The MongolZ баг Cloud9, Fnatic гэсэн шилдгүүдийг буулган авлаа

The MongolZ баг Cloud9, Fnatic гэсэн шилдгүүдийг буулган авлаа

The MongolZ баг Cloud9, Fnatic гэсэн шилдгүүдийг буулган авлаа

The MongolZ-ийн ээлжит нэгэн аялал өчигдөр/2024.10.22/ Сербид эхэлсэн. "Thunderpick World Championship 2024″ тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд хэсгийн шат нь онлайнаар, плей-офф нь Берлин хотноо лангаар болох учиртай. Тиймээс The MongolZ баг онлайнаар тэмцээндээ оролцохын тулд Сербийг зорьж, интернет асуудалгүй тэнд хэсгийн шатны тоглолтуудаа хийлээ. Тэд өчигдөр хоёр ч тоглолтыг хийж, плей-оффын эрхээ авав. 

Эхний тоглолтоо америк эзэдтэй, орос тоглогчидтой "Cloud9" багийн эсрэг хийж, 2-0 гэсэн харьцаатай төвөггүйхэн буулгаж авчээ. "The MongolZ"-оос Senzu болон bLitz нар үзүүлэлтээрээ багаа манлайлжээ.

Харин хоёр дахь тоглолтоо Fnatic-ийн эсрэг хийсэн. Хуучны шилдгүүдтэй Fnatic-ийг мөн 2-0 гэсэн харьцаатай хожиж, плей-оффын шатанд өрсөлдөхөөр боллоо. Энэхүү тоглолтод The MongolZ-ийнхон жигд тоглолтыг үзүүлжээ.

850 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээний плей-оффын тоглолтууд Герман улсын Берлин хотын "LVL Dome" аренад болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Gаа 2024-10-23 202.9.40.203

Монголыг төлөөлж нам төрд заларсн манж х***а шаарууд гадаад улс оронтй харьцаж хэцүү бдалд оруулж бн яааралтй цэвэрлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж