Олон улсын төлбөр тооцоо, гадаад гүйлгээний SIFT компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “SIBOS-2024” (SWIFT International Banking Operation Seminar) арга хэмжээ 10 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн арга хэмжээнд Монголбанк болон Монголын арилжааны банкуудын төлөөлөл оролцож, “Mongolian Banks” нэрийн дор 100 жилийн түүхтэй Монгол Улсын секторын түүх, үүсэл хөгжил, өнөөгийн дижитал шилжилтийг сурталчлан таниулахын зэрэгцээ дэлхийн санхүүгийн салбарын шинэ санал, санаачилга, алсын хараатай танилцах юм.
Тус арга хэмжээнд дэлхийд тэргүүлэгч, нэр хүнд бүхий олон улсын банк, санхүүгийн байгууллагууд нэг дор хуран цуглаж, банк, санхүүгийн салбарын өнөөгийн хөгжил, дэвшилтэт технологи, арга барилуудыг танилцуулж, харилцан туршлага солилцохын сацуу салбарт шинэ тутамд тулгамдаж буй асуудал, сорилт, тэдгээрийн гарц, шийдлийн талаар өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг. Мөн банк, санхүүгийн байгууллагуудын төлөөллүүд хооронд хооронд хамтын ажиллагаагаа эхлүүлэх, өргөжүүлэх, тэлэх зэрэг олон боломжийг нэг дор олгодгоороо онцлог арга хэмжээ юм.
5 2024-10-22 202.9.46.24
тэнэг байна