“Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар 244 байршилд 9900 метр хашаа, хайсыг буулгажээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж буй уг ажил 92 хувьтай байгаа бөгөөд энэ сардаа багтаж нийт байршлын хашаа, хайсыг буулгаж, газрыг чөлөөлж дуусах юм.
Цаашдаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хашаа, хайс, орон сууцны хорооллын хаалтыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн баривал хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал, Газрын тухай хуульд “Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хашаалсан бол албадан чөлөөлж, шаардлагатай тохиолдолд гарсан зардлыг буруутай этгээд нөхөн төлнө” хэмээн заажээ. Эдгээр асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбараас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр “Оршин суугчид хотхон, хорооллуудын орц гарцыг хаасан хаалтын асуудлаар “Бидний эрхэнд халдлаа” хэмээн гомдол их өгдөг. Бидний зүгээс зөвшөөрөлгүй хашаа, хаалтыг буулгаж ажилладаг. Тухайн хашаа, хаалт зэрэг нь эзэмшил газраасаа хэтэрсэн буюу зөвшөөрөлгүй ашигласан, Газрын тухай хуулийг зөрчсөн бол манай байгууллагаас буулгах эрхтэй. Харин газрыг өөрийн эзэмшлийн эрхийн дагуу ашигласан бол буруутгах боломжгүй” гэдгийг хэллээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орон сууцны хотхон, аж ахуйн нэгжийн хашааны стандартыг холбогдох байгууллагууд мөрдүүлж, стандартад хяналт тавьж ажилладаг байна. Харин орон сууцны хотхон, хорооллын хаалтыг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцах нь түгээмэл. Ингэхдээ СӨХ нь тухайн хотхон, хорооллын газрыг тэр чигээр нь ашиглах эрхтэй. Эсвэл автомашины зогсоол, хаалтын хэсгийг оруулахгүйгээр газрыг ашиглах эрхтэй ч байдаг. Гэхдээ СӨХ болон хувь хүн, байгууллагууд, тэдгээрийн удирдлагын зүгээс газрын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж, хаалт тавих эрхгүй. Нийтийн эзэмшлийн зам талбайг зогсоолын зориулалтаар ашиглах эсэх асуудлыг хариуцсан төрийн байгууллагаас шийдвэрлэдэг байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ЗОЧИН 2024-10-22 103.212.117.150
ТУХАЙН ОРОН СУУЦНЫ ЭРГЭН ТОЙРОНД АВТОМАШИНД ЗОРИУЛЖ ҮЛДЭЭСЭН ГАЗРЫГ ХААЖ ХААЛТ ХИЙХ НЬ ТЭР ОРОН СУУЦАНД АМЬДРАГЧДЫН ЭРХ БАЙХ ЁСТОЙ. ТЭГЭХГҮЙГЭЭР ТЭР АЛГА ДАРАМ ГАЗАРРУУ ГАЗАРГҮЙ ОЙР СУУЦНЫ ГАДНЫ МАШИНУУД ЧИХЭЭД ТАВЬЧИХААР ТЭРХ СУУЦНЫ АЙЛЫН МАШИНУУД ӨӨРИЙН ГАЗАРРУУГАА ОРЖ ЧАДАХГҮЙ БОЛЧИХДОГ. ХААЛТ ХИЙХ ЭНЭ АСУУДЛЫГ ТЭР ОРОН СУУЦНЫ ИРГЭД ӨӨРСНӨӨ ШИЙДЭЖ БАЙХ ЭРХ ЭДЛЭХ ЁСТОЙ.
ХОТЫН ИРГЭН 2024-10-22 203.169.48.150
СӨХ-ийн эзэмшлийн буюу тухайн нийтийн орон сууцны орчны газрын тохижолт, бүрэн бүтэн байдлыг СӨХ хариуцна гээсэн заалттай. Оршин суугчдын аюулгүй байдал, тав тух, эрх ашиг, хөдөлгөөний аюулгүй байдал, эмх цэгцийг зохицуулах зорилгоор эзэмшил талдбай буюу кадастрын дагуу авто замын нээгдэж, хаагддаг хаалт хийх эсэх нь газар эзэмшигчид болох оршин суугчид, тэдний төлөөлөл болох СӨХ-ийн мэдлийн асуудал.
Авилгагүй ард 2024-10-22 203.169.48.150
Ер нь нийтийн эзэмшлийн авто замын хөдөлгөөнийг хаагаагүй бол орон сууцны орчны газар луу гадны машинууд чихэж чах гээд байгаа вэ гэвэл замын түгжрэлээ шийдэж чадхгүй болохоор орон сууцны хороолол, ялангуяа хотын төвийн байрнуудын дунд яихэж хаях гээд байгаа юм. Нитйин орон сууцанд чинь хүн амьдардаг, машин тэрэгтэй орж гарна, орц руугаа алхаад ч орж чадахгүй болох тохиолдол байдаг болохоор тун хэцүү.. Өөрсдийнх нь хашаа, хороо, хотхон руу дурын машин чихээд байвал яах болоо
Зочин 2024-10-22 124.158.108.67
Алаг үзэлгүйгээр бүх орон сууцны хороолол дахь хаалтуудыг ав. Заримыг нь хориод, хаалтыг нь аваад заримыг нь үлдээх ёсгүй шүү. Тэр хууль чинь бүх иргэд, байранд ижил үйлчлэх ёстой байх.
Нэргүй 2024-10-22 103.57.92.132
haa saigui hashaa guuren bn.buulgaachee
Лимхх 2024-10-22 202.9.40.93
Манж х***а зулбасгууд тансаг нтр гэж шаажийн үхсэн ацны тансаг өлөн бузар хулгайн бузар шүглэсэн халтар амьдрлаа тансаг гэж дөвхийгөх гэж ядцан тархины өлөн шаарууд. Яллаж эрүүдэхэр хулгайга хүлээх болноо.
Зочин 2024-10-22 66.181.188.199
Гаражаас гарахын тулд хаалт хийхээс аргагүй байнаа. Машин чихээд нарнахгүй байгаа газарт хаалт тавь
Нэргүй 2024-10-22 202.9.40.131
Наад хашаануудаа сайн буулга хот ямар аятайхан сэлүүхэн болж бнаа
Нэргүй 2024-10-22 66.181.184.64
Ер нь СӨХ- ыг татан буулгах хэрэгтэй. Бэлхэн мэргэжлийн байгууллага гэж байна ОСНААУГ. Бүгдийг нь тэнд төвлөрүүлээд ажиллах хүний нөөцөө бүрдүүлэх хэрэгтэй. Цалин хангамж нь хүрэлцэхгүйгээс болоод ид ажлийн насны залуучууд гадагш явж байна, эрүүд мэндгүй болж ирж байна. Хэрэв ОСНААУГ- т бүх орон сууцыг харъяалуулж чадвал энд маш их хүний нөөц бүрдэнэ, тэр хэрээр улсад төвлөрөх татвар бүрдэнэ, тогтвор суурьшилтай ажлийн байр бий болох үндэс суурь дахин бий болно. Ус алдахад СӨХ хариуцдаггүй биз д
Нэргүй 2024-10-22 202.9.40.225
яг зөв ёр нь энэ сөх маш их асуудалтай оршин суугчдын мөнгийг зөв зарцуулж баы
гаагүй орон сууц хариубаж залуучууд ажиллах нь зөв
Бөх 2024-10-22 203.169.48.150
СӨХ-ийн тххай хууль уншиж үзчихээд хэн юу хариуцдаг, СӨХ хэрэгтэй хэрэггүйг бичээрэй. ОСНААУГ буюу орон сууцны контор юу хариуцдаг гэдгийг, цаана нь ямар олон нийтийн эрх ашиг хариуцах эзэнгүй үлддэгийг судлачихаарай / гэхдээ би СӨХ-ийн ажилтан биш шшүү/