"Дарга нарын зарцуулах төсөв 20-30 хувиар өссөн байна"

"Дарга нарын зарцуулах төсөв 20-30 хувиар өссөн байна"

"Дарга нарын зарцуулах төсөв 20-30 хувиар өссөн байна"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.22/ хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Төрийн байгуулалтын байнгын хороонд хамаарах байгууллагуудын төсвийг аваад үзэхээр ойролцоогоор Ерөнхий сайдын төсөв 50 тэрбумаар, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргынх 10 тэрбумаар, УИХ-ын даргынх 50 тэрбумаар, ЗГХЭГ-ынх 120 тэрбум төгрөг, Шадар сайдынх 50 тэрбум төгрөгөөр, Төрийн албаны зөвлөлийнх 14 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Төрийн байгуулалтын байнгын хороонд хамаарах 11 байгууллагын төсөв 2024 оны төсөвт наймдугаар сард оруулсан тодотголоор хамгийн багадаа 20-30 хувиар өссөн байна. Монгол Улсын эдийн засаг үнэхээр ийм сайн байгаад мөнгө нь  багтаж, шингэхээ болчихоод төсөв, төлөвлөгөөгөө нэмээд байна уу. Монгол Улсын 2023 оны гүйцэтгэлээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл 600 гаруй сая долларын ашигтай гарч байсан.

Үүнийг дагаад валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжиж байсан. Гэтэл 2024 оны есдүгээр сарын байдлаар 260 гаруй сая ам.долларын  алдагдалтай гарсан.

Үүнийг дагаад ГВАН-ийн хэмжээ буурч, ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш суларч байна. Бодит байдал дээр эдийн засаг ердөө ч сайн биш байна. Нүүрсний үнэ жилийн дотор 30 хувиар унасан, валютын ханш хүндрэлтэй болж, тэнцэл алдагдалтай гарсан байхад дарга нарын, төрийн төсөв 20-30 хувь өссөн байна. Үүний цаана ямар боломж, бололцоо байна гэж төсвөө ингэж таамаглаад байна вэ. Гол худалдан авагч талын эдийн засаг таатай биш, гол худалдаа болох металургтай холбоотой түүхий эдийн үнэ таатай бус байхад юунд итгэж найдаад ийм өндөр төсөв оруулж ирж байна вэ. Энэ хэр үндэслэлтэй тооцоо вэ. Хэт өөдрөг, улс төрийн зорилготой төсвөө эргэж харах шаардлагатай" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-22 202.9.47.4

Гадаад томилолт, дотоод аялал зугаалга, хурал семинар, уншихгүй ном сэтгүүл, цаас харандаад гээд маш их мөнгө төлөвлөснөө боль

Avatar

Зочин 2024-10-22 59.153.115.200

Дарга нарын зарцуулах төсөв дэндүү их байна.Яаж барж дуусгана даа.

Avatar

gest 2024-10-22 66.181.184.121

төсөв нэрээр луйвардагчид. . Мөнгө хүрэлцэхгүй гээд байгаа мөртлөө суйлах сэм завших төсөвтөө ямар их хөрөнгө мөнгө шургуулж байна аа!!! тэгээд тэрнийгээ нөхөх гээд ус цахилггаан нэмнэ , нийгмийн даатгал хүн амын орлогын албан татвар гэх мэтээр нэмэх замаар хулгайлдаг мөнгө хөрөнгөө ард түмнээс зовлон тоочиж гаргуулдаг. Улс төр албан тушаалд орох гэж мөнгө төлөөд эргүүлээд хэдэн зуун хувиар нугалж авах Монголын super ухаан юм байна!? Зовлогоо зулгаахгүй амархан арга юмаа гэж

Avatar

Нэргүй 2024-10-22 14.1.81.172

Орон нутгийн Сонгуулийн дараа Найман шарга дахи долларын ханш зарах "30 илүү төгрөг нэмэгдсэн шүү дээ

Avatar

Нэргүй 2024-10-22 103.71.101.30

Ичих нүүргүй амьтад 80 гарцан ахмад настан хөгшчүүлдээ сонгуульд 100 к өгч саналыг худалдаж авч хулхидаад гарсан хойноо халамжийн 300 к хасаад хассан мөнгнүүдээ өөрсдийн төсвөө нэмж бүрдүүлсэн байна ингэж ард түмнээ хуураад хулхин дээр цэцэг ургуулаад явна МАН чинь

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.183.98

нэг л попорсон новшнууд

Avatar

Хсддад 2024-10-22 202.126.90.231

үхсн ацны дрга.өлөн түрүүний бөөсүүд.

Avatar

nfbb 2024-10-22 202.126.90.231

үхсн ацны дрга.өлөн түрүүний бөөсүүд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж