The MongolZ-ийн эсрэг Cloud9

The MongolZ-ийн эсрэг Cloud9

The MongolZ-ийн ээлжит нэгэн аялал өнөөдөр/2024.10.22/ Сербид эхэлж байна. "Thunderpick World Championship 2024″ тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд хэсгийн шат нь онлайнаар, плей-офф нь Берлин хотноо лангаар болох учиртай. Тиймээс The MongolZ баг онлайнаар тэмцээндээ оролцохын тулд Сербийг зорьж, интернет асуудалгүй тэнд хэсгийн шатны тоглолтуудаа хийнэ. Харин плей-оффт шалгарвал Германыг зорино. 

The MongolZ-ийн эхний учраа нь америк эзэдтэй, орос тоглогчид "Cloud9" баг. Хоёр баг анх удаа учраа таарч байгаа нь энэ. Өмнө нь "IHC  Esports" гэх нэртэй байхдаа bLitz, Techno4K хоёр "Cloud9"-тай учраа таарч, хожиж байв. Тухайн үед "Cloud9"-ийн бүрэлдэхүүн хүчирхэг ч учраа олохгүй явж байсан. Одоо өөрчлөлт орж, арай тогтвортой болоод буй.

В хэсэгт The MongolZ, Cloud9-ийн хамтаар Fnatic, 9z зэрэг багууд багтсан. Эдгээр багуудаас хоёр нь хасагдах шатанд шалгарах учиртай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж