Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.10.22/ хуралдаж байна.
"Нийгмийн даатгалын шимтгэл бол татвар биш хуримтлал"
УИХ-ын гишүүн Э.Болормаа:
-Нийгэмд нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ-тай холбоотой олон талын хэлэлцүүлэг өрнөж байна. Аж ахуйн нэгжүүд дээр үүсч буй дарамт дээр ямар байр суурьтай байна. Нийгмийн даатгалийн шимтгэл, НӨАТ-ыг 2025 оны төсөвт яагаад хөндөөгүй вэ. Цаашдын бодлого юу байна вэ.
Эдийн засаг уул уурхай дээр давамгайлан тогтдог гэдэг. Гэтэл НӨАТ-аас үүнтэй дүйцэхүйц хэмжээг төсөв бүрдүүлж байна. Өнгөрсөн жил 28 их наяд төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 6 их наяд төгрөг нь НӨАТ-ын орлого байсан байна. Бараг уул уурхайн салбартайгаа дүйцэхүйц орлогыг НӨАТ-аас бүрдүүлж байна. Дундаж давхаргаа тэлэхийн тулд ямар бодлого баримталж байгаа вэ?
Үүнээс гадна энэ удаагийн төсөв дээр татвар нэмэхгүй гэдэг үндсэн зарчимтай орж ирсэн. Өмнө нь Сангийн яам дээр хэлэлцэж байсан өндөр үнэтэй автомашины татварыг яагаад оруулж ирээгүй юм бэ. Монгол Улс бараг л нэг хүнд ногдох "Ланд крузер-300" маркийн жийпээрээ дэлхийд нэгт жагсч байна. Энэ оны борлуулалтыг харахад 3000 гарчихсан явж байна. Тэгэхээр эдгээр өндөр үнэтэй архи, тамхи дээр татварыг нэмэх асуудлыг бодсон уу. Салбар салбартаа ухаалаг төсвийг зарцуулах боломж байна уу. Татварыг зориулалтын байдлаар хийх боломж байна уу?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Аж ахуйн нэгжийн албан татварын хувьд тавхан жилийн өмнө багц шинэчлэлийг хийсэн. Тэр цагаас хойш шинэчлэлийнхээ үр дүнг харах, багцаар нь өөрчлөх боломжгүй. Мэдээж засах зүйл байлгүй яахав. Энэ дөрвөн жил татварын хувь хэмжээг огт оролдоогүй. Процессын хувьд ил тод болгож, цахимжуулах, тайлагнах ажлыг хийсний үр дүнд татварын орлого тогтвортой нэмэгдэж байгаа. Татварын дарамт харьцангуй ойлголт. Ямар ч дарамтгүй татвар гэж байхгүй. Хяналт шалгалт, тайлан, цахим систем хэрэгжихгүй байна уу.
Нийгмийн даатгалын шимтгэлийг олон талаас харах хэрэгтэй. Энэ бол татвар биш. Төсвийн орлогод орж, зарлагаар гардаг зүйл биш. Ажил олгогч талаас ажилтан талаас ирээдүйд тэтгэвэрт гарах үедээ хэрэглэх зорилгоор хадгалуулж байгаа хуримтлал шүү дээ. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээгээр ажилтан ажилуулж байгаа бол нийгмийн өмнө хариуцлага хүлээнэ. Нийгмийн даатгалыг нь төлж байгаа. Иргэн хүн ажил олгогч талаас энэ өнцгөөс харах хэрэгтэй. Тансаг хэрэглээний татварыг Засгийн газраас зохицуулах татварын төрөл бий. Татварын орлого бүрдүүлдэг татварын төрөл гэхээсээ илүү салбар дундын зохицуулалтын татварын төрөл юм.
10-12 дөрвөн замын уулзварыг 2 түвшний болгоно
Хурал даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Нэг цэгийн үйлчилгээ урд баригдана. Тийшээгээ очиж байгаа урсгал туннелиар явна гээд байгаа. Энэ туннелийн бүтээн байгуулалт, нэг цэгийн үйлчилгээний цаг хугацаа хэр давхцаж байгаа вэ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Одоо суурилагдсан дэд бүтцээ тойроод очиж болно. Шулуун очих нь туннелээрээ байж болно. Туннелийн хувьд ч зэрэг эхэлсэн учраас цаг хугацааны хувьд тааруулахаар ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн:
-Ер нь 10-12 дөрвөн замын уулзварыг хоёр түвшний болгохоор зураг төслийг хийхээр төлөвлөж буй.
"Э.Одбаяр сайд та яг ямар ажил хийдэг хүн бэ?"
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Тамгын газраас хийсэн төсвийн төслийн мэдээлэлтэй холбоотойгоор 20 минутын хот үндэсний хорооны сайдаас асуумаар байна. 20 минутын хот үндэсний хорооны даргын 2025 оны төсвийн төсөл дээр автомашингүй гудамжны ТЭЗҮ, явган хүн болон цахилгаан хөдөлгүүрт дугуйн зам байгууламжийн зураг төсөв гэсэн асуудлууд байна. Энэ хаана хаана хийх вэ. Анхан шатны судалгаагаар гарсан асуудал уу. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Дараа нь Төрийн албаны зөвлөлөөс асуумаар байна. 2025 оны төсөв хэр үр дүнтэй байна гэдэг үзүүлэлтийг хардаг. ТАЗ-ийн даргын төсвөөс харахаар төрд учруулсан нөхөн төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ гээд 100-250 сая болж нэмэгдэнэ гэдэг зорилт тавьсан байна. Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирол байх юм бол өөрөө нөхөн төлөх явц, ёс зүйн асуудал хэр явж байна вэ. Төрд төвлөрүүлэхээс гадна иргэн, аж ахуйн нэгжид хохирол учруулдаг. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Гуравт, Хяналт үнэлгээний үндэсний хорооны даргаас асуулт асууя. Таны эрхэлсэн сайдын хүрээний асуудлыг иргэд сайн мэддэггүй. Яг ямар ажил хийдэг вэ. Их цөөн чиг үүрэг хуульд байна. Холбогдох хууль тогтоомжийг сайжруулах ажлыг хийнэ гэсэн байна. Энэ хоёр хууль нь ямар хууль тогтоомж байсан бэ. Иргэн, хуулийн этгээд, төрийн албан хаагчийн сэтгэл ханамжийг 100 хувь дээшлүүлсэн байна. Суурь үзүүлэлт гэдэг юм байхгүй. Та өндөр амбицтай зорилт тавьж байх шиг байна. Энэ хүрээнд ямар ажил хийж байгааг ойлгомжтой тайлбарлаж өгнө үү?
Төрийн албаны зөвлөл:
-Төрийн албаны тухай хуульд Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлэх чиг үүргийн нэг чухал статус нь иргэн, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар халах, чөлөөлөх, сахилгын арга хэмжээг авах тохиолдолд үүнийг нь шүүхээр буруутай тогтоосон бол хоёрт нь, Төрийн албаны зөвлөл тогтоосон бол буруутай шийдвэр гаргасан этгээдээс нөхөн төлбөрийг төлүүлэх үүргийг хэрэгжүүлж байгаа. 2019 оноос энэ ажлыг идэвхтэй хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар энэ асуудлаар хамтран хэлэлцүүлэг хийж буй. Энэ бүртгэлийг эхлээд хөтлөх ёстой. Бид 3.7 тэрбум төгрөгийн нэхэмжлэхийг шүүхэд гаргаж өгсөн. Хуулиараа төрийг төлөөлөх эрхтэй. Өнөөдрийн байдлаар 981.7 сая төгрөгийг шүүхээс төлүүлэх шийдвэрийг гаргуулж, Төрийн сангийн дансанд 840 гаруй саяыг төлүүлсэн. Энэ бол томилгооны зөрчилтэй холбоотой тоо. 2025 оны төсвийн төсөл дээр 200 сая төгрөг тусгуулъя гэсэн. Бид энэ мөнгөнд ач холбогдол өгөх нь буруу. Төрийн албан хаагчдыг эрсдэлээс сэргийлж, олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашдаа энэ тоог багасгаж, шийдвэрүүдийг зөв гаргуулахаар ажиллаж байна. Алдаагаа засах боломжийг албан тушаалтнуудад олгож байгаа учраас ирэх оноос үр дүн гарна гэж төлөвлөж буй.
УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн:
-Автомашингүй гудамж, зогсоолын ТЭЗҮ, зураг төсөл гээд нийслэл дээр төсөв тусгасан. Хот төлөвлөлтийн албаныхантай ярьж байгаа. А бүс дээр хэд хэдэн газар автомашингүй гудамжийг бий болгоно. Машины зогсоол болгож байгаа газруудыг давхар зогсоолоор шийдэж, суларсан талбайг автомашингүй гудамжийг 5-6 газар төлөвлөж байгаа. Хотоос бас санал авч байгаа.
Дугуйн зам, скүүтрийн замыг Москва хорооллоос хотын төв рүү хөндлөн зам гаргахаар 2014 онд төлөвлөсөн байсан юм билээ. Тухайн үед "Гудамж" төслийнхөн зам гаргаж, янзлахад болохоор юм байна гэж ярилцсан. Энэ замын чөлөөлөлт багатай байгаа юм байна. Тодорхой мэдээллийг дараа танилцуулъя.
Хурал даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Асуултад хариулж чадахгүй бол цаашдаа ажлын албаныхнаа дагуулж ирж байгаарай.
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр:
-Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 2022 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр батлагдсан Засгийн газар дахь Хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан шинэ тутам байгууллага. Кабинетын зүгээс төрийн албаны уламжлалт шинэчлэл бодлогын үргэлжлэлийг хангах зорилгоор DME олон улсын хяналт үнэлгээний цогц системийг Монголд нэвтрүүлэхээр Азийн бүтээмжийн холбоотой хамтран ажиллаж байна. Тэр чиглэлийн нэмэлт мэдээллийг газрын дарга өгөх байх. Ер нь олон нийтэд энэ салбар, ойлголтгүй байх нь аргагүй. Үйл ажиллагаа явуулаад жил хагас болж байна. Ерөнхийдөө гүйцэтгэх ажиллагаа явуулах чиг үүрэгтэй гурван байгууллагаас бусад Засгийн газраас томилогддог төрийн албан хаагчид болоод төрийн өмчит аж ахуйн нэгж, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагуудын үндсэн үйл ажиллагааны санхүүгээс бусад бүх төрийн чиг үүрэг дээр хяналт шалгалт хийж, Ерөнхий сайдын зүгээс чиглэл өгсөн тохиолдолд төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрт хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй байгууллага. Үндсэндээ Засгийн газрын бодлого, төлөвлөлт гэж хамт байсныг тусад нь салгасан гэж ойлгож болно.
Нэргүй 2024-10-22 202.131.230.162
Соц нийгмийн үед Намын дараа ҮЭ, МХЗЭ, Эмэгтэйчүүдийн байгууллага ордог байв шүү. Энэ 4 байгууллагын шилжин явах туг гэж маш өндөр шагнал байв шүү. Энэ шагналыг манай байгууллага 4 удаа авсан. Авсан тохиолдолд сарын цалингийн шагнал баталгаатай. Сайхан байв шүү. одоо энэ уламжлалыг МАН хадгалаад бна. энэ байгууллагын удирдлагыг сонгуульд нэр дэвшүүлээд бна. Том давхаргын төлөөллүүд мөн. зөв. ядахдаа тэр давхаргын зовлон жаргалыг ИХ дээр яриад байж чадах хүмүүс харагддаг.
Зочин 2024-10-22 122.201.31.209
Үгүй. Нийгмийн даатгал бол Ман-н олигархуудын бизнест зузаатгал санхүүжилт болгож арилжааны банкуудад хуваарилдаг тусгай зээлийн сан юм.
сонгогч 2024-10-22 202.9.46.128
Монгол нэг хүнд ногдох "Ланд-300"-аар дэлхийд нэгт жагсч байна гэдэг нь хэр зэрэг олон хулгайч төр, ард түмний өмчийг хулгайлж дээрэмдсэний нотолгоо мөн . Ийм учраас л монгол хөгжихгүй бга юм. …..!!!!!!!!!!!!
Зочин 2024-10-22 202.9.40.53
Хулгай авилга луйвардээрэм хууран мэхлэх бол монгол хүний баяжих дарга сайд болох аз жаргалтай амьдрахын үндсийн үндэс амьдралын утга агуулга болсон.
Зочин 2024-10-22 103.161.242.124
Нийгмийн даатгал хуримтлал юм бол ахмадууд хуримтлуулсан мөнгөө банкнаас өндөр хүүтэй зээлдэг юм бэ. төрөөс хүүг нь бодлогоор багасгаж болдоггүй юм уу.
Нэргүй 2024-10-22 67.185.94.27
YADUU MONGOLCHUUD YAMAR OLON HULGAICHIIG TEJEEJ BAINA AA
Зочин 2024-10-22 139.5.219.49
Монгол улс нэг хүнд ноогдох ланд-300 гаар дэлхийд 1-д жагсаж байна гэхээр 3 сая хүнтэй гээд бодичход доор хаяад 3-4 сая ланд 300 байнаадаа. Тэрний оронд 10000-д эсвэл 100000 хүнд ноогдох гээд хэлчихсэн бол тийм юм болов уу гээд бодно доо Энэ том хүн буруу яриад байна уу үгүй бол би буруу ойлгоод байгаа юм болов уу.
Зочин 2024-10-22 66.181.178.221
Эрдэнэбүрэн , 10 гаруй уулзварыг 2 түвшний болгоно гэдэг шийдвэрийг түгжрэлийг бууруулахад жинтэй нөлөөлөх санал гэж дэмжиж байна. Эр хүн,үүнийгээ заавал хэрэгжүүлээрэй. Амжилт.
Нэргүй 2024-10-22 202.180.219.28
aimar bayan oron shyy neeree.
Нэргүй 2024-10-22 66.181.181.108
АН, МАН-н жагсаалтаар шаасан хэдэн авгай нар сүрхий болж харагдах гээд ядчихсан, хоорондоо өрсөлдөөд л нэг их хэл амаа билүүдсэн хүмүүс
Нэргүй 2024-10-22 66.181.186.41
Тэд нар яаж ч попроод хэрүүлч ховч монгол авгай л хараг ддаг ш дээ ! Нара, Номинчимэг, Мөнхбаясгалан нтр бол ер нь өөрсдөө саналаараа огцорсон нь дээр дээ !
Нэргүй 2024-10-22 139.5.217.43
uuruu ch gesen unaj bgaa shdee.
Иргэн 2024-10-22 66.181.183.62
Энэ үнэтэй автомашиныг ямар ажил эрхэлдэг хүмүүс ундаг вэ гэвэл нэг хэсэг нь үнэхээр шудрага хөдөлмөрийн үр шимээр шинэ машин авч ундаг байх 100- ний 60-70 хувь нь МАН-АН-Н мафиууд, уул уурхайн мафиууд, авилага гүйцээ Монгол улсын өнөөгийн төрөх!!!
Хааа 2024-10-22 202.9.40.93
тийм их баялаг хулгайлж бгамда л******д хулгайд юмаа алдсн ард түмэн ял асуух тодорхой.
ужуж 2024-10-22 59.153.115.18
Тансаг хэрэглээнд өндөр татвар тавиа. Одоо монгол хүн баяжих нь монголдоо хортой байна. Баяжихаараа үнэтэй машин унаж гадаад вискс ууж гадаад брэнд хувцас авч унаад байна. Ядаж үнэтэй бараа буюу ланд 300-аас үнэтэй машинуудад 5 дахин нугалсан татвар тавь. Гадаад элдэв хэрэгтэй хэрэггүй барааг татвараар зохицуул.
Нэргүй 2024-10-22 66.181.186.41
Чи атаархаад боож үхэх нь үү дээ ?!
Уншигч 2024-10-22 202.126.91.237
зам тээврийн сайд, хотын дарга гээд зам болон хотын асуудлыг шийдэх хүмүүс нь байхад түгжирлийн сайд, хяналтын сайд ч гэх мэт ямар ч үр ашиггүй сайд нараа цөөлж, ажлаа тодорхой болгоо ч
Нэргүй 2024-10-22 59.153.115.11
Татвар төлөгчдийн мөнгө "ёо" гэдэггүй юм!!!
Мөнх 2024-10-22 103.57.95.234
Хаана давхар зам тавих ийм олон 10-12 уулзвар бна аа. Бүх аймаг сумдыг оруулаад тоолчихсон юм биш биз дээ. Бас зураг тооцоог ни хийж бгаа гээд бгаа. Үүнийгээ хэдэн төгрөгөөр ямар төсвөөр хийж бгаагаа хэлээ ч.
Иргэн 2024-10-22 103.212.116.35
Ийм хэрэггүй сайд бүтцийг татан буулгана уу…Номинчимэг гишүүн зөв асуудал хөндсөн байна нэг мөр устгаж залруулна уу
Нэргүй 2024-10-22 66.181.186.41
Номинчимэг өөрөө манлайлал үзүүлээд огцроочээ !!!