ЗГ: Эрчим хүчний реформыг хэлэлцэж байна

ЗГ: Эрчим хүчний реформыг хэлэлцэж байна

ЗГ: Эрчим хүчний реформыг хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн /2024.10.23/ ээлжит хуралдаан үргэлжилж байна.  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хоёр долоо хоногийг өмнө 11-11 төвд ажиллах үеэрээ "Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ тариф нэмэх асуудлыг бие даан шийдвэрлэдэг зохицуулалттай. Гэхдээ Эрчим хүчний яамнаас үнэ тариф нэмэх асуудлаар холбогдох судалгааг хийж байна. Ойрын хугацаанд Засгийн газар болон Эрчим хүчний үндэсний хороонд танилцуулна гэдгээ мэдэгдээд байсан юм.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдааны хамгийн эхэнд эрчим хүчний реформын танилцуулгатай танилцаж байгаа аж.

Мөн түүнчлэн “Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөлОрхон-Онги, Хэрлэн-Тооно усны төслийн талаар зэрэг 27 асуудлыг хэлэлцэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-10-23 124.158.104.73

эрчим хүчний болон дулааны зардлын алдагдлыг нэг хэсэгтээ улсын төсвөөс нөхөөд явсан нь дээрээ Ерөнхий сайдаа. яагаад гэвэл эрчим хүчний үнийг нэмснээр бүх юмны үнэ тэнгэрт хаднаа. ихэнх аж ахуйн нэгж дампуурснаар ажилгүйчүүдийн тоо эрс нэмэгдэнээ, ядуурлын түвшин туйлдаа хүрнээ. иймд танаж болох бүх зардлаа танаад цахилгаан дулааны алдагдлыг төсвөөсөө нөхөөд явсан нь зөвөө.

Avatar

ККК 2024-10-23 202.9.46.166

хэрвээ тэгэхгүй бол засгийн газар огцорход хүрнэ

Avatar

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ ерөнхий сайд хэзээ ч огцрохгүй. 2024-10-23 66.181.188.89

Монголд Засгийн газар тогтвортой байх нь чухал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж