Г.Лувсанжамц: Хариуцлагагүй жолооч нарт өндөр даатгал тавих хэрэгтэй

Г.Лувсанжамц: Хариуцлагагүй жолооч нарт өндөр даатгал тавих хэрэгтэй

Г.Лувсанжамц: Хариуцлагагүй жолооч нарт өндөр даатгал тавих хэрэгтэй

Жолоочийн хариуцлагын даатгал нь бүдүүлэг, соёлгүй жолооч нарын толгойг илсэн нөхцөл байдалтай байна гэж УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц өнөөдөр/2024.10.22/ мэдэгдлээ. Энэ талаар тэрбээр “Жолоочийн даатгалын тогтолцоог харахад хураамжийн орлого нь 13.7 хувь атал нөхөн төлбөр дэрээ 34.3 хувь болж хоёр дахин их болж байгаа. Монголын жолоочийн хариуцлагын даатгал бол хамгийн соёлгүй, бүдүүлэг, зарчимгүй жолооч нарын толгойг илсэн нөхцөл байдалтай байгаа. Тиймээс хариуцлагатай жолооч нарыг урамшуулаад Жолоочийн хариуцлагын даатгал нь хөнгөлөлттэй ч байдаг юм уу,  харин зөрчил их гаргадаг, тавих ёсгүй газар автомашинаа байршуулдаг дүрэм зөрчдөг жолооч нараас их хураамж авдаг татвар татаасын уялдсан тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагатай” гэдэг санал дэвшүүлээд байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүд өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж,  үйл ажиллагаатай нь танилцан, хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцох үеэр Г.Лувасанжамц гишүүн дээрх саналыг гаргасан юм.

Улаанбаатар хотод хүн амын нягтаршил нэмэгдэхийн хэрээр тээврийн хэрэгслийн тоо өсч буй. Тэр хэрээр автомашины түгжрэлтэй өдөр бүр шахам нүүр тулах болсон. Түгжрэл үүсгэж буй нэг шалтгаан нь дүрэмгүй жолооч нарын дураараа авирладаг байдал нөлөөлж байгааг тээврийн цагдаагийнхан сануулдаг.

Дүрмээрээ хөдөлгөөнд оролцдогүй жолооч нарт торгууль тавьдаг ч төлдөггүй нэг зовлон бий. Зарим жолоочид оноосон торгуулийн хэмжээ 8 сая төгрөг даваад байгааг ч Тээврийн цагдаагийн газраас мэдэгдсэн удаатай.

Мөн Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар торгуулиа төлдөггүй жолооч нарыг хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлах арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байгаа. Ер нь бол хариуцлаггүй жолооч нарт хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлага байгааг олон нийтийн зүгээс ч шаардаж ирсэн. Тэгвэл Жолоочийн хариуцлагын даатгалаар нь дамжуулан дүрэмгүй жолооч нарт оногдуулах хураамжийг өндөр тавьдаг байх зэрэг зохицуулалтын асуудал яригдаж эхэллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.168.8

Энэ албан даатгалыг болиулж сайн дурын даатгал болговол их зүгээр байна. Албан хүчээр дээрэм хийж санхүүжиж байгаа шүү энэ даатгал нэртэй газрууд.

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.168.8

Даатгалын системээ сайжруулах тухай ярих хэрэгтэй. Үйлчилгээ нь одоо бүр маш их хүнд сурталтай болсон. Тэг, ингэ гээд л бөөн стресс нэмэгдэж байна. Ядахдаа үйл ажиллагааг нь сайжруулж иргэд осол гарсан газар дээр нь буцаан олголтыг нь өгдөг болох хэрэгтэй байна. Энэ их түгжрэл дунд олон жолооч нарын дургүйцлийг хүргэдэг шүү. Даатгал, цагдааг хүлээгээд л байж байдаг.

Avatar

зочин 2024-10-22 66.181.177.68

Ур чадваргүй жолооч нар осол гаргаж байна. Зам булаацалдаж өрсөлдөж уралдаж явдагаас осол гарч байна. Осол гаргасан жолооч нарын даатгалыг өндөр болгох нь зөв байхаа

Avatar

Нэргүй 2024-10-22 103.80.211.42

HUCAA

Avatar

Нэргүй 2024-10-22 202.131.234.123

Нөгөө талаасаа ажилаа хий. хотоос хүн амаа тараах ажил хий тэгвээс чиний ам хөдлөнө

Avatar

Авилгагүй ард 2024-10-22 203.169.48.150

8 сая төгрөг хүртэл торгуульнаа гэдэг чинь хэдэн удаагийн зөрчил гаргасан байх уу. Зүгээр л тэдэн удаа зөрчил гаргавал буюу тэдэн удаа торгуулбал эрхийг нь хасна гээд хасаад байгаа ч ээ

Avatar

Zochin 2024-10-22 139.5.218.148

ta nar oorsdoo torguuliig hongolsoor baigaad iim baidald hurgee biz dee. odoo huchingui bolgono, hongolno gesen huleelttei yavj baigaag buruutgah argagui. anhnaas n bugdiig toldog, tolohgui bol huu tootsdog baisan bol ingehgui.

Avatar

Нэргүй 2024-10-22 139.5.219.142

Аргагүй шилдэг төлгөн коммунист болжээ

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.184.227

Муу баньд аа их дарвагнаад байгаарай

Avatar

Зочин 2024-10-22 172.56.203.220

Дэг журам тогтоох гэсэн аливаа шийдвэр болгоныг эсэргүүцэж байдаг хөдөө сэтгэлгээнээсээ хэзээ ч салахгүй эдгээр нөхдийг нутагт нь буцаах хэрэгтэй. Замбараагүй байдалдаа дасчихсан ямар ч зүйлд сахилга бат чухал гэдгийг энэ хүмүүс огтхон ч ойлгохгүй байна. Хөгшин хүн үхэхээрээ, хүүхэд уйлахаараа айлгадаг шиг шийдвэр гаргаж байгаа хэн бүхэн рүү үсчиж дайрахаа болих хэрэгтэй. Дээр суугаа дарга нэртэй хөгийн амьтад ч гэсэн ханаж цадахаа мэдэхгүй хулгайлдаг, завшдагаа боль

Avatar

Нэргүй 2024-10-22 103.212.116.191

Buuddag bolohgui yu, duraaraa gulugnuud min

Avatar

Зочин 2024-10-22 202.9.46.121

Хариуцлагагүй УИХ гишүүдэд өндөр ял эдлүүлдэг болцгооё.

Avatar

Enhee 2024-10-22 66.181.190.250

маш зөв жолооч нар дүрэм барихгүй торгуулиа төлбхгүйтүгрэс үүсгэдэг байда өдөр бүр цагминутаар бн ууртай би гэсэн сэтгэл жолооч нарыг торгох л хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-10-22 178.174.229.45

OLIGTOIHON TORGO 1 SAYAAAS EHLEED ZUVHUN EDIIN ZASAG TURUUVCHTEI YARIAD EHELBEL NOMDOO ORNO

Avatar

A 2024-10-22 59.153.112.36

зөв сэдэв хөндсөн бна хариуцлаггүй тэнэг жолооч нар шүргэлцсэний төлөө зам хааж зогссон тохиолдолд минутаар тооцож өндөр торгууль тавь хариуцлага өндөр бно

Avatar

И 2024-10-22 103.168.34.176

Торгоод торгуулиа авчихаж чадахгүй ТӨР ОЛОН ЮМ ЯРИХАА БОЛЬ.Нөгөө оркууд нь даварчихсан. Төр ухаантай юм байгаа юм уу???

Avatar

Нэргүй 2024-10-22 139.5.219.119

эхний ээлжинд олон жилээр торгуулиа төлөхгүй хэдэн саяын төлбөртэй болчихсон жолооч нарынхаа торгуулийг төлүүлэх хэрэгтэй ш дээ

Avatar

Зочин 2024-10-22 124.158.108.67

Гаргасан дүрэм журмаа мөрдүүлээч дээ. Чадахгүй болохоор чинь дүрэм зөрчигчид даварч байгаа юм. Торгууль нэмнэ гэж тэнэгтээд яахав. Дүрмээрээ явдаг жолооч нар дийлэнх хувь нь шүү. Цөөхөн хэдэн дүрмээ ч мэдэхгүй, мэдсэн ч зөрчөөд лай болж явдаг лалруудыг журамлаад өгвөл сайн байна.

Avatar

Dd 2024-10-22 71.205.4.58

Torguuliin teleegui hudelgeend oroltsoh siding l hen turuund juramlah heregtei dee

Avatar

Нэргүй 2024-10-22 139.5.219.25

Дүрэмгүй жолооч бэлддэг хулхи автокурсуудыг цөөхөн чанартай болгохоос ажлаа эхлээ лам)аа

Avatar

Зочин 2024-10-22 202.126.91.221

Эхлээд наад дугуй, мотоциклээ хориглоод замаа челеелдее!!!

Avatar

Ниппон коей 2024-10-22 66.181.180.110

Жагсаалтын гелег арай өөр юм бодож ол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж