Ховд голын эрэг дээр загасчилж байсан иргэн тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2024.10.22/ гарчээ. Тодруулбал Ховд голоос загас барихаар очсон 35 настай иргэн өндөр хүчдэлийн шугамд өлгөгдсөн загасны уургыг татаж буулгах үедээ цахилгаан гүйдэлд цохиулж, улмаар нас барсан байна.
ЦЕГ-аас тодруулснаар энэ тухай дуудлага мэдээлэл аравдугаар сарын 22-ний 17.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Одоогоор тухайн хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Иймд иргэд амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, аливаа төрлийн болзошгүй эрсдэл, ослоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
- Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 7004-7004 утас, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах;
- Таны ойр орчимд ил задгай цахилгааны утас, унаж болзошгүй шон, тулгуур, хаалт, түгжээгүй щит, самбар байвал 70047004 дугаарын утсаар цаг алдалгүй мэдэгдэх;
- Ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын төлөө иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр өөрийн эзэмшлийн цахилгаан шугам, тоноглолын ашиглалт болон бүрэн бүтэн байдалд онцгой анхаарал хандуулахыг зөвлөж байна.
Бат 2024-10-23 202.55.188.34
Өлсөж үхэх гэж байгаа юм шиг тарвага чоно загас гээд яваад байдаг нөхдүүдийг тэнгэр гисгээж байгаан