S1mple ирээд ч Falcons-ийг намгаас татаж чадсангүй

S1mple ирээд ч Falcons-ийг намгаас татаж чадсангүй

S1mple ирээд ч Falcons-ийг намгаас татаж чадсангүй

CS2-ийн "Thunderpick World Championship 2024″ тэмцээн өчигдөр/2024.10.21/ эхэллээ. Lan болон онлайн хэлбэрээр хослон болох 850 мянган ам.долларын тус тэмцээнд нийт 16 баг оролцож байгаа бөгөөд Монголын "The MongolZ" өрсөлдөж байна. 

Саяхан л "S1mple" дэлхийн хамгийн шилдэг нь байв. Гэтэл "NaVi"-ийн шилжилтийн үеэр сэлгээ рүү шилжиж, хэсэг хугацаанд их спортоосоо хөндийрсөн. Харин өчигдөр эргэн ирэв.
Хүлээлт өндөр, "S1mple"-ийг нэгтгэсэн "Falcons"-ийн эхний учраа нь Францын "3DMAХ" байлаа. Тоглолт маш хурдан, хэний ч төсөөлөөгүй үр дүнгээр өндөрлөжээ. 3DMAX баг 2-0 гэсэн харьцаатай шүүрдэв. S1mple ч эхний мап дээр хомоол хамж, хоёр дахь мап дээр багаа манлайлсан ч үр дүн хэдийнэ тодорхой болжээ.
Ийнхүү эхний тоглолтдоо хожигдсон "Falcons" баг хоёр дахь тоглолтоо Оросын "Virtus.pro"-ийн эсрэг хийсэн. Хэрэв энэ тоглолтод хожигдвол "Falcons" хасагдах байв. Нийт хоёр мап тоглож, VP 2-0 гэсэн харьцаатай хожжээ. Өнөөх Falcons шинэ бүрэлдэхүүнээрээ эхний тэмцээндээ оролцож, хоёр тоглож, нэг ч мап хожиж чадсангүй. Хоёр тоглолтод хоёуланд нь S1pmle багаа үзүүлэлтээрээ тэргүүлжээ.
Falcons хэсэгтээ сүүл мушгиж, тэмцээнээ өндөрлүүллээ. Угтаа нэрсийг нь харвал саяхан л дэлхийн шилдгүүд гэж нэрлэгдэж байсан тоглогчид бий. Бүр "S1mple"-ийг хүртэл нэгтгэчихсэн. Гэтэл бахь байдгаараа. Энэ янзаараа байвал илүү том өөрчлөлт орох биз.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-22 66.181.185.106

mzinog zeeleer avahgui deeee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж