Сөүлээс ноён Кимийг олох шиг хэцүү зүйл байхгүй

Сөүлээс ноён Кимийг олох шиг хэцүү зүйл байхгүй

Сөүлээс ноён Кимийг олох шиг хэцүү зүйл байхгүй

Өмнөд солонгосчуудын 45 хувь нь Ким, Ли, Пак гэсэн овогтой байдаг. Сүүлийн үеийн статистик мэдээ харвал солонгосчуудын тал хувь нь буюу 20 сая гаруй хүн дээрх гурван овогтой байна. Цаашилбал, тэдний 90 орчим хувь нь энэ овгоо хуурамч буюу зохиомол ургийн модноос авсан байдаг. Мөн хүн амын 64 хувь нь 10 ижил овогтой байна.

Ийнхүү бөөн бөөнөөрөө ижил овогтой болсон тул "Сөүлээс ноён Кимийг олно" гэдэг илэрхийлэл ч гарчээ. Ямар нэгэн бүтэшгүй даалгаврын тухай ярихдаа энэ үгийг хэлж, егөөддөг болсон аж.

Солонгос овог анх харахад энгийн мэт санагдаж магадгүй. Ихэнх нь нэг үетэй, цөөн хэдэн нэр дотор эргэлдэнэ. Гэсэн ч нэг овог дотроо нэлээн хэдэн дэд салбартай байдаг. Тодруулбал, Солонгост 288 овог байдаг ч эдгээр нь 4000 гаруй салбарлана. Тиймээс Ким овогтой хүн болгон хоорондоо төрөл садан гэсэн үг биш юм. Газар зүй болон өвөг дээдэс удам угсаагаараа тэдгээр овог хоорондоо ялгарна.

Орчин цагт гэр бүлийн бүртгэл буюу ургийн мод хөтөлдөг айлууд харьцангуй олон болжээ. Гэвч энэ ургийн мод үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байдаг. Яагаад гэвэл Солонгосын хойгийн 5000 жилийн түүхийн ихэнх хугацаанд ихэнх хүмүүс овог нэргүй амьдарч байжээ. Эрт дээр үед зөвхөн хаад язгууртнууд л овог нэртэй байсныг түүхчид өгүүлдэг. Гүрёогийн эрин буюу 918-1392 оны үеэс хүн амын дунд овог нэрийг шүүж эхэлжээ. Харин Чусоны эрин буюу 1392–1910 оны үеэс айлууд ургийн модтой болж эхэлсэн. Энэ үед хүмүүс нэр хүндтэй овог аймаг, бүс нутгаас гаралтай болохын тулд бусад айлын овогт нэрээ багтааж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, энэ үеэс зохиомол ургийн мод эхэлсэн гэдэг.

Хүн амын тооллогын бүртгэлээс харахад овог нэргүй өрхүүдийн хувь 1681 онд 45 хувь байсан бол 1816 онд зургаан хувь болж буурчээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-23 66.181.186.34

Манайх овгоо дахин цэгцэлмээр л байгаа юм

Avatar

Нэргүй 2024-10-23 202.179.15.130

Манайхан бүгд шахуу Боржигон

Avatar

Зохиомол овог 2024-10-23 192.82.66.41

Манайхан ч адилхан болсон

Avatar

21 зууны эхэн үед японы колони болох үед ихэнх солонгос баячууд овогоо зохиодог байсан 2024-10-23 202.179.18.151

зууны эхэн үед японы колони болох үед ихэнх солонгос баячууд овогоо зохиодог байсан гэдэг бүр зохиодог хүмүүс олширч байсан гэдэг бүгдэл язгууртан болох гэж үзэж тарсан гэж байгаа энэ бодит түүх ном байгаа шүүү уншаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж