Олон хэлбэл улиг, цөөн хэлбэл бэлгэ гэдэг. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж, томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх талаар олон жил ярьсаар улиг болж болно. Үндсэндээ 2009 онд байгуулсан Оюутолгойн төслөөс өөр олон улсын олигтой төсөл Монголд байхгүй гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрдөг. Жилд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор хийдэг хурал, цуглаан, зөвөлгөөнийг тоолвол угтаа тоогоо ч, утгаа ч алдсан. Хамгийн хачирхалтай нь үр дүн байдаггүй. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулж, өмнө нь гаргасан алдаа дутагдалаа давтахгүй, тогтвортой бөгөөд урт хугацаанд түншлэх, хэн хэндээ харилцан ашигтай хамтарч ажиллах боломж нөхцөлийг бий болгож байгаа талаар Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар тэргүүтэй олон хүн гадаад, дотоодын олон ч хурал, цуглаан, зөвөлгөөн дээр ярьсан даа. Харамсалтай нь, УИХ-ын хаврын чуулганаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хамгийн хэрэгтэй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг нь тодорхойгүй хугацаагаар хойшлуулсанаар хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулах, харилцан ашигтай хамтарч ажиллах зэрэг олон сайхан яриа утаа болон замхарсан.
Жил бүр зохион байгуулдаг уул уурхай, хөрөнгө оруулалт, эдийн засагтай холбоотой олон олон форумын нэг бол “Монголын эдийн засгийн форум” байдаг. Энэ жил тус форум УИХ-ын сонгуулийн дараа зохион байгуулагдсанаараа онцлог.
Тэгвэл тус форумд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохдоо, Монгол Улсын эдийн засаг дунджаар 6-7 хувиар өсч, Дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд 53.8 их наяд байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5,875 ам.долларт хүрсэн бол гадаад валютын нөөц таван тэрбум ам.доллар даван Монгол Улсын Засгийн газар гадаад бондуудын өрийг хугацаанд нь бүрэн төлөөд байна. Цаашид улс төрийн гурван нам хамтран Засгийн газар байгуулснаар эдийн засгийн өсөлтийг жил бүр 6-7 хувьд хадгалах, төрийн бүтээмжийг дээшлүүлж, цомхон чадварлаг, хүнд сурталгүй болгох, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийг багадаа хоёр дахин тэлэх, эрчим хүчний либералчлалын хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, орон сууцжуулалтын бодлогыг бүсчилсэн хөгжлийн төслүүдтэй уялдуулан зохион байгуулах зэрэг олон чухал асуудлыг хамтран шийдвэрлэж ажиллана. Энэхүү хурдтай хөгжлийн төлөө шинээр байгуулагдаж буй Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн юмТус чуулга уулзалтад оролцогчид анх удаа парламентын гишүүдийн тоо нэмэгдсэн, тогтолцоо өөрчлөгдсөн, Хамтарсан Засгийн газар байгуулагдах учраас хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа тэлэх, солонгоруулах чиглэлд ямар бодит өөрчлөлт гарах бол гэсэн хүлээлт өндөр байгаагаа нуугаагүй.
Мөн түүнчлэн уран цэцэн ярьж, дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдыг уяраахаас илүүтэй цагаан дээр хараар бичсэн уян хатан нөхцөл, урт хугацааны тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг нь дээрэмдээд хөөгөөд гаргачихгүй байх итгэлцэл, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах бодлого хэрэгтэй байгаа гэдгийг ч нуугаагүй юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байгаа “Хурдтай хөгжлийн төлөө зориг” тодотголтой хамтарсан Засгийн газарт одоо нэрэндээ эзэн болж ажиллах л үлдээ. Засгийн газар байгуулагдаад удалгүй 2024 оны төсөвт тодотгол оруулж 27 их наядаас 30 их наяд болгосон. Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтыг шийдвэрлэх, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэх шаардлага үүссэнийг дурьдаад энэ удаагийн төсвийн тодотгол нь шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэх, мега төслүүдийг бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавьж, төсвийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хадгалах шинэчлэл болно гэдгийг Ерөнхий сайд яриандаа онцолсон. УИХ-ын гишүүд түүний хүслийг ямартай ч ёсчлон биелүүлж, төсвийн тодотголыг баталсан.
Тэгвэл үргэлжлүүлэн ирэх оны төсвийн төсөөллийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Ирэх 2025 онд дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбарын реформуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдийн засгийн бодлогын хүрээнд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлэхээ ч Ерөнхий сайд болон түүний кабенетийн сайд нар онцолж буй.
Олон жил улиг болтол ярьсан төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Хамгийн гол нь бүхнийг төрийн мөнгөөр, төсвийн мөнгөөр хийж чадахгүй нь нэгэнт тодорхой учраас гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдаа хэрхэн татах хөрс сууриа бэлдсэн эсэх нь анхаарал татаж байна. Үнэндээ Монголд хөрөнгө оруулалт тахах хөрс, суурь нь алга.
Монгол Улсад гадны банкуудыг орж ирээч ээ гэсэн урилга явуулаад одоо болтол нэг ч банк манайх руу орж ирэхгүй байгаа гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлээд ад болж, ажлаа муу хийсэн гэж зарим нэг УИХ-ын гишүүнд загинуулж харагдана лээ.
Үнэндээ хууль эрх зүйн орчин, хөрс суурь нь бүрдээгүй бол хөрөнгө оруулагчид тэнэг л биш бол Монгол Улс руу хөрөнгөө оруулаад гацаахыг хүсэхгүй л байх. Гоё чамин үг, гоё ганган урилгаар хөрөнгө оруулагчдыг татахгүй. Тиймээс төсвийн бодлого тэлж, гадаад валютын албан нөөцийн хувь хэмжээ буурч, гадаад валютын ханш чангарч төгрөг суларсаар байгаа энэ үед алсын газраас хөрөнгө оруулалт татах хууль эрх зүйн орчин, аятай,таатай нөхцөл чинь хаана байгааг асуумаар байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлэхгүйгээр гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтын тухай яриад хэрэггүй. Энэ удаагийн парламентын гишүүдийн хамгийн түрүүнд хийх ажил бол хөрөнгө оруулалттай холбоотой хууль эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах л тухай асуудал юм. Угтаа өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалттай холбоотой хуулийн төсөл ярьсан бүхэн иргэдийн эсэргүүцэлтэй тулж, улс төрөө даалгүй унасан. Монголчууд ч бас л тэмээ гэхээр ямаа гэдэг зөрүүд улс. Үүнийг нь гадаад дотоодоос санаатай бөгөөд санамсаргүй мэт өдөөн хатгаж, турхирдаг нөхдүүд ч бий. Монголд уртаашаа ч, өргөөшөө ч уул уурхайн салбараас өөр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхолыг татах салбар алга.Г адаадын хөрөнгө оруулалтыг салбараар нь авч үзвэл 73 хувийг уул уурхай, олборлолтын салбарт, 11 хувийг худалдаа үйлчилгээний салбарт хийсэн тоо баримт бий.
Дэлхийн улс орнуудтай ижил түвшинд хөгжихийг хүсдэг ч дэлхийн улс орнуудын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэхээр эх оронч зан нь гэнэт хөдлөөд гадныхан манай сум, суурин, газар нутгийг ухах нь гээд алх хадуур бариад орлиод хэвтчихнэ.
Гадаадын хөрөнгө оруулагчдад хамгийн багадаа 100 мянган ам.доллараар хөрөнгө оруулах босго тогтоох санал оруулж ирэхээр Хятадууд монголоор дүүрэх нь, харийнханд эзлэгдэх нь ухааны юм яриад бөөн юм болно. Гэтэл гадны хөрөнгө оруулагчдад ямар ч хөрөнгө оруулалтын босго тавихгүй гэхээр бүр чимээ аниргүй, хэн ч авч хэлэлцэхгүй. Гадныханд газрыг 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэхээр заасан байна. Үүнээс эзэмшүүлэх гэдэг заалтыг нь хасах санал оруулж ирвэл газраа гадныханд өгсөн гээд цоллочихно. Ийм учраас иргэд олон нийтэд гадаад дотоодын хөрөнгө оруулалт яагаад чухал гэдгийг ойлгуулахаас хууль тогтоогчдын ажил эхлэнэ. Хөрөнгө оруулалт чухал гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн цагт сая Монголд сая мега төслүүд амжилттай хэрэгжинэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар олон хэлбэл УЛИГ, цөөн хэлбэл БЭЛГЭ болох биз ээ. Ярьдаг биш хийдэг болсон цаг сая хөгжил ирнэ.
Нэргүй 2024-10-23 202.55.188.41
гадаадын хөрөнгийг казино биеэ үнэлэх салбарт татсанаар уул уурхайгаас бүрэн хараат бус эдийн засагтай болох боломж байгаа бусдаар бол худлаа
Ард 2024-10-23 49.0.139.148
200 % ашиг олохгүй бол хөрөнгө гаргахгүй гээд байх шиг, Хөрөнгө шидсэн бол 100 хувь хуульгүй ажиллана гээд ч байх шиг, олон талаас нь харах байх аа, поопор дээрх сэтгүүлчийн санаа 30 жил болжээ…
Нэргүй 2024-10-23 139.5.218.173
бизнес эрхлэгчдээ хууль шүүхээр дарамталдаг хэргийг нэг мөсөн зогсоохгүй бол улс орны эдийн засаг өндийхгүй!!!!
Нэргүй 2024-10-23 66.181.183.98
МАН ын нэр барьсан өлөнгүүд улс орноо Азийн Африк болгочхоод ичихгүй попроод байдаг
ЗОЧИН 2024-10-23 202.9.40.167
МОНГОЛД ХУУЧИН СОЦ НИЙГЭМ ЭРГЭН ИРЭЭД НОЁРХОЛОО ТОГТООСОН . ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРҮҮЛ ГАЗАР ХӨРӨНГИЙГ АРВИЖУУЛДАГ. МАН Ы ХУЛГАЙЧУУДАД ЗҮГЭЭР ӨГДӨГ СОХОР ЗООС ХАА Ч БАЙХГҮЙ. МОНГОЛ ХОЙД СО БОЛСОН Ш ДЭЭ.
Нэргүй 2024-10-23 103.57.93.71
энэ сэтгүүлч нэртэй дүнхүү толгойд хэлэхэд ОТ шиг ховх сорж мөлжих гэрээгүй бол хэн ч орж ирэхгүй,ОТ монголд юу өгөв??? хэдэн монгол ажилчид хөдөлмөрөө мөлжүүлж,монгол орны усны нөөц,баялаг дундарч,зөвхөн гадаадынхан завшиж байгааг мэдэрдэггүй ээ,гадны өчнөөн хөрөнгө оруулалттай африк дэвшиж хөгжсөн нь хаана бна,африкчууд одоо тэрнийгээ ухаарч гадныхнийг шахан гаргаж байгаа,хөөгдсөн франц одоо манайхныг эргүүлдээд явж бна,африкчуудаас суралц,бид тэднээс ч дор орсон бна!!!
Нэргүй 2024-10-23 66.181.186.41
Яг энэ дээрх сэтгэгдлийг бичсэн мал шиг амьтад Монгол ыг удирдаж байхад улс орон яаж хөгжихөв дээ !!!
Ерөнхийлөгч нэртэй цэргийн модон хүүхэлдэй нь "чөлөөт эдийн засаг гэж байхгүйшүү" гэж давхихаар арга ч үгүй юмдаа. Монгол эдийн засгийн хувьд эргээд социализмд орсон бна, ардчиллын он жилүүдэд тавигдсан зах зээлий н эдийн засгийн суурь хумигдаж хэмхрээд бараг дуусч бна доо !!!
Зочин 2024-10-23 172.56.104.220
Хөрөнгө оруулалт хийсэн нь сүүлдээ дээрэм, тонуул болоод байгааг яагаад харахгүй, үзэхгүй байж чадаж байнаа. Одоо бас юун хөрөнгө оруулалт гээд байнаа.Өмнөхөө цэгцэл л дээ
зочин 2024-10-23 66.181.189.82
Хөрөнгө оруулалт баялаг дээрэмдэгчид түүний гар хөл даган баясаж далдагнагч нарт ашигтай Оюутолгойгоос болгоомжил бусад орд руу шалтаг гарган эзэрхийлэн дайрч мэднэ шүү
иргэн 2024-10-23 66.181.168.8
100000 доллараас дээшихийг ХО гэхээс доошоо орж хятадуудад найр тавих хэрэггүй.
Нэргүй 2024-10-23 66.181.184.227
Хамгийн түрүүнд ОЭ -ийн ЗГ-ын явуулж буй алдаатай бодлогын үр дүн. Бодлого ч гэж дээ…э/з ч гэж дээ …Иймд Бэрх сумын галчийг яаралтай огцруулах хэрэгтэй болно шүү
Нэргүй 2024-10-23 124.158.107.110
П.Батзаяа зөв л бичиж байна. Үнэндээ ГХО орж ирэхгүй бол Монгол хөгжихгүй хоцрогдоно. Хоцрогдсон улсын охид 20.000 төгрөгөөр биеэ гадныханд үнэлдэг юм шүү. Тэгээд юу болохов ……? Саяхан Фрийдланд ирээд юун тухай ярьсан билээ.
Нэргүй 2024-10-23 202.9.46.14
Энэ тэнэг сэтгүүлч эрхүү амьтан нэг зүйл ядаж мэдмээр юм. Босгогүй хөрөнгө оруулалт гэж дэлхийн хаана ч байхгүй. за Африкт бЙЖ МАГАД. чИ СОЛОНГОСТ МӨНГӨГҮЙ ОЧ. БИ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ГЭЭ. чАМАЙГ НУТАГТАА ОРУУЛАХ НЬ БИТГИЙ ХЭЛ ВИЗ ДАРАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. БЭЭЖИНД ОЧ ЯМАР Ч ХӨРӨНГӨ МӨНГӨГҮЙ ЧАМД ТЭГЭЭД ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨХ ҮҮ. 100 МЯНГАН ДОЛЛАРТАЙ БАЙСАН Ч ЧАМД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ГЭСЭН НЭР ӨГӨХГҮЙ. ИХ БОДОЖ 3 САРЫН ВИЗ ДАРНА. ТЭГЭЖ ИХ Ч.ХҮРЭЛБААТАРЫГ ДАГААД ДЭМЖЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ЧИ ЭХЛЭЭД ХЯТАДАД МӨНГӨГҮЙГЭЭР 100 Ж
Зочин 2024-10-23 59.153.115.200
Битгий тэнэгтээд бай. ГХО гэдэг чинь Монголд зөвхөн байгалийн баялагийг ховх сорохоор л орж ирнэ.Үр дүнд нь байгал сүйдээд л хоцорно.
Нэргүй 2024-10-23 202.9.46.14
одоо хятадад олон зуун сая ажилгүй хүмүүс байгаа тул тун болгоомж хэрэгтэй.Азаар Заншатар х***а Хүрэлбаатарын хуулийг татуулсан шүү.
Нэргүй 2024-10-23 66.181.176.205
ЖАЛГАНЫ ЭРГҮҮ с** НААДХЫГ ЧИНЬ 2013 ОНД З ЭНХБОЛД СПИКЕР БХДАА БАТАЛСАН ХУУЛЬ НААДХААС ЧИН ХҮРЭЛБААТАР АШИГЛАХ ГЭХ ҮГИЙГ ХАСУУЛАХ ГЭЭД БАРААГҮЙШД
Рраа 2024-10-23 202.9.40.203
худлаа шааж бгад 34 жил хахаж үхтлээ хулгайлсн.
Нэргүй 2024-10-23 202.9.46.14
худлаа битгий сүржигнэ. манайх битгий хэл хятадаас хөрөнгө оруулалт зугтаж байна. гадаад мэдээ унш. одоо зөвхөн хятадууд орж ирэх тул хэрэггүй. Ч.Хүрэлбаатар мэт урвагчид хөрөнгө оруулалт нэрээр хужааг монголд суурьшуулах бодлоготой байгаа. 10 жилийн дараа 100 сая хятад амьдрах болбол тэр хөрөнгө оруулатаар яах вэ дээ.
Иргэн 2024-10-23 66.181.183.211
Төрийн залгамж бодлого гэж бхгүй, аж ахуйн нэгжүүдээ үргэлж дарамталдаг Монголд ХО яаж хийхэв дээ,дээр нь иргэд нь харанхуй, байгалийн баялагийг хүрздээд ухаад авчдаг гэсэн ойлголттой малнууд цөөнгүй. Ямар ч Улс ХО аар хөгждөг гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Ер нь бол Төрд бга малнууд дандаа ХО эсрэг бодлого барьсан доо.