Гавьяат багш С.Шаарийбуу Ерөнхий сайдад ханджээ

Гавьяат багш С.Шаарийбуу Ерөнхий сайдад ханджээ

Гавьяат багш С.Шаарийбуу Ерөнхий сайдад ханджээ

Монгол Улсын Гавьяат багш С.Шаарийбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан хүсэлт гаргажээ. Тэрбээр "Лалын шашинтны мацаг барьдаг, рамдан сарын тайлал хийдэг гэр бүлийн баяр, хүн төрөлхтөн эхийн ачийг хариулдаг өдрийг сонгон, хоёр хүүхдийн эх, миний охин Алтантуяагийн амь насыг 2006 оны аравдугаар сарын 19-нд Малайз улсад хууль бусаар хөнөөснөөс хойш 19 жилийн хугацаа өнгөрлөө. Хэргийг удирдсан Малайз улсын ерөнхий сайд асан Нажиб Разак, түүний улс төрийн зөвлөх, хэргийн захиалагч Разак Багинда, Батлан хамгаалах салбарынх нь өндөр албан тушаалтан Муса Сафри, зэвсэг авах зөвшөөрөл олгогч нарын үйлдэл нотлогдож, хэргийг гардан үйлдсэн Азилах Хадри, Сируд Умар нарыг цаазлуулан гэрчгүй болгож, хэргээс мултрах шийдвэр гаргуулснаа хэрэгжүүлэхээр зүтгэж байсан ба зөвхөн ерөнхий сайдынхаа өгсөн даалгаврыг гүйцэтгэсэн Азилах Хадри ял эдлэн, Сирул Умар болон захиалагч этгээдүүд эрх чөлөөтэй явж байна. Малайз улс нь цаазаар авах ялын зарим хэсгийг өөрчлөх шийдвэрийг 2023 онд гаргасан байна.

Миний охины амийг ерөнхий сайдынхаа өгсөн даалгаврыг биелүүлснийхээ төлөө цаазын ял аваад байсан офицер үнэнийг мэдүүлж, цаазын ялаа өөрчлүүлэх хүсэлтээ 2019 онд гаргаж байжээ. Миний Монгол Улс дахь хуульч Бүдрагчаагийн Баяр, Малайз улс дахь хуульч Сангийт Каур Део бид хоёр жил гаруй зөвлөлдөн, эцэст нь Азилах Хадрийн цаазаар авах ялыг биеэр эдлүүлэх болгож өөрчлөх асуудлыг дэмжиж буйгаа С.Шаарийбуу миний бие Малайзын эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу 2024 оны аравдугаар сарын 10-ны өдөр Малайз улсад шүүх хурал болон, эх орондоо хоригдож буй цаазын ялтан Азила Хадрын хэргийг хэлэлцэж, түүний цаазаар авах ялыг 40 жил хорих болон 12 удаа банздан цохих ялаар солилоо.

Дээрх асуудлыг шийдэх хүрээнд Малайзын засгийн газар болон шүүхэд миний Малайз улс дахь хуульч Сангийт Каур Део мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн бөгөөд үүндээ "Хэргийг хамтран үйлдэгч Австралид оршин суугаа Сирул Умарыг Малайз улсад ирүүлэн адил эдлүүлэх, Монголын төр засаг идэвхтэй хамтран ажиллах, Малайз, Австрали улсын эрх бүхий байгууллагуудад албан мэдэгдэл хүргүүлэх" талаар дурджээ.

Хэргийн нөхцөл байдал дээрх байдалтай 19 жилийн хугацаанд шийдэгдэхгүй байгаад анхаарал хандуулахыг хүсэн, миний бие танд дараах мэдэгдлийг хүргүүлж байна.

  • Хэргийг захиалан, хэрэгжүүлэхийг даалгасан Малайзын тухайн үе /2006-2018/ оны эрх мэдэлтнүүдийн үйлдлийг шударгаар шийдүүлэх талаар Малайз улсын эрх бүхий этгээдэд албан мэдэгдэл хүргүүлэх
  • Малайзын ерөнхий сайд асан Нажибтай нөхөрлөн, өөрийн улсын хохирсон иргэнийхээ эсрэг ноцтой, бүдүүлэг үйлдлүүдийг гаргаж, миний охины амь насны асуудалд анхаарал хандуулсан дүр үзүүлэн, өөртөө ашиг хонжоо олох боломжийг бүрдүүлж ирсэн ч тэднийг удаа дараа элчин сайдаар томилсон болон энэ асуудалтай  холбогдон, зорилго агуулга нь тодорхойгүй их хэмжээний мөнгө авсан Гадаад яамны үе үеийн сайд, дарга нарын талаар албан тайлбар гаргуулан Малайзын талд хүргүүлэх
  • 2022 оны арванхоёрдугаар срад Малайз улсын шүүхээс гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох тухай Иргэний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн хэдий ч одоо хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа асуудлыг хөндөн, уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардах
  • Хэрэгтэн Сирул Умарыг Австрали улс Малайз улсад хүргүүлэн, зохих ялыг эдлүүлэхийг Монгол Улсын Засгийн газраас шаардах

Дээрх асуудлуудад эрхэм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та анхаарлаа хандуулахыг хүсч, танд хүсэлтээ хүргүүлж байна гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2024-10-23 103.140.10.221

mgl hunii ami er em sh bai une tsenetei bh heregtei shde mgl d bol hunii ami une tsene bhgui bho tamine mungutui hund l bol huuli uilchilj munguigui huniig bol tgd tultal ni yllad hayah bhda tamine mgl etseg hun mundag aaw bno tamine

Avatar

Нэргүй 2024-10-23 104.28.154.180

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-10-23 202.72.245.121

Төр засаг нэг сэтгэл гаргаад анхаараад өгөөсэй дөө

Avatar

Нэргүй 2024-10-23 174.114.51.168

OY- mongol yls irgeniihee tuluu ybdag um bn gedgiig xaruulah xeregtei.

aab bol ulger jishee abah xyn bn

Avatar

ZOCHIN 2024-10-23 58.160.64.25

DEMJIJ BNA….

Avatar

Зочмн 2024-10-23 66.181.185.232

Энэ аавын буруу гэж юу байхав. Гэхдээ охины яс өндөлзүүлээд халширмаар юмаа. Ерөнхий сайдыг үүнд хутгаад хэрэггүй, бүр хэзээ ч дуусахгүй улстөр болчиноо

Avatar

Зочин 2024-10-23 66.181.177.152

тууштай байж чадсан цорын ганц аав шүү монгол аав нар ийм болох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-10-23 203.98.76.2

охин нь биеэ үнлэгч байсан ч, эцэг нь ямар сайн хойноос нь хөөцөлдөж, зарга үүсгэж чадаж байнаа.

Avatar

Монгол 2024-10-23 66.181.179.69

Хүний охин үрийг энгэж хэлж бичээд сууж байхаар үхээч чи

Avatar

Нэргүй 2024-10-23 66.181.165.222

timm bsan ch vgvi bsan ch hvn alsan bol hariutslagiig n hvleelgedeg baih estoi.

Avatar

Нэргүй 2024-10-23 66.181.185.92

huuli bus baliar um hiih gej baisan ohin n i ter aluurchdiinhaa gart l urtsun baina daa. uhtel ur haram gej

Avatar

зочин 2024-10-23 59.153.113.142

ИЙМ ТУУШТАЙ, УЙГГҮЙ, ШУДАРГА ХҮНЭЭР МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССИЙГ УДИРДУУЛБАЛ
ЯАСИЙН. АЖЛЫН ҮР ДҮН ГАРАХ ЮМ БИШ ҮҮ!!!

Avatar

ЗОЧИН 2024-10-23 202.21.126.30

МАНАЙ ГХЯ-ААС УЛАМЖЛАХ БАЙХАА. ЭНЭ ААВЫГ АҮНДЭТГЭХ Ч ХУУЛЬ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН АСУУДЛЫГ ЭЦЭСЛЭХ ГЭЖ БАС НЭГ ЮМ БИЙГ БОДОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Туул 2024-10-23 202.5.202.130

Сайн эцэг бас сайн заргач хүн байна

Avatar

Нэргүй 2024-10-23 66.181.161.87

Яасанч хэцүү юм бэ дээ

Avatar

Нэргүй 2024-10-23 203.217.139.240

Заргач хүн биш байсан ч хүүхдийнхээ төлөө эцсээ хүртэл явах нь зөв. Энэ хүнийг өөр хэрэг дээр заргалдаад яваад байсныг бол мэдэхгүй юм байна.

Avatar

Нэргүй 2024-10-23 66.181.181.112

Үрийнхээ төлөө ямар ч эцэг хүн эцсээ хүртэл явах нь юун буруу гэж. Хүний зовлон шөнө бүр асгаруулдаг нулимс , сэтгэлийн шаналал тийм хямдхан заргач гдг мөсөн үгээр тайтгарах нь юу л бол доо. Хүйтэн сэтгэлт могойнууд аа.

Avatar

Нэргүй 2024-10-23 202.72.245.121

Ийм сайхан монгол аав ховорхон шүү нээрээ. Бурхан таныг ивээнэ ээ үнэхээр гайхалтай хайр. Үнэн бөгөөд хайр үүрд ялна аа

Avatar

Монгол хүү 2024-10-23 64.119.29.63

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР МАЛАЙЗААС НЭЭХ ХАМААРАЛТАЙ АСУУДАЛ БАЙХГҮЙ ТУЛ МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ БҮХ ЧАДЛААРАА ТУСАЛЖ ДЭМЖИХ ТАЛ ДЭЭР БҮХ ТАЛЫН АЛБАН ШААРДЛАГЫН ХҮРГҮҮЛЭХ ҮҮРГИЙГ МОНГОЛЫН АРД ИРГЭДИЙН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ТУЛ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ МОНГОЛ ХҮНИЙГ ӨМӨӨРЧ ӨМГӨӨЛЖ ХАМГААЛАХ АРИУН ҮҮРГЭЭ НЭН ДАРУЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

Avatar

Нэргүй 2024-10-23 202.179.26.115

Тусгаар тогтносон бүхэл бүтэн улс байж иргэнийхээ талаар яаж таг чиг байж чаджийнаа. Бусдыг нь чаддаггүй юмаа гэхэд хохирлыг нь нөхөн төлүүлэх талаар Маоайзаас шаардаач ерөнхийлөгч өө.

Avatar

Нэргүй 2024-10-23 202.179.26.115

Энэ аав эцсээ хүртэл үзэж байнаа. Хоншоортой хүн гэж энийг л хэлэх байх.

Avatar

Нэргүй 2024-10-23 149.88.103.36

Зөв л дөө, эцэг хүн ингэж л явна.

Avatar

зочин 2024-10-23 66.181.160.73

Ясаа цайтал үзэж байна да.. Шийртэй хөгшин юм аа … Бүх Монгол аавууд ийм л байх хэрэгтэй !!!..

Avatar

Нэргүй 2024-10-23 202.126.91.138

зөв. Эцэг хүний эмгэнэсэн харуусал хорин жил битгий хэл насан эцэслэтэл хамт байх л болно…

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-10-23 202.9.47.31

Эцэг хүн хүлээсэн, үүрэг хариуцлагаа ухамсарлан 19 жил хөөцөлдөж байна! Энэ хугацаанд манай улсын ГХЯ, ЗГ-аас туслалцаа үзүүлсэнгүй!гэж ойлгож байна.

Avatar

Зочин 2024-10-23 192.82.65.103

Зөвөө зөв.

Avatar

Автобусны жолооч 2024-10-23 203.169.48.150

"Монгол Улсын засгийн газрын ЗҮГЭЭС" гэхгүй бол манай засгаас шаардаад байгаа юм шиг ойлгогдож байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж