Хезболлагийн удирдагч бөгөөд бүлгийн үүсгэн байгуулагчдын нэг Хассан Насралла есдүгээр сард Израилийн агаарын цохилтод өртөн нас барсан. Бүлгийн бас нэгэн хүчирхэг гишүүн Хашем Сафиеддинийг дараагийн удирдагч болох магадлалтай гэж үзэж байв. Гэвч Хашем Сафиеддин энэ сарын эхээр мөн л Израилийн цохилтод өртөж нас барсан гэдгийг Израилийн арми Мягмар гаригт мэдэгдлээ.
Бейрутын өмнөд захад болсон уг агаарын цохилтоор Хезболлагийн 25 орчим удирдагч амиа алдсан. Сүүлийн саруудад Хезболлагийн дээд удирдагчдын ихэнх нь амь үрэгдэж, бүлэглэл эмх замбараагүй байдалд оржээ.
Дашрамд дурдахад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Мягмар гаригт Израильд айлчилж, тус улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзав. Тэрбээр Израиль, Хамасын дайн эхэлснээс хойш бүс нутагт 11 дэх удаагаа айлчилж буй нь энэ юм. Израильчууд өнгөрсөн долоо хоногт Хамасын удирдагч Яхья Синварын амийг хөнөөсөн тул АНУ Газын зурваст гал зогсоох хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг оролдож байна.
Хезболла бүлэглэл Израилийн төв рүү пуужин харваснаас хэдхэн цагийн дараа Блинкен ирсэн. Хүн амын суурьшлын бүс болон олон улсын нисэх онгоцны буудлуудад агаарын довтолгооноос хамгаалах дуут дохио идэвхжсэн байжээ.
Нэргүй 2024-10-23 66.181.186.41
Энэ израйльчууд сүрхий л ажиллаад бна уу даа, еврейчүүд ийг ч ер нь айхтар л гэдэг дээ ! Хамас,Хезболла хоёрын удирдагчдыг толгой дараалан нэг нэгээр нь хөнөөгөөд, одоо бүр оронд нь удирдагч болохоор хүмүүсийг нь түүж эхлэх шив дээ !!!