Гэмтэл согог судлалын үндэсний төвд амбулаториор нурууны мурийлт оношоор үзлэгт хамрагдсан иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Тухайлбал 2019 онд 150, 2020 онд 174, 2021 онд 211, 2022 онд 376, 2023 онд 554 онош тавигдаж, уг оношоор 18 мэс засал хийгджээ. Түүнчлэн тус төвд хүүхдийн дээд болон доод мөчдийн хүнд хэлбэрийн төрөлхийн согог оношлогдох, цаашлаад энэ төрлийн мэс заслын тоо ч нэмэгдэх хандлагатай байна.
Тиймээс Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад орсон дээрх өвчний эмчилгээг нэвтрүүлэх, нутагшуулах зорилготой ГССҮТ-ийн эмч нарын баг тун удахгүй БНСУ болон БНХАУ-ын эмнэлгээс туршлага судлахаар болсон байна.Чиглэл чиглэлээрээ амжилттай суралцаж, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтаас хасуулах эрхэм зорилгыг өвөртөлж буй ГССҮТ-ийн эмч нарын багийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүлээж авч уулзан /2024.10.18/ ихийг сурч, эмчилгээ үйлчилгээгээ эх орондоо богино хугацаанд нэвтрүүлэхийг захилаа.Нурууны хүнд хэлбэрийн мурийлтын үеийн мэс заслын эмчилгээг суралцах БНСУ-ын Кореа их сургуулийн Ансан эмнэлэг нь дэлхийн дэвшилтэт анагаах ухааны судалгааны хүрээлэнтэй буюу аж үйлдвэр, их сургууль, эрдэм шинжилгээ, эмнэлгийн хамтын ажиллагаанд тулгуурласан үйлдвэржилтийн платформыг бий болгож, дотоодын эрүүл мэнд, эмнэлгийн технологийн салбарт тэргүүлдэг эмнэлэг бол БНСУ-ын Сунчинхён их сургуулийн Бүчён эмнэлэг нь орчин үеийн эмнэлзүйн төвүүдэд нэн ховор байдаг томографын эмчилгээний төвтэй аж.
Алтай 2024-10-22 66.181.160.33
нурууны судас даралтын улмаас хэвтэн эмчлүүлэх хүмүүсийг Сэргээн засах эмнэлэгт ээ яагаад хэвтүүлэхгүй болсон явдлаа тайлбарлаач.
Нэргүй 2024-10-22 43.228.129.25
Г.Өсөхбаярын авгай чинь бас юуны дарга вэ….?, олон жил дарга хийлдээ, үр дүн нь хир байдаг юм болдоо…
Зочин 2024-10-22 66.181.177.152
эмч нараа чадвартай бас сэтгэлтэй болгоод өгөөч сайдаа
Нэргүй 2024-10-22 66.181.187.75
Юун иргэдийн эрүүл мэнд бодохтой мантай сайд гуай нь идэж уух шуналын томоос том тулам тулмаа дүүрэнгүүт МАН, екүүдийг авилгалднаа, ахиухан шиг зоос түлхээд авилгасан байхад сайдын суудал бат юм оо ккк.Нэгэнт эрх мэдлийг гартаа амсан тул дараагийнхаа авилгадах мөнгө олох ажилдаа орноо,Дээр энд тэнд очиж зурга авахуулж би л тулдаа ийм болгосон гэх месежийг дээр дооргүй хүргэх ганц аргатай попчин ш дээ