Хезболла их хэмжээний алт, бэлэн мөнгө нуусан байжээ

Хезболла их хэмжээний алт, бэлэн мөнгө нуусан байжээ

Хезболла их хэмжээний алт, бэлэн мөнгө нуусан байжээ

Ливаны Хезболла бүлэг Бейрут дахь нэгэн эмнэлгийн доорх хонгилд алт болон олон сая ам.долларыг бэлнээр хураасан байсныг Израилийн арми Даваа гаригт мэдэгдлээ. Эдгээр нь ойролцоогоор 500 сая ам.доллар болно гэж үзэж байна. Гэвч Ливаны хууль тогтоогч бөгөөд Аль-Сахел эмнэлгийн дарга Фади Аламех Израилийг худал гүтгэлэг түгээж байна гэж буруутгав. Тиймээс Ливаны армийг ирж эмнэлгийн хонгилыг шалгахыг уриалсан байна. Тэнд зөвхөн мэс заслын өрөө, өвчтөнүүд, цогцос хадгалах газар л байгааг эмнэлгийн дарга баталж байна.

Эмнэлгийг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд Израилийн арми тус байгууламжид цохилт өгөхгүй гэж мэдэгджээ.

Израилийн цохилтод өртөж өнгөрсөн сард амиа алдсан Хезболлагийн удирдагч агсан Саеед Хассан Насралла тус байгууламжийг бариулсан гэдгийг Израиль мэдэгдэв. Байгууламжийн дотор урт хугацаагаар байна гэж тооцож барьжээ.

Изралийн армийн төлөөлөгч Даниэль Хагари "Яг одоо хонгилд олон сая ам.доллар болон алт байгаа. Би Ливаны засгийн газар, эрх баригчид болон бусад олон улсын байгууллагад хандсан. Израильд халдах зорилгоор энэ мөнгийг ашиглах зөвшөөрлийг Хезболлад олгож болохгүй. Израилийн агаарын цэргийн хүчин нөхцөл байдлыг хянаж байна. Бид эмнэлгийн байгууламжид цохилт өгөхгүй" гэв.

Израилийн арми Ням гаригаас Даваа гаригт шилжих шөнө Хезболлагийн санхүүгийн эх үүсвэр гэж үзэж буй 30 орчим байрлалд цохилт өгчээ. Цаашид ч Хезболлагийн санхүүгийн байгууламжийг онилох болно гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-22 202.179.27.138

өөрсдөө ч гэсэн алт мөнгө цуглуулдаг байж бусдын юмыг илүү хараад….

Avatar

өөө 2024-10-22 66.181.164.23

Good job

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж