Р.Эрдэнэбүрэн улс төрөө даахгүй унах вий!

Р.Эрдэнэбүрэн улс төрөө даахгүй унах вий!

Р.Эрдэнэбүрэн улс төрөө даахгүй унах вий!

Парламентын сонгуулийн дараа МАН-ын засагт ажиллах томилгоо “намаасаа” авч, давхар дээл өмссөн найман сайдын нэг нь Р.Эрдэнэбүрэн. МАН түүнд хамгийн асуудалтай, хамгийн хэл амтай салбараа хариулцуулсан агаад тэр нь  "20 минутын хот”үндэсний хорооны дарга.

Өөрөөр хэлбэл, ирэх дөрвөн жил Улаанбаатар хотын түгжрэл буурахгүй бол хариуцлагыг нь АН, тэр тусмаа Р.Эрдэнэбүрэн хүлээх нь гарцаагүй. Тэрбээр түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд гоё, ганган нэртэй концепци танилцуулах болсон.

Хамгийн анх “Өөдөө тэмүүлэх Монгол" гэх ган татлагатай 900 метр гүүр барьж, цаад тал руу нь Богд ууланд туннел барина” гэж байв.  Тэгвэл түүний өчигдрийн  /2024.10.21/ өгсөн мэдээлэл нь  буруу хүрдтэй импортын машиныг хориглох тухай байв.

Тэрбээр “Түгжрэлийг бууруулахын тулд зориг гаргах шаардлагатай. Манай үндэсний хороо ажлаа хийж байгаа. Саяхан Хятадын томоохон компанитай очиж уулзаад ирлээ. Энэ хүрээнд түгжрэлийг бууруулахын тулд 2-3 төслийг яаралтай хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Ойрын хугацаанд 10 орчим дөрвөн замын уулзварыг хоёр түвшний болгоё гэсэн яриа хэлэлцээрүүд хийж эхэлсэн.

Мөн 2028 оноос нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10 мянган ам.доллар хүрвэл буруу хүрдтэй хуучин автомашины импортыг хязгаарлана. Одоо Улаанбаатарт 800 мянган машин явж байна” гэх мэдээллийг өгсөн нь нэг хэсгийн дэмжлэг авч, нөгөө хэсгийн эсэргүүцэлтэй нүүр тулж байна.

Монгол Улс нь зүүн гар талдаа жолооны хүрдтэй авто машин унах хуультай. Тодруулбал, 1996 онд батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэж суулгаж өгсөн. Гэвч өнөөдрийн хувьд Монголд явж буй автомашины талаас илүү хувь нь буруу хүрдтэй. Жишээ нь, 2019 онд нийт тээврийн хэрэгслийн 49.8 хувь нь, 2020 онд 50.1 хувь нь, 2021 онд 51 хувь нь буруу жолооны хүрдтэй байжээ. Энэ нь нэг зам дээр хоёр өөр стандарт хэрэгжиж байна гэсэн үг.

Буруу хүрдтэй машины импортыг хориглох тухай яриа үе, үе гардаг. Гэсэн хэдий ч замын хөдөлгөөний дүрмээ өөрчилж, мөн буруу хүрдтэй машины импортыг хязгаарласан тохиодол гараагүй.

Гэхдээ Р.Эрдэнэбүрэн сайдын хэлсэнчлэн буруу талдаа хүрдтэй машины импортыг хорьсноор Улаанбаатар “зовлонгийн шалтгаан”-аасаа тийм ч амар салахгүй нь ойлгомжтой. Түгжрэлийн гол шалтгаан нь анхнаасаа хотоо буруу төлөвлөсөн, хүн амын ачаалал нь хэтийдсэндээ байгаа болохоос буруу хүрдтэй машинд байгаагүй. Нөгөө талаар иргэдийн дийлэнх нь амжиргааны түвшин, ашиг орлогоосоо хамаарч буруу хүрдтэй машин унадаг. Тэгэхээр Р.Эрдэнэбүрэн “улны” иргэдийн унадаг автомашиныг хориглох гэж байгаад улс төрөө даахгүй унаж мэдэх л юм.

Иргэдийн өмч хөрөнгөд халдаж, сав л хийвэл хорино, дээрэмдэнэ, хязгаарлана гэх болсон төрд ямар тэнэг нь хөрөнгө оруулъя гэж хүрч ирэх билээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-10-22 192.82.66.30

буруу хүрдтэй гээд байгаа машин чинь эдэлгээ даадаг хүнд зориулж хийсэн ядаж л аваар осолд жолооч нь эсэн мэнд үлддэг олон жил чанартай хэвээрээ байдаг япон машинууд байна даа тэгвэл иргэддээ зориулаад Америк шиг зөв талдөө хүрдтэйг захиалаад авчруулал даа

Avatar

Нэргүй 2024-10-22 202.126.91.192

Дебыль ээ,,,,эмээ уугаачээээээ,,,,,,,эмч эмнэлэгээ бараадаачэээээ,,,,,,,,эрдэнэбүрэн оркоо,,,,

Avatar

Зочин 2024-10-22 59.153.115.200

Ард түмний амьдарч байгаа өнөөгийн нөхцлийг үнэлж дүнгэж чаддаггүй юмнууд унаж байх нь зөв.

Avatar

Нэргүй 2024-10-22 202.179.26.9

Р.Эрдэнэбүрэн demjine

Avatar

Амьдрал зөвхөн Улаанбаатарт байдаг гэж үү ?? 2024-10-22 202.179.13.130

Өргөн уудам газар нутгийнхаа өнцөг буланд хүрч, амралт наадам цагаан сар, аав ээж ах дүү амраг садантайгаа уулзах, аж жаргал, уй гашуу, аль болгоныг амжуулахад буруу рүльтэй приус нэлээд үүрэгтэй байгаад ард түмний сэтэл ханамж өндөр. Малчин өрхөд приус ямар өндөр үүрэгтэй байгааг юугаар хэмжих вэ? За хориод түгжрээгүй боллоо гэж бодъё. Нийтийн тээвэр улс даяар ард түмний хэрэгцээ болгонд хүр ч чадах билүү.

Avatar

Нэргүй 2024-10-22 139.5.219.142

Дундговийн малнууд шийдэл шийдвэр гаргаж чадахгүй дан хоёрт явдаг мөлгөр хүмүүс шүүдээ

Avatar

Нэргүй 2024-10-22 178.174.229.45

BURUU TALDAA JOLLONII HURDTEI MASHINIIG ZAAVAL HORIGLOH HTEI BUUR ZAAVAL YAGAAD GEVEL UHER MONGOLCHUUD DANDAA HUULI DUREMIIN ESREG BDAG YUDUUGAARAA TURII BARIDAG

Avatar

Нэргүй 2024-10-22 202.9.40.169

Хятад, Солонгосын талын том лобби яваад байна. Баруун талдаа жолооны рультэй машиныг хорьсноор Эрдэнэбүрэн хэдэн тэрбумын ашиг олох вэ гэдэг нь сонин байна. Мэдээж энэ бол нууц юм. Ер нь АН-ын хүмүүс /Э.Бат-Үүл бас тэгэж байсан/ яагаад албан тушаалд очихоороо баруун талдаа рультэй япон машиныг хориглоно гэж ярьдаг юм болоо. Түгжрэл энд ямар ч хамаагүй. Маш их мөнгөний бизнес яригдаж байна гэж бодож байна. Түгжрэлийг машин руу чихээд сууж байдаг сайд байдаг аа. Ямар ч чадваргүй гагцхүү намын хүн

Avatar

зочин 2024-10-22 66.181.160.6

Зөөөө унавал унанл биз Ямар гарзтайч амьтан биш

Avatar

Нэргүй 2024-10-22 202.9.40.237

Энэ нохойн баас ман намын хор хутгагч юмуу хаашаа юм ан намыг гутаач байна

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.184.227

Данх,Нянгар хоёр энүүгээр тоглочлоо. өөрсдөө энэ нүхнээсээ гарч чадахгүй байсан чинь энэ тэнэг урдуур нь орж гаргадаг гэнээ

Avatar

иргэн 2024-10-22 66.181.183.200

Ухаалаг улс төрчийн үг даанч биш. Хэн буруу рультэй машин унаж байна. Нөгөө улныхан. Тэднийг нохой нүцгэн гахй явган болгох санаархал бол УИх -с зайлуулах л нөхцөлийг 100 хувь хангаж байна.

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.165.234

нэг компаэий суга л байна

Avatar

Зочин 2024-10-22 124.158.104.73

Эрдэнэбүрэн болон Нямбаатар тэргүүтэй хотын удирдлага солонгосоос зөв талдаа хүрдтэй чанар муутай машин авчирч шахах гээгүй бол буруу хүрдтэй машиныг хорино гэж тэнэглэхээ больцгоо. япон машин баруун талдаа хүрдтэй ч унахад тохилог сайхан машин шүү дээ төрөөс төрсөн тэрбумтангуудаа.

Avatar

Нэргүй 2024-10-22 103.57.93.71

япон ч гэсэн зөв рультэй машин үйлдвэрлэдэг юмаа,тийм япон машин унах гээд байгаа бол тиймийг нь аваад унаач дээ,эх газрын бүх улсууд зөв рультэй арлын муусайн англи ,япон гэх мэт далайн жижиг арлынхан л буруу рультэй,тэгээд ч заавал олонгос,хятад гэлгүй ёвропоос машин авчирж болно шдээ???

Avatar

Зочин 2024-10-22 202.126.89.218

Японы машин буруу рультэй л болохоос унаж эдлэхэд тав тухтай, гарын ая даадаг хямд төсөр, бат бөх гээд олон давуу талтай. Одоо тэгээд үхье гэвэл ехсел, ухъя гэвэл лада гэдэг шиг солонгос, орос, х*******н зөв хүрдтэй нэртэй хог унах болох нь дээ.

Avatar

хүннү 2024-10-22 202.9.46.14

30 жилийн өмнөх алды үр дагавар одоо гарч байна. Монголчууд төр засагтайгаа нийлж хуулиа гууль болгож байгаагийн үр дүн. Одоо энэ гороо гудамжиндаа амсах ёстой. Түгжрэлд мөнгө цацах хэрэгггүй тэр “…үндэсний хороо” билүү? түүнийг татан буулга. Бүгд гудамжиндаа түгжрээд хэвтэж байг. Харин хоёр түвшний уулзваруудаа хурдан барь.

Avatar

Нэргүй 2024-10-22 139.5.216.165

Угийн хоосон пээдгэр одоо сайд нэр зүүгээд бүр зүгээ мартсан байлгүй

Avatar

Нэргүй 2024-10-22 124.158.126.132

Анхнаасаа хуулиа дагаж мөрдөөгүй буруу талдаа хүрдтэй машин унахыг зөвшөөрсөн нь буруу байсан, одоо яагаад хорьж болохгүй гэж. Жижигхэн хотод амьдарч байж 30 минут алхаад очих газарт машин унах явах гээ л түгжрээд байдаг тэнэг хүмүүс өөрсдөө шүү.

Avatar

Нэргүй 2024-10-22 14.1.81.172

Үнэн хамгийн хөөрхийлтэй гэхдээ бас албан тушаалд цаанааа шуналтай тул хамгийн адармаатай сайдын тушаалыг хүзүүнд дөнгөлсөн дөө

Avatar

Нэргүй 2024-10-22 66.205.9.18

Батаа нийтийн эрх ашгаар улс төр хиймээргүй л бгаа юм даа. Сүүлдээ хэн ч явж чадахгүй бна, Түргэн, гал онцгой, цагдаа гээд бүгдээрээ зам дээрээ түгжирч бна, Битгий иймхэн юм бичиж хүний тархи угаалдаа

Avatar

Нэргүй 2024-10-22 192.82.64.153

Хилээр оруулхаа л боличих тэгээл болоо хуулиа мөрд

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.177.195

эхний ээлжинд хот суурин газар хорь яваандаа хөдөө ч хорь

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.177.195

алын болгон иргэдийн өмч хөрөнгө улныхан энэ тэр гэж хамтдаа хорт утаандаа түгжрээд суусаар ирээдүй үр үндэсээ ч хордуулж суухав дээ.болохгүй л бол болохгүй одоо болих хэрэгтэй хорих хэрэгтэй аажмаар бүр халах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.177.195

алийн болгон

Avatar

Зочин 2024-10-22 64.119.29.46

Энэ уул нь зөв шүү дээ манай улс хуучин машины оршуулдаг орон болоод бна яагаад хуучин муу машин хориглож болохгүй гэж

Avatar

Дэл 2024-10-22 202.55.188.123

Угаасаа эзэнгүй явж ирсний гай одоо гарч байна нээх ардчилал хүний эрх ярьсан хүмүүс үнэндээ зүгээр золбин гөлөгнүүд байгаа шүү дээ би ч ялгаагүй

Avatar

Нэргүй 2024-10-22 203.17.23.197

Хилээр буруу хүрдтэй машин оруулж ирэхийг зогсоох нь маш зөв.

Avatar

Зочин 2024-10-22 202.126.89.223

Яг машины хүрдний байршилийг зааж хоргилсон хууль хаана ч байхгүй шдээ .Америкд баруун хүрдтэй машин явж байна лэ

Avatar

Нэргүй 2024-10-22 192.82.65.88

Хуучин машин оруулж ирэхээ зогсоох хэрэгтэй. Манай улс ямар төмрийн хогний сав юм уу? Халамжаар амьдардаг, ажил хийх дургүй, дээр нь нэг төмрийн сэг авчихаад халтуур хийснээ амьдрал гэнэ. Ажил төрөл хиж амьдраач. Ажлын байр зөндөө байдаг, боловсрох сурах дургүй. Ажил хийх хүнгүй учраас цаана чинь хятад ажилчин олноор оруулж ирэх шийдвэрийг УИХ гаргачихлаа. ТЭНЭГҮҮДЭЭ

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.177.63

ЯАРАЛТАИ ДҮЖИН ТЭЭВЭРЭ БАРИАЧЭЭ ЗАМ ДЭРЭ БАГТАХГҮИ БАИНА

Avatar

Зочин 2024-10-22 122.201.31.103

Түгжрэлийн шалтгаан нь буруу рультэй машин гэж оношилж байгаа юм бол гэдэс нь өвдсөн хүнд толгойны эм өгөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-10-22 66.181.160.78

Үнэхээр, гэдэс өвдөхөд толгойны эм буюу өвчин намдаагч эм сайн байдаг юм шүү.

Avatar

Зочин 2024-10-22 66.181.161.205

Аан тэгэхээр зөв рультэй машинууд зам дээр түгжирдэггүй юм байна.

Avatar

Нэргүй 2024-10-22 139.5.217.19

уна уна улс төр ч биш

Avatar

Нэргүй 2024-10-22 202.9.46.148

Япон машин л гоё. Япон машин унамаар байна.

Avatar

Уншигч 2024-10-22 202.9.46.99

Япон машин бас зөв рультэй байдаг.

Avatar

Mandahbayar 2024-10-22 49.0.138.105

Garchig zuv bichil dee, B. Bat aa?!? Setguulchded zuv bichgiin durem une tulburgui zaana.

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.183.98

энэ удахгүй дээ

Avatar

Нэргүй 2024-10-22 202.131.245.34

"Саяхан Хятадын томоохон компанитай очиж уулзаад ирлээ" манай бодлогыг урд тодорхойлдог болчихсон юм уу, эсвэл хятад машины шахаанд орчиж байгаамуу

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.184.31

зөв хүрдтэй машин дүүрчихээр дараа нь яахав голдоо хүрдтэй машин гэх үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж