Энэтхэг: Монголын нүүрсийг импортлох арга хайж байна

Энэтхэг: Монголын нүүрсийг импортлох арга хайж байна

Энэтхэг: Монголын нүүрсийг импортлох арга хайж байна

Энэтхэг улс Монголын коксжих нүүрсийг ОХУ-аар дамжуулан тогтмол импортлох арга замыг хайж буйг "Reuters" агентлаг мэдээллээ. Учир нь Энэтхэгийн эрх баригчид Хятадаар дамжин өнгөрөх транзит тээвэрт хэт найдлага тавихаас зайлсхийх болжээ.

Тус улс түүхий гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт ордог. Австралийн коксжих нүүрсний тогтворгүй нийлүүлэлтээс болж өнгөрсөн жил Энэтхэгийн үйлдвэрүүд тогтворгүй байдалтай байжээ. Тиймээс тус улсын засгийн газар түлшний эх үүсвэрээ төрөлжүүлэхээр Монгол руу төлөөлөгчдөө илгээсэн байна. Тодруулбал, Энэтхэгийн үйлдвэрүүд Монголоос коксжих нүүрсийг тогтмол нийлүүлэх маршруттай болохыг хүсч байна.

Монголоос Энэтхэг рүү коксжих нүүрс нийлүүлэхэд хол зам туулах учир Оросоос дамжуулан импортлох арга замыг хайж байгаа аж. Хятадаар дамжуулахад тодорхой хэмжээний стратегийн асуудлууд байгааг нэрээ нууцалсан эх сурвалж хэлжээ.

Далайд гарцгүй боловч байгалийн баялаг ихтэй Монгол Улс дээд зэрэглэлийн коксжих нүүрсний нөөцтэй гэж салбарынхан хэлдэг. Мөн бүтээгдэхүүн нь Австралийнхаас нэг тонн тутамд 50 ам.доллараар хямд байна гэжээ.

Энэтхэгийн гангийн компаниуд жилд 70 сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг бөгөөд нийт хэрэгцээний 85 хувийг импортоор хангадаг. Харин коксжих нүүрсний жилийн импортынх нь талаас илүү хувийг Австрали эзэлдэг. Австралиас гадна Орос, АНУ болон бусад цөөн хэдэн орноос коксжих нүүрс импортолж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.161.252

Заавал Монголын нүүрсийг заавал Оросоор дамжуулж авна гэж үү? Шууд Орохоосоо нүүрс авахаар Энэтхэг ах яах гээд байгаа юм бол?

Avatar

Bater 2024-10-22 174.219.235.144

Jenco гийн зөв байж дээ!! Орсууд одоо хятадуудад өгчихсөн!!

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.181.125

Хэдэн боинг худалдаж аваад л зөөчихөөч дээ асуудал юу байна.

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.186.34

Монгол улсын хувьд далайд хамгийн ойр цэг бол Бичигтийн боомт байдаг, тэндээс шууд далай хүртэл 600 км. Хятадын нутгаар 600 км зам шууд барьж яадвал Энэтхэг, Япон, Со, Тайварь руу нүүрс, төмөр, зэсээ гаргах боломжтой болно

Avatar

Зочин 2024-10-22 76.220.74.140

Тээвэрлэлт хол зам туулж өртөг нь өндөр бодох байхаа.

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.185.106

manai ulsiin zuun hil hurtel dalain us tureed orood irvel bid dalaid gartstai boloh bhdaaaa moroodol ym daaa

Avatar

Зочин 2024-10-22 139.5.219.218

Монголоос Энэтхэгт оросоор дамжуулж нүүрс гаргана гэж байхгүй байх оо, тэгвэл ёстэй иван иван биш болох байлгүй, монгол хөгжчих вий гэхээс шээс нь гоождог улс ш дээ, Монголд ашигтай, хэрэгтэй бүх юмыг хааж бооно ш дээ

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.181.133

зүгээр л үлгэр ш д. өөрюу ч биш

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.161.158

Монголын нүүрс Энэтхэгт очвол нүүрс биш алт болох байх. Хамгийн ойрын зам бол Тянжэн боомтоос усан замаар зөөх. Арай тойруу нь Владивосток оруулаад тэндээсээ далайн тээврээр авах.

Avatar

Нэргүй 2024-10-22 73.210.205.54

хоёр талын энэ хоёр манас зөөлгөхгүй л дэ !!

Avatar

Bvvvc 2024-10-22 202.9.40.93

Хужаатй л харьцахгүй бол монгол улс амьдрахгүй юм шиг ойголтыг манж хужаагууд ухуулдаг бсан яс. Юмн дээр хужаатй харьцахгүй хилээ хаахад монгол улс хурдан хөгжинө.

Avatar

Нэргүй 2024-10-22 103.212.117.164

Онгоцоор

Avatar

Нэргүй 2024-10-22 73.210.205.54

ямар тэнэг нь сая сая тн ыг онгоцоор зөөхөв дэ !

Avatar

Нэргүй 2024-10-22 103.212.116.92

Би гаргаад өгье….

Avatar

Нэргүй 2024-10-22 124.170.6.191

Баруун тийшээ Баянөлгий Цагаан нуур боомт руу төмөр зам тавих хэрэгтэй дээ яаралтай. Гуравдагч хөрш гэж ярих дуртай хүмүүс Орос хятад хоёртой муудалцчихгүй байж баймаар юм

Avatar

Нэргүй 2024-10-22 124.170.6.191

Чи портероороо зөөгөөд өгөх нь үү. Ашгүй дээ Баярлалаа

Avatar

НЭР 2024-10-22 59.153.113.90

Ухаанаа уралдуулж ажилл. эрхэм төрийнхөн минь, Болохгүй юм хүмүүний хорвоод үгүйсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж