Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2024.10.22/ хуралдлаа.
"ОХУ-ын өмчийн байранд шүүх үйл ажиллагаа явуулж байна"
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-УИХ-ын Хууль зүйн байнгын хороо шүүх эрх мэдлийн шинэчлэлийг дэмжих, иргэдийг шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах хүрээнд тууштай бодлогын дэмжлэгийг үзүүлсээр ирсэн. Сангийн яам, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ойлголцлы зөрүү үүсдэг. Парламентаас шууд шүүхийн төсвийг хянаж явдаг. Энэ хүрээнд том тоо ярьж байна. Шүүхийн байрны асуудал хүндэрсэн нь энэ том нэмэгдэл болох шалтгаан болж байна. Сангийн яамыг царай алддаг. Төсвийн хувьд шийдвэр гүйцэтгэл бол шүүхтэй адил сүүлийн хэдэн жил төсөв мөнгөгүй орхигдсон. Ирэх оны төсөв нь том харагдаж байгаа тал байгаа байх.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Шүүх эрх мэдлийн төсвийг бие даасан, баталгаатай байх шаардлагатай. Ингэхийн тулд Шүүхийн тухай хуульд 48.6.3 заалтыг тусгасан ч Сангийн яамныхан салбар салбарын хуулийг баривал энэ төсөв бүтэхгүй гэдэг байдлаар битгий хандаасай. Хуулийн салбарынхан хатуу байр суурьтай байх ёстой гэж бодож байна. Шүүхийн байрууд ажиллах нөхцөлгүй байна. Энэ удаа 100 тэрбумаа төсөв хасагдлаа. Байнга ийм байдалтай шүүх байгууллагын төсөвт хандвал салбарын эрх мэдлийн хуваарилалтын асар том алдаа болно.
Банкны байрыг дандаа шүүхэд шилжүүлдэг. Төрийн өмчийн акталсан байрыг шилжүүлдэг. Баянзүрх дүүргийн шүүхийн байранд хүн ажиллах нөхцөл байхгүй, хөгцөрсөн, хулгана гүйдэг байр. Та бүхэн өөрсдөө очоод ажиллах хэрэгтэй. Ноцтой жишээ нь ОХУ-ын өмчийн байранд шүүх үйл ажиллагаа явуулж байна. Ийм байж болох юм уу.
Ирэх оны төсөв дээр цагдаагийн алба хаагчдын орон нутгийн нэмэгдэл цалингийн талаар дурдагдсан. Тухайн үед нэмэгдэл цалин авч үзээгүй гэдэг албан хаагч орж ирж байсан. Одоогийн байдлаар энэ талаар төсөвт тусгаагүй байна. ЦЕГ-т албан тоот явуулж, энэ талаарх мэдээллийг авья.
"ШШГЕГ-ын харьяа 33 зуухны 22 нь түүхий нүүрснээс татгалзсан"
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуулт асууя. ШШГЕГ-ын зардал 2024 оны төсөвтэйгөө болон тодотголтой харьцуулахад 6, 7 дахин өссөн байна. Үүний шалтгаан нь юу вэ. Хоёрт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хэлэлцэж, агаарын бохирдлыг бууруулах чиг үүргийг яамдуудад өгсөн. Тэгэхээр энэтэй холбоотойгоор нийслэлд түүхий нүүрс түлэхгүй гээд 2017 оноос хичээж байхад төрийн байгууллага ШШГЕГ-ын харьяа 33 уурын зуух Багануурын түүхий нүүрсийг түлж байна. Энийг удаа дараа хэлж, шинэчлэх ажлын тогтоол гарч байсан. Сайдын гол хийх ажил нь энэ гэж хэлмээр байна?
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-Энэ удаагийн төсөв дээр ШШГЕГ-ын төсөв нэмэгдсэн. Энэ системийн хэмжээнд сүүлийн жилүүдэд өөрсдийгөө аргалж байвал болно гэсэн байдлаар хандаж ирсэн байна лээ. Үүнтэй холбоотойгоор хорих ангиудын нөхцөл байдал муудаж, ХЭҮК-ын удаа дараагийн шалгалтаар хүний эрх зөрчиж байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн холбогдох хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын орон тоо 400-гаар нэмэгдсэн гэх шалтгаанаар энэ удаагийн төсөв өссөн. Энэ жил өсөөгүй. Өнгөрсөн жилүүдэд ял эдлэх байгууллагадаа төсөв хуваарилж байгаагүй учраас засч залруулж байгаа хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. Олон судалгааг хийж байж ийм шийдвэр гаргасан байгаа.
ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга н.Нарсаманд:
-Өмнөх жилүүдэд Улаанбаатар хотын хорих ангиудадын уурын зуухыг үе шаттай шинэчилж ирсэн. Сайжруулсан шахмал түлш түлж байгаа. Өмнөх уурын зуухнууд нь түүхийн нүүрсэнд зориулсан зуух учраас түлш түлэхээр 2 жилийн дотор сороод дуусгачих юм. Тийм учраас уурын зуухаа солих асуудлыг оруулж ирж байгаа. Дараа нь 22 зуухаа солих тендер зарлаж, удахгүй шалгаруулна.
Үлдсэн зуухыг ирэх оны төсөвт тусгах саналыг хүргүүлсэн
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-ШШГЕГ-ын зардал, төсөв нь 489 хувь нэмэгдсэн. Яг юунд зарцуулах вэ. Орон нутгийн төсөв байхгүй болсон шалтгаан юу вэ. Уурын зуухны хувьд нийт 33 зуухны 22-ынх нь ул, ширмийг сольж, түүхийн нүүрс түлэхгүй байх арга хэмжээг энэ жилдээ авч байгаа гэж ойлголоо. Ирэх оны 11 зуух дээрээ ямар төсөв төсөвлөсөн бэ?
ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга н.Нарсаманд:
-Үлдсэн 11 зуухыг баяжуулсан нүүрсний зуух болгон өөрчилж байгаа. Нийслэлийн төр захиргааны байгууллагаас сар бүр хяналт тавьж байгаа. Усан шүүр, утаа барьдаг хяналтыг хэрэгжүүлж ажиллаж байна. Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлогын төлөвлөгөөнд шүүхийн шийдвэрийн байгууллагын цахим хяналтын төвийг хэрэгжүүлэх ажлыг тусгасан. Мөн Эрүүгийн хуулийн шинэчлэлээр хязгаарлах, тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ манай байгууллагын чиг үүрэг дээр нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, таслан сэргийлэх арга хэмжээ, батлан даалтын хязгаарлалт тогтоосон. Шүүх хуралдаа ирдэггүй хүмүүсийг эрдэг ажлыг манай байгууллага дээр ирж байгаа. Эдгээрийг эрэн сурвалжлах хүн хүч, машин техникийн зардал нэмэгдсэн байгаа.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-Сүүлийн жилүүдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын урсгал зардал нэмэгдэж байгаагүй. Энэ удаа орон тооны нэмэгдэл, урсгал зардлыг төсөвт нэмсэн. Ерөнхий газраас салбарууддаа хуваарилаад явна.
Холбоотой мэдээ