Орон нутгийн сонгуульд саналаа өгөөд буцаж явсан оюутнууд автомашины осолд орж, хоёр нь нас барж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай осол өнгөрсөн долоо хоногт /2024.10.13/ гарсан. Тухайн үед Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгээс "Осолд орсон оюутнууд яаралтай тусламжаар хүргэгдэж ирсэн. Биеийн байдал нь хүнд, эмчилгээ хийж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй"гэх мэдээллийг өгч байсан юм.
Тэгвэл осолд орж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн гурван оюутны биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан байна.
Тус ослын талаар Цагдаагийн байгууллагаас "Аравдугаар сарын 13-ны өдөр 14:50 цагт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хоёр хүн нас барсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулшгүй ажиллагааг явуулахад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутагт “Toyota sai” маркын авто машин замын зорчих хэсгийн баруун тал руу гарч осолдсоны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нийт таван иргэнээс хоёр иргэн нас барж, хоёр иргэн гэмтэж, эмнэлгийн тусламж авсан нөхцөл байдал тогтоогдоод байна" гэх мэдээллийг өгч байсан юм.
Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар, оюутнууд хичээлээсээ чөлөө авч, сонгуулиа өгөхөөр нэгдсэн унаагаар явж, буцахдаа хувийн унаагаараа зорчиж явах үеэр Дэлгэр сумын нутагт осолдсон байдаг.
Га 2024-10-22 202.9.46.24
говь алтай чинь ман-ын хулгайчдын шүншигтэй тойрог биз дээ, тэхээр мөнх тэнгэрийн гэсгээл хүрч л дээ
Нэргүй 2024-10-22 202.179.26.115
Говь Алтай дандаа осол гардаг ёрын газар
лутаа 2024-10-22 66.181.164.23
Дарга сонгогдоод хожоод баяжаад ард иргэд үхээд ялагдаад дууслаа тэр гарсан МАН ы нохой та нарын хүүхдүүдийн үхэлийг гөлөөг ч гэж харахгүй