УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.22/ хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Төсвийн хууль орж ирж байна. Зардлуудаа огтхон ч багасгаагүй байна. Миний бие оны эхнээс авахуулаад Төрийн ордоны их танхимд болсон хурал, цуглааныг тавдугаар сар хүртэл тоолоод 128 болгоод тоог нь алдсан. Тухайлбал, UG Arena-д малчдын, багш нарын гэх мэт гуравхан арга хэмжээ зохион байгуулаад гурван тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Ховд аймгаас нэг мэргэжилтэн дөрвөн удаа Улаанбаатарт ирж хурал семинарт оролцсон байгаа юм. Хурал, семинарт оролцох бүрдээ зардлаа даалгаад, үнэтэй буудалд бууж, хоол унд идээд, тор дүүрэн юм авдаг.
Жилд хэдэн тэрбум, их наяд төгрөгөөр хэмжигдэх мөнгө хурал, семинарт зарцуулдаг. Төрийн албан хаагчдыг МАН-д санал өгүүлэх тэр арга хэмжээнд л энэ мөнгийг зарцуулсан. Гэтэл энэ зардлын хэмжээ ирэх оны төсөвт ч бууж орж ирээгүй байна. Хэрээс хэтэрч байна.
Байр ашиглалт, урсгал зардал, хангамж материал, томилолт, бусдаар гүйцэтгүүлэх ажил гэх мэт зардлын хэмжээ буурах биш өмнөх жилийнхээс ч өссөн байна. Энэ бүхнээс харахад энэ жилийнхээс ч их сургалт, семинар зохион байгуулна гэсэн үг. Сургалт, семинар зохион байгуулаад МАН хөгжүүлчихсэн нь хаана байна. Яам, аймаг, малчин эмэгтэйчүүд гэх мэт Монголын бүх иргэдийг дуудаж аймагт семинар хийсэн. Төсвийн мөнгө зарцуулсаар байгаад гишүүн болсон нөхдүүд тоо тоймгүй. Гэтэл ирэх жил энэ зардлаа засалгүй оруулж ирсэн байна. Өнгөрсөн оны төсөв батласнаас хойш 10 гаруй их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Гэтэл татвар төлөгчид рүү хандсан ямар ч арга хэмжээ алга. Дэлхий даяар төсвөөрөө дамжуулж хувийн хэвшилээ дэмжиж чадсан улс орон хамгийн өндөр хөгжилд хүрдэг. Гэтэл Монголд ажил олгогч, татвар төлөгчидөд хандсан биш өөрсдөдөө зориулсан төсөв оруулж ирсэн байна. Энэ асуудал дээр бүлэг тодорхой санал гаргаж, завсарлага авах байх" гэсэн байр суурь илэрхийллээ
з 2024-10-22 202.126.89.162
яг тийм
зоч 2024-10-22 139.5.217.83
өдөр сэм нойр орой сэм найр, шөнө сэм хайр гэж нэрлээд удаж бйгаа шдээ
Нэргүй 2024-10-22 103.168.34.72
ugaasaa ene ulsiin zaya ni haysan. man gej mongoliig mohooj bgaa nam bna. odoo halamjiinhan l songuulid sanal ogdog bolson. ajil hiideg hodoldog humuus ene ulsaas hurdan zailalhiig l bodoj bna.
Нэргүй 2024-10-22 202.126.90.217
Хурал семинар ихдээд ирэхээр л улс орон болохоо байж байгаагийн шинж.
Нэргүй 2024-10-22 202.179.15.130
Коронагийн үеийнх шиг цахимаараа л хуралдаад хэвшүүлээд сурчихъя.
zochin 2024-10-22 202.131.230.90
Хотоос орон нутагруу онгоц онгоцоор нь аваачаад хуралддаг ш д. Ямар ч хэрэгцээгүй. МАН ер нь хурлаас өөр юм хийгээгүй дэ
ЖИЛД 700 ХУРАЛ СЕМИНАР ХИЙЖ БАЙГАА БОДИТ ТОО ШҮҮҮ 2024-10-22 202.179.18.151
ЖИЛД 700 ХУРАЛ СЕМИНАР ХИЙЖ БАЙГАА БОДИТ ТОО ШҮҮҮ ҮР ДҮН БАЙХГҮЙ 5 ХУВИЙН ГЭСЭН СТАТИСТИК БАЙГАА АРАЙ ШҮҮ
зчн 2024-10-22 66.181.184.121
семинар гэдэг чинь өөрийн хамааралтай бизнест төсөв, татварын орлогоос мөнгө олох бас нэг арга даа
Нэргүй 2024-10-22 202.9.46.148
Сэм найр ердөө ч хэрэггүй.
И 2024-10-22 122.201.31.24
Яг үнэн шүү. Хурал, семинар хэтэрсэн. Мөнгө угаах нэг хэлэр болоод удлаа. Хэдэн том зочид буудлын хурлын зөал, рестрануудыг тэжээж тэндээсээ хувь хүртэнэ. баахан хэрэгтэй, хэрэггүй цаас хэвлэнэ. Зардлууд нь хэдэн зуун саяар тооцоологдоно.
зочин 2024-10-22 66.181.191.129
АН төр барьж байх үед семинар зөвлөлгөөн хурал цуглаан үүнээс хамаагүй их, өргөн хүрээтэй зохиогдож,асар их мөнгө хяналтгүй зарцуулдаг байсан, Харин өнөө үед ийм ажил харьцангуй нилээд хумигдсан, Уг нь мөнгө хэмнэх талаасаа бол маш зөв зүйл, Гэхдээ хурал цуглаан хийж зохиож буй ажлын ач холбогдлыг нийтэд ойлгуулах таниулах сурталчлах итэвхжүүлэхэд зайлштүй байх зүйл, Ардчилагч гэх бүлэг этгээдийн хувьд бол харин энэ нь хоосон жүжиглэл, бусдыг гүтгэх нийгмийг хуурах явуулгын нь илрэл ,
зочин 2024-10-22 66.181.191.129
Мөнгө угааж нийгмийн өмч идэж ууж байна гэж ирээд л иргэдийн төлөө санаа тавигч болж бусдыг гүтгэнэ Төрөөс зохиож буй ажил,хэрэгжүүлж буй арга хэмжээг нураахыг оролдоно
Нэргүй 2024-10-22 66.181.186.41
Тэр бүх арга хэмжээ, семинар цугларалтууд цөм МАА-ын сонгуулийн улс төр болдог шүү дээ !!!