гэж салбар яам нь ярьж байна, дэмжиж байгаа. Төвийн эрчим хүч рүү шавааралдаад байх бус бие даасан дэд төв бий болгоод тухайлбал, Чингэлтэй, Хайлааст, Шар хад, Баянхошуу, Толгойд дэд төвд нь орон сууц барихаар утаагүй, түгжрэлгүй болно.
-Одоо зах зээл дээр зарагдаж байгаа байрны 1м2-ын үнэ нь 4.2 сая төгрөгийн үнэтэй байна. Ипотекийн зээлийг 80 м2 хүртэлх байранд мөн 150 сая төгрөгөөс дээш олгохгүй байгаа. Энэ тохиолдолд дундаж орлоготой иргэн ипотект хамрагдах боломжгүй байна шүү дээ?
-Боломжтой хүн ямар үнээр байр авах нь сонин биш. Орон сууцтай болох дөрвөн нөхцөл байгаа. Эхнийх нь ипотекийн зээлийг 60-80 м2 орон сууцыг орлогод нь нийцүүлэн олгоё. Хоёр дахь нь түрээслэх. Түрээслэх замаар мөнгөө төлөөд өмчлөлдөө шилжүүлэх. Бид амины орон сууцанд ипотек олгох санал гаргаж ирсэн.
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, гадаадын хөгжсөн орноос асуухаар Монгол гэр бүл олсон мөнгөнийхээ ихэнхийг гал руугаа хийгээд байдаг юм биш үү. Харахад хоёр давхар гоё байшин хэрнээ зургаан талаараа дулаанаа алдаж байна. Дээвэр, цонх, шал, дөрвөн ханаараа дулаанаа алдаж байна.
Тийм болохоор олсон мөнгөө нүүрсэнд өгдөг. Нэг портер машинаар өвлийг давчих боломжтой байхад 10 портер түлш түлдэг ч юм уу. Би жишээ татаж байна шүү. Тэгэхээр амины орон сууцанд ипотек олгохын тулд байшингаа дулаал гэдэг шаардлага л тавина. Цахилгааны хомсдолтой байхад дулааны алдагдалтай орон сууцанд ипотек олговол юу болох вэ. Ямаан дээр тэмээний гарз болно шүү дээ.
Ипотекээр анх удаа орон сууц авч байгаа, мөн орон нутаг руу зоривол ипотекээр дэмжинэ. Гурван хувийн хүүтэй ипотек олгоно. Зөрүүг нь татаас хэлбэрээр өгнө.
Г.ХОРОЛ
Зочин 2024-10-23 103.145.234.104
Ёстой зөв. Ингэж хэт их түгжрэлээс салах эхлэл тавигдана.
Ахмад 2024-10-23 91.39.243.237
ажил болж хэрэгжүүлбэл сайхан санаа бна.
Зочин 2024-10-23 66.181.179.107
Хотод хаана л зай гарна орон сууц бариулах зөвшөөрөл өгдөг асуудлаа зогсоогооч.Авлигаар л зөвшөөрөл өгч байгаа эзнийг олж тогтоохгүй бол явган хүн явах ч зайгүй болж бна.Ипотекийн зээлийг бас л танил талаараа авч байгаа болохоор 1 хүнд 2-3 удаа олгосон байна..Заримд нь олдохгүй зээл яахаараа заримд нь 2-3 удаа олгогдоод байна.Ажил хариуцсан хүмүүс нь ямарч тооцоо судалгаагүй, бас л нөгөө авлига ….
Энх 2024-10-23 66.181.189.34
Монголчууд бие биендээ хүндэтгэлтэй хандаж баймаар юм. Цөөхөн монголчууд дэлхиин том том амнуудын дор амьдарч байна шүүдээ. Өвөг дээдсиин минь үлдээсэн тусгаар тогтнол л биднииг хамгаалж байна шүүдээ
Зочин 2024-10-23 66.181.189.34
Зөв л ярьж байх шиг бн
Нэргүй 2024-10-23 158.59.146.30
neg ger buld neg udaa ipotek olgohod bno shd, tegehgui bol neg geriin zalitai argatai er em 2 tus tusdaa zeelnd orood olon oron suuts avaad, hjoood baina shd. teneg uvguun, anhnaasaa hot tuva oron suuts bariulahaa boli, tuvd chin gazar alga, zogsoo
Нэргүй 2024-10-23 66.181.180.141
жинхэнэ тэнэг ацуудаа.
СУДАЛГАА ХЭРЭГТЭЙ !!! 2024-10-23 66.181.188.110
СУМЫН ТӨВД БАЙР БАРИВАЛ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ӨГНӨ ГЭХ ! СУМЫН ТӨВД БАЙРТАЙ БОЛЖ БОЛОХ Ч АЖИЛ ОРЛОГО БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ ! ЯАГААД ЭНЭ ГАНЦ ХОТОДОО ШАВААД БНА ГЭХЭЭР ХҮН ХААНА ОЛОН БНА ТЭНД МӨНГӨ БНА АА !!!! МЭДНЭ ЭЭ !
Нэргүй 2024-10-23 202.126.89.142
Хөдөөний хүн хот байгуулалт ярихаар юу ч гэмээр юмбэдээ. сумын төвийн хэмжээнд л ярих юмдаа
Нэргүй 2024-10-23 139.5.219.72
яасан ч их эрх мэдэл вэ
Нэргүй 2024-10-23 202.126.91.252
Үнэ навс уналаа даа.
ККК 2024-10-23 202.9.46.166
УНАХГҮЙ ТИЙМ ДУУРААРАА ЮМ БАЙХГҮЙ
Иргэн 2024-10-23 66.181.176.130
Тэнэгтээрэй өчнөөн жил хуруу хумсаа хугалан байж арай гэж 30 хувиа төлөөд ашиглалтанд орохгүй ковид энэ тэр гэсээр байгаад арай гэж он гараад орохоор төлөвлөж байгаа байрыг яахын та нар хүний зовлонгоор тоглож дуусдаггүй махчингууд вэ наад тооцоо судалгаагаа бүрэн хийж байж шийдвэрээ гаргаарай даа хаа хамаагүй бураад байж болохгүй шүү
иргэн 2024-10-23 66.181.171.98
ингэж битгий тэнэгтээрэй сайн судлаад шийдвэр гаргаарай. Та хэдийн буруу шийдвэрээс иргэд хохирч байна
remaxchin l** 2024-10-23 49.163.179.180
chi muu neg remaxiin l** bitgii tegj hutsaj bai, yasn bairan deer une nemj zarj chadahgui ni geed shees chine goojloo yu
Зочин 2024-10-23 66.181.160.78
Хотын төвийн барилгад ипотек зээл өгөхгүй гэдэг маш зөв.
Зочин 2024-10-23 66.181.185.232
АРД КИНО ТЕАТРЫН УЛААНЦАЙМ ЛУЙВРЫГ БҮГД МЭДЭЖИЙГАА. ТЭР СОСРБАРАМ ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ ШОУДААД АРД ТҮМНИЙГ БАСАМЖЛААД ЯВЖ БАЙНА. ЯМАР НЬ ИЙМ ДАРХАН ЭРХТЭЙ БАЙДИЙМ БОЛ ?!!!
ККК 2024-10-23 202.9.46.166
ХАРИН ТИЙМ ЭНЭ БАЙШИНГ БОЛ БАРАГ Л МОНГОЛ УЛСЫН ГЭР БҮЛИЙН 30 ХУВИЙГ СОЛОНГОС УЛС РУУ ЯВУУЛЖ БАЙЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙЖ АВСАН БУЦААД МИНИЙ ДООР АЖИЛЛАЖ БАЙСАН ИХЭНХ ХҮМҮҮС МАШИНА СОЛЬСОН САЙН ХАНЬ ИЖИЛТЭЙ БОЛСОН ГЭЭД ДАН БОР ЗҮРХЭЭРЭЭ САЙХАН АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮС БАЙГАА ЭНЭ АРД КИНО ТЕАТРААР БОЛ 4 ЖИЛ УЛСТӨРЖИЖ БАЙНА. ТЭГЭЭД Ч БИ ГАНЦААРАА ЭНД АМЬДАРДАГГҮЙ ЭНД 1 БАЙШИНД 20 АЙЛ БАЙНА ТОЙРООД 4 БАЙШИН БАЙНА
Нэргүй 2024-10-23 66.181.160.21
энэ хүн асуудлыг шударга зөв шийдвэл ч нэр хүнл суга өснө дөө. харж л байя
ххх 2024-10-23 202.9.46.166
МАНАЙ ТОВЧООГООР СОЛОНГОС УЛС РУУ ЯВСАН ИХЭНХ ГЭР БҮЛ ХҮМҮҮС НЬ ДАН АМЬДРАЛ НЬ ДЭЭШИЛСЭН БАЙР ОРОН СУУЦТАЙ БОЛСОН ЭСВЭЛ МАШИНА СОЛЬСОН БАЙДАГ ЮМ ДАА. ЭНЭ АРД КИНО ТЕАТР ЧИНЬ ХАРИН ЛУЙВАР ЮМ ҮҮ
Нэргүй 2024-10-23 139.5.216.84
Хархорины тэр сэлэмний иш шиг зохион байгуулалт хүн болгон мэддэг зохион байгуулалт. Тэрний оронд хүн мэдэхгүй нууцлалтай юм хийгээч.
Иргэн 2024-10-23 202.126.91.141
нөгөө Хөшгийн хөндий,шинэ зуун Зуун мод.Хар хорум хотоо лбсрилга орон сууцтай болгомоор байна.
УБ хотод барьж байгаа барилга,орон сууцанд хяналт гэж алга нэг мэдэхэд л газар ухаалаг барилга байгууламж барина. Барьж байгаа бүх объект оо хяналтад аваад 25 оноос газар олголт барих барилгаа зогсоогооч Сайдаа..
хотын түгжрэл.газар олголт,хөрсний агаарын бохирдол доо цэг тавьж болно доо.
Нэргүй 2024-10-23 59.153.112.68
ТӨВИИН БҮСД БҮ ОЛГО
ККК 2024-10-23 202.9.46.166
ТЭМҮҮЛЭНГ ЧИНЬ БОЛ ХАРСАН ТӨДИЙ НЭЭХ САЙН ТАНИХГҮЙ ГЭХДЭЭ САЙТ Д ЧИНЬ 1 ЖИЛ БОЛ АЖИЛЛАСАН
ККК 2024-10-23 202.9.46.166
БИ ТАНАЙ САЙТ ЧИНЬ ОРЧУУЛАГЧААР ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ БАЙСАН
ШУДАРГА ЁС ШААРДАЖ БАЙНА ТӨР ГЭЖ БАЙДАГ ЮМ БОЛ ШУДАРГА ЁСЫГ ШААРДАЖ БАЙНА 2024-10-23 202.9.46.166
МИНИЙ ХУВЬД БАЙРАА 50 ХУВИЙГ НЬ ӨӨРӨӨ ОРЛОГО ИХТЭЙ БИЧИГ ХЭРГИЙН БИЗНЕС ЭРХЭЛЖ БАЙХДАА ЦУГЛУУЛЖ АВСАН МАНАЙ ОРЧУУЛГЫН ТОВЧООГООР БАРАГ МОНГОЛ УЛСЫН 50 ХУВЬ НЬ СОЛОНГОС УЛС РУУ ЯВЖ АМЬДРАЛАА ДЭЭШЛҮҮЛСЭН ОДОО ТЭГЭХЭД САЙД ТА АРД КИНО ТЕАТРЫГ ХАР ДАА. БИ АРД КИНО ТЕАТРЫН ХАЖУУД ОРОН СУУЖ ХУДАЛДАЖ АВСАН НЬ МИНИЙ БУРУУ БИШ БИЗ ДЭЭ ТЭГСЭН ӨНӨӨДӨР УӨ ХОТЫН ТӨВИЙН ЭНЭ ХЭСЭГ УЛС ТӨРЧДИЙН УЛС ТӨР ХИЙДЭГ СЭВЭЛ БОЛООД 4 ЖИЛ ӨНГӨРЧ БАЙНА. ЦАГААД СЭРГИЙЛЭХ ХҮНИЙ ЭРХИЙН КОММИСС ДОО ТУЛААД БАЙНА ТӨР ГЭЖ БАЙДАГ
Нэргүй 2024-10-23 202.9.40.237
Чацага ул шалныхан хотын төвөөс зайл гэсэн үгүүү ямарч Тэнэг юм тэгээд богд уулынхаа шавар амбаар барьсан шуналт бузруудынхаа хаусуудыг зээлд оруулахууу
Зочин иргэн 2024-10-23 202.126.91.141
Улаанбаатар хотод орон сууц битгий хэл ямарч барилга байгууламж барих асуудлыг зогсоосон нь дээр дээ хө.Газрын наймаа,ардчиллын Луйвар хулгай,авилгалаар бариулаад олон орон сууц эзэмшиж түрээсэлж,өмчилж байгаа байрыг улс хураан авч анхнаасаа сууцгүй иргэдэд өгөх хэрэгтэй.
Нэргүй 2024-10-23 202.126.88.221
Амьдралгүй шийдвэр гаргах юм. мөнгөтэй баячууд нь хотын төвд амьдаоч, мөнгөгүй нь зээл авч хотын захад амьдар гэсэн үг үү?
Зочин 2024-10-23 66.181.177.199
ингэж чадвал байрны хөөсөн үнэ буурах магадлалтай.төрийн түшээд минь хэлсэн ярьсандаа байж алсыг харсан олон жилийн настай даацтай шийдвэр гаргаж байвал түүхэнд нэр нь дуурсагдаж үлдэх буй за
Авилгагүй ард 2024-10-23 203.169.48.150
Ипотекийн зээлээр байр авч байгаа иргэн хотын төвд амьдрах эрхгүй юу тэ. Тэгэж тэнэгтэж ббайыхаар хотын төвдөө хэт олон давхар барилга барихгүй байхад болох биш үү
Зочин 2024-10-23 202.126.91.216
Хөөөе зөв шүү
Нэргүй 2024-10-23 66.181.187.145
Хэрэгждэг бол зөв л шийдэл бна
Нэргүй 2024-10-23 124.158.107.110
Баяр хүргэе, Батсуурь сайдаа, яг зөв. Мэнэжмэнт гэж үүнийг хэлдэг юм. Хүчээр шийдэх арга байхгүй.
buudchiishuu 2024-10-23 202.126.88.192
tenegtei baij buuduulchivdaa