Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд яндангаа хөөлөхгүй байх, зуух нь шаардлага хангахгүй зэргээс болж угаарын хийн хордлогод орж амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал цөөнгүй гарч байна. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатараас тодрууллаа.
-Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн хэчнээн дуудлага мэдээлэл ирээд байна вэ. Гал түймэр гарч буй шалтгаан нөхцөл нь юу вэ?
-Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар обьектын гал түймрийн 1493 удаагийн дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажилласан. Дээрх дуудлагаар иргэд аж ахуйн нэгж байгууллагын 298 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад буй. Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байна. Гал түймэр гарч буй хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүд яндангийн хамгаалалт хийгээгүй, үнс нурмыг тагтай саванд хийгээгүй, цахилгааны хэт ачаалал үүсгэж, олон зэрэг хүчдэл залгаж байгаа нь гал түймэр гарах хүчин зүйл болдог. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан айл өрхүүд цахилгаан халаагуур, халаагчийг гэр байшин, аж ахуйн нэгж байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм журмыг мөрдөх нь зүйтэй.
-Иргэд дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэл байдлыг хэрхэн хангах ёстой вэ?
-Өвөлжилтийн бэлтгэлийг зөвхөн албан байгууллага хийх бус иргэд ч мөн бэлдэх хэрэгтэй. Нэн тэргүүнд зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайтар шалгаж, яндангаа хөөлөх, яндангийн залгаа, хэмжээг сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулах хэрэгтэй.
-Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн учраас шахмал түлшний хэрэглээ нэмэгддэг. Гэвч энэ үед пийшин, зуух дэлбэрэх явдал цөөнгүй гардаг. Иймд иргэд юунд анхаарах ёстой вэ?
-Сайжруулсан түлшээр нэг удаа галлахдаа 4-5 кг-аас илүүг хэрэглэж болохгүй. 4-5 кг-аас дээш шахмал түлш хэрэглэсэн тохиолдолд зуух, пийшинд хэт халалт үүсэж дэлбэрэх аюултай. Уг нь шахмал түлшийг зориулалтын зууханд түлбэл илүү тохиромжтой. Харамсалтай нь, хотын ихэнх өрх энгийн зууханд шахмал түлшийг хэрэглэж байгаа. Ингэхдээ түлшийг их хэмжээгээр түлснээс халалт үүсэж дэлбэрэх, гал алдах эрсдэл учирч буй. Айл бүхэн заасан хэмжээнээс хэтрүүлэлгүй дулаанаа тохируулж хэрэглэх, алхам тутамдаа хяналт тавьж бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэд, хөгшин настай хүмүүсийг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй. Галлагааны улиралд иргэн та өөрийн болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайжруулж, угаарын хийн мэдрэгчээ ажиллуулахыг уриалж, гал түймрийн аюул, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
Нэргүй 2024-10-22 139.5.218.10
тэнэгүүд
-; 2024-10-22 132.194.13.93
jeep
-ylcuun bankaar naidbartai, batalgaat xygatsaagaar batalgaajux. 2024-10-22 132.194.13.93
$50-100c deesh, ux munguur zubxun;
5 2024-10-22 202.9.46.24
юу гэсэн үг юм бүү мэд, хаанахын стандард юм, нянбактэрийн балайрал уу, улныхныг даапаалж доромжилж байгаа хэрэгүү
Мөнх 2024-10-22 103.57.95.234
5 кг аа яаж мэдэх вэ. Нэг удаа пийшиндээ 5 кг нүүрс хийгээд гал ноцох уу дурак аа. Гэртээ очоод багаа өмсөжмбгаад туршаад үз.
Ebe 2024-10-22 103.212.162.31
s*****g ** ve
Зочин 2024-10-22 202.126.90.143
Энэ шахмал түлш но-той, болохгүй байгааг нь мэдсээр байж арга хэмжээ авахгүй, засаж сайжруулахгүй байгаа улсад хэзээ нэг өдөр хариуцлага яригдах л байх даа, даан ялангуяа мэргэжлийн гээд байгаа улс, шинжилгээний хариу энэ тэрийг худлаа гаргадаг улс
Нэргүй 2024-10-22 103.212.116.191
Малнуудад юу ч түлүүлсэн яадын
Нэргүй 2024-10-22 202.126.91.238
Хэрэглэгчдийн шаардлага хангаагүй, нэн аюултай түлш шүү гэдгийг одоо л хэлж байгаамуу
zasaj uurchluxgyi baix, xylgailaad bna, xynuiU. 2024-10-22 132.194.13.93
-ysaarf shaxaj, Un xugtsteixpmec- ard yrbagchtai adil ber, dr @
# # ## +