Террорист сүлжээнийхнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Террорист сүлжээнийхнийг баривчилжээ

Бахрейны засгийн газрын нэг сар үргэлжилсэн мөрдөлтийн үр дүнд тус улсад амьдарч байсан террорист сүлжээний 23 гишүүнийг өчигдөр буюу бямба гаригт баривчилсан байна. Мөрдөлтийн ажиллагаа найман сарын 13-нд эхэлсэн бөгөөд мөрдлөгийн үйл явцад олон нийтийн төлөөлөл, мөн прокурор ч орж ажиллажээ. Саудын Арабын зүүн хэсэгтэй хиллэдэг Бахрейны арал дээр нууц террорист байгууллага ажиллаж байсан бөгөөд  ихэвчлэн Сунит шашны Шийтийн урсгалыг дэмждэг этгээдүүд байжээ. “Бахрейны аюулгүй байдлын албаныхан өөрийн улсаа хүчирхийлэл, аллага, хядлагаас хамгаалахын тулд нэг сарын мөрдлөгийн ажлыг эхлүүлсэн. Одоогоор үр дүн нь дажгүй байна. Эдний цаана бүр олон хүн байгаа” гэж Бахрейны аюулгүй байдлын албаны хэвлэлийн төлөөлөгч Абдулрахман аль Саид мэдэгдлээ. 23 гишүүний ихэнх нь багш, эмч, таксины жолооч, хувьсгалчид байсан юм.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж