Сурвалжлага: Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ

Сурвалжлага: Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ

Сурвалжлага: Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ

Энэ он гарсаар тогтвортой байсан валютын ханш сүүлийн өдрүүдэд нэлээд хэлбэлзэж, товчхондоо өдөр бүр өсч байна. Тэгвэл иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг “Найман шарга” валют арилжааны захыг зорьж долларын ханш болон эрэлт хэр зэрэг байгааг сурвалжиллаа.

"ДОЛЛАРЫН ХАНШ 14 ХОНОГТ 35 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ БУЙ НЬ АЮУЛТАЙ" 

Бидний хэдийн нэрлэж заншсан урт цагааны гудамжинд байрлах “Найман шарга” валют арилжааны захын гадна “Доллар байна уу, доллар авах уу” “Юу хэрэгтэй байна” гэж зөрсөн хүн бүрээс асууж зогсох хүмүүс бол валютын наймаачид. Тэдний дийлэнх нь гартаа 20 мянгатын дэвсгэрт барьсан харагдана. Зарим нэг нь юань, иен, доллар барьжээ.

Наймаачдын хэлж буйгаар ам.доллар 10 гаруй хоногийн өмнөөс өдөр бүр бага багаар нэмэгдэж байгаа аж. Наймаачид “Нэг жил шахуу тогтвортой байсан ам.долларын ханш УИХ болон орон нутгийн сонгуулийн дараа өсч байгаа нь сонин байна. Монголбанкинд ам.долларын нөөц ховордсон гэх мэдээлэл байхгүй, нөөц хангалттай байгаа л гэдэг. Ам.долларын ханш гэнэт өсч байгаа нь тодорхой шалтгаангүй. Өөрөөр хэлбэл, арав болон арваннэгдүгээр сард ерөнхийдөө ам.долларын ханш тогтвортой байдаг. Харин шинэ жил дөхөхөөр юанийн үнэ бага зэрэг өсдөг. Covid-19 цар тахлын дараа буюу 2023 оноос хойш ам.долларын зах зээлийн ханш 3380 төгрөг дээд тал нь 3390 төгрөг байсан.

Хоёр долоо хоногийн дотор 35 төгрөгөөр нэмэгдэж одоогийн зарах ханш 3425 төгрөг байна. 14 хоногт 30-35 төгрөгөөр нэмэгдэж байгаа нь аюултай.

Үүнийг дагаад төгрөгийн ханш унаж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх зэрэг олон сөрөг үр дагаврууд бий болно” гэдгийг хэлэв.

Тэдний хэлж буйгаар 2023 оны энэ үед ам.доллар өсч байгаагүй буюу тогтвортой байсан гэнэ. Ингэж эрчимтэй өсч байгаа учраас цаашид нэмэгдсээр байна гэж харж байгаагаа нуусангүй. Тиймээс валютын ханшийг бодлогоор барих нь зөв гэдгийг наймаачид хэлж байв. Мөн иргэдийн худалдан авалт муу байгаа ажээ.

2023 ОНЫ АРАВДУГААР САРД ДОЛЛАР 3460 ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙЖЭЭ

Арилжааны банкнуудын 2023 оны аравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх ам.долларын ханшийн мэдээнээс харахад “2023 оны аравдугаар сард ам.доллар 3460 орчим төгрөг байсан байна.

Үүнээс хойш тогтмол буурсаар 2024 оны гуравдугаар сард 3390-3400 төгрөгийн хооронд хэлбэлзэж байжээ.

Харин 2024 оны гуравдугаар сарын сүүл үеэс эхлэн аравдугаар сар хүртэл тогтвортой байснаа аравдугаар сарын дунд үеэс ийнхүү өсч эхэлсэн байгаа юм. Бусад валютын хувьд тогтвортой байгаа аж.

ДОЛЛАР 3410-3425 ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА

“Найман шарга” захын дотор ороход ихэнх лангуу нь үйлчлүүлэгчгүй, худалдаачид нь утсаа оролдон дэмий суух ажээ. Тэдний зүгээс “үйлчлүүлэгч маш муу байна. Иргэд валют бараг солиулахгүй байгаа. Ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд тогтмол хэлбэлзэж байна. Зарим хүмүүс наймаачид үнээ нэмээд байна гэж уурладаг. Яг үнэндээ энд зарж байгаа үнэ арилжааны банкнуудын үнэтэй адилхан л байгаа. Юунаас болж ам.долларын ханш өсөөд байгааг бид мэдэхгүй шүү дээ” гэж учирлаж байлаа. “Найман шарга” захын доторх болон гадна зогсч буй наймаачдын валютын ханшийн үнэ харилцан адилгүй.

Тодруулбал, гадна зогсдог наймаачдын ам.долларын авах, зарах үнэ нь 3410 төгрөг байв. Харин “Найман шарга” зах доторх худалдаачдын ам.долларын авах ханш 3415-3418 төгрөг байсан бол зарах үнэ нь 3425 төгрөгийн ханштай байв.

"ТӨСВИЙН ХЭТ ТЭЛСЭН БОДЛОГЫН ҮР ДҮН ВАЛЮТААР ИЛЭРЧ БАЙНА"

Иргэн Н.Гомбожав арваннэгдүгээр сард Өмнөд Судан улс руу Энхийг дэмжих ажиллагаанд явах гэж байгаа аж. Түүний хувьд явах бэлтгэл сургуулилалт гэсээр мөнгөө ам.доллар болгож амжихгүй явсаар өнөөдөр солиулж байгаа нь энэ. Тэрбээр, “Ам.долларын үнэ өснө гэж бодож байсангүй. Аравдугаар сарын эхээр ханш харж байхад тогтвортой байсан. Сая ирэхэд жаахан нэмэгдчихэж. Бидний хувьд их хэмжээгээр ам.доллар авахгүй учир ямар нэгэн дарамт алга. Гэхдээ энэ хэвээр цаашид өссөөр байвал монголчуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөх байх” гэв.

Тэгвэл нэг жил шахам тогтвортой байсан ам.долларын ханш яагаад өсөх болсон шалтгааныг эдийн засагч Р.Даваадорж ингэж тайлбарлав. Тэрбээр “Өнгөрсөн оны эхний есдүгээр сарын статистик үзүүлэлтээр экспорт 11.3 тэрбум ам.доллар, импорт нь 6.7 тэрбум ам.доллар байсан. Тэгвэл энэ жилийн хувьд экспортын хэмжээ 11.7 тэрбум ам.доллар харин импорт нь 8.6 тэрбум ам.доллар болж өссөн байна. Эндээс харвал импортын хэмжээ өссөн харагдана. Өөрөөр хэлбэл, валютын гарах урсгал ихэссэн байна.

Миний харж буйгаар энд төсвийн хэт тэлсэн бодлогын үр дүн валютын ханшаар дамжин илэрч байна гэж үзэж байна.

2023 оны төсөв өмнөх оноосоо 24 хувь, 2024 онд өмнөх оноосоо 22 хувь өсөлттэй төсөв баталсан. 2023 онд 22.4 их наядын төсөв нь 2024 онд 27.4, тодотголоор 30.6 их наяд төгрөг болж данхайсан. Ганц жилийн дотор найман их наядаар данхайсан төсвийн муу үр дүн ийнхүү валютын ханшдаа нөлөөлж байгаа хэрэг. Мөн эрх баригчид УИХ-ын сонгууль угтаж цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, сонгогчдын санал татах зорилгоор элдэв хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсэн нь ийнхүү ганц улирлын дараа хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, валютын нөөц хангалттай гэж хэлэхэд хэцүү. Оны эхэнд 5.2 тэрбум ам.доллар байсан гадаад валютын нөөц одоо 4.6 тэрбум болж буурсан байна.

Цаашид ам.долларын ханш өссөн хэвээр байвал валютын нөөцөд нөлөөлнө гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-23 66.181.169.108

Бидний л сонголт. Бүү шалчигнамой….

Avatar

ИРГЭН 2024-10-23 66.181.187.76

Одоо машины импортыг багасгаад ирэхээр ам доллар тогтворжих байхаа!!! Хуучин төмрийн сэгээр ам доллараа алдаж дуусан шүү Монгол улс!!!

Avatar

Нэргүй 2024-10-23 202.9.40.237

Нам дагасан өлөнгүүдиин ээлжид өсгөж мөнгө хиих шунал найман шаргын хэдэн хужаагиин ирлииз хурлиизуудл хамтарч өсгөж буулгадагшдэээ

Avatar

Нэргүй 2024-10-23 202.126.91.216

Монгол банкны заралсан ханшаас дээгүүр вальют зарахыг хориглоо Банк, ББСБ ууд ченж хийж улам хөөрөгдөөд байдгийг болиул. Мөнгөний бодлогоо явуулж чадахгүй Төгрөгний ханшаа алдвал УИХ нь ЗГ тайгаа огцорч хахиуцлагаа хүлээ, үнийн хөөрөгдөл, төгрөгний ханшийн уналтаас улбаалж ард түмний амьдрал улма бүр хэцүүдлээ шүү

Avatar

Америк долларын ханш Монголд хэзээ ч сулрахгүй юм байна. Лав л энэ 2024 он ирэх 2025 онд яагаад ч сулрахгүй юм байна. 2024-10-23 66.181.188.89

Доллар Монголд хүчтэй хэвээрээ байна.

Avatar

Нэргүй 2024-10-23 202.179.27.138

ЯГ ҮНЭНДЭЭ БРИКСИЙН ОРНУУД АМ ДОЛЛАРААР ГҮЙЛГЭЭ ХИЙХЭЭ БОЛЬЖ, АМ ДОЛЛАРААС ТАТГАЛЗАЖ ЭХЛЭЭД БАЙГАА. ТЭГЭХЭЭР МОНГОЛД БАЙГАА АМ ДОЛЛАРТАЙ НӨХДҮҮД БАЙГАА ЮМАА ҮНЭГҮЙДҮҮЛЭХГҮЙН ТУЛД Л ХИЙЖ БАЙГАА ЗОХИОМОЛ МАНИДУЛЯЦИ ГЭЖ ХАРЖ БАЙНА. БРИКСЭЭС АЛБАН ЁСООР МӨНГӨНИЙ НЭГЖ ЗАРЛАВАЛ ТЭГЭЭД Л ЦААС БОЛНО ШДЭЭ… МОНГОЛД ҮНЭНДЭЭ АМ ДОЛЛАРААР ХИЙДЭГ НАЙМАА ГЭЖ БАРАГ БАЙХГҮЙ, ОРОСООС РУБЛЬ, ХЯТАДААС ЮАНЬ ГЭЭД БОДОХОД!!! ХАРИН АЛТНЫ ҮНЭ МАШ ИХ ӨСНӨ ШҮҮ ГЭДГИЙГ Л ОЛОН УЛСАД ХЭЛЭЭД БАЙГАА???

Avatar

Нэргүй 2024-10-23 66.181.160.73

70 жил коммунизм ялхыг хүлээж билээ .Тэрэншиг л юм болох бы ..

Avatar

саөд 2024-10-23 103.168.34.2

нэг ч татгалзсан орон байхгүй ээ.

Avatar

Зочин 2024-10-23 66.181.190.74

Ингээд л цалингийн нэмэгдэл нь нэмэгдэл биш болж монголчууд дахиад л ядуурал дундаа шигдэж бгаам даа. Монгол банкны харалган бодол

Avatar

зочин 2024-10-23 66.181.160.73

14 н их бүтээн байгуулалт эхэлнэ гээ биздээ …Тэгээд л банкууд валютаа нөөцөлж ихлээ биз ..Төмөр цементнээс авхуулаад л их бүтээн байгуулалтанд хэрэглэх бүх юм гаднаас зөөнө шүү дэ

Avatar

Нэргүй 2024-10-23 110.8.126.141

1.Tramp sh de, 2.euro bodlogiin huu gee buuruulsan

Avatar

Нэргүй 2024-10-23 66.181.161.182

Сонгууль дууссаан хө. Ман ялсан. Одоо доллар ахархан хугацаанд 3500 дээр очино. Харин тэндээ тогтох нь уу гүй юу. Гэтэл биднийг долларын ханшаас том сорилт хүлээж байна. 11 сард юмны үнэ нэмэгдэнэ. Үүнд л бид одооноос бэлдэх хэрэгтэй юм даа. Орших эс оршихын тухай ярина даа. Ман ч яахав оршихын баталгаагаа маний ходоодоор хийгээд авлаа. Харин маниус нь яах вэ? Оршиж чадах уу?

Avatar

Нэргүй 2024-10-23 66.181.184.227

эргүү ямарч чадваргүй боловсролгүй Данх төсвийг хэт зохиомолоор нэмсэнээр $ өсөөд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж